Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Дижитал ЭДҮ Менежмент

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Төслийн менежер

Нэвтрүүлэлтийн төлөвлөгөө, жигдрүүлэлтийн төлөвлөгөөг хянаж, харилцагч руу хүргүүлэх; Нэвтрүүлэлтийн ЭХНИЙ УУЛЗАЛТын танилцуулгыг хянаж, уулзалтад оролцох; Сургалтын бэлтгэл ажлыг ханган, сургалтыг зохион байгуулах /сургалтын цаг товлох, урилга явуулах/ Төслийн үе шат шилжиж байгаа тухай харилцагчид мэдэгдэх; шаардлагатай актыг хянаж хүргүүлэн баталгаажуулах; Шаардлагатай сургалтад оролцох; Төслийн баримт бичгийн бүрдлийн хангах, дутуу тохиолдолд бүрдүүлж авах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг.

Дэмжлэгийн мэргэжилтэн /оператор/

Харилцагчидтай харилцах, тусламж зааварчилгааг утсаар болон бусад сувгаар өгөх; Санал гомдол хүлээн авах, шийдвэрлэх;

Системийн шинжээч

Харилцагчийн хүсэлт, хэрэгцээнд нийцсэн системийн модуль, түүнд орох өөрчлөлт, шинэчлэлтийг тодорхойлох; Системийн тест кейс гаргах, хөгжүүлэлтийн шийдэл болон үр дүнгийн нийцлийг тодорхойлох, хянаж баталгаажуулах; Системийн баримт бичиг боловсруулах, тайлан бэлтгэх, удирдлагад танилцуулах, мэдээллээр хангах;

Оффис менежер

Компанийн ирсэн явсан албан бичгийг хөтлөх, ирсэн албан бичгийг холбогдох ажилтанд дамжуулах, хариу хүссэн албан бичгийг манай талаас явуулсан эсэхэд хяналт тавих, албан бичгийг цаг тухай бүрд нь цахим бүртгэлд оруулах Ажилтнуудын тав тухтай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээ, дулаан цахилгаан, аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангуулахад хяналт тавих; Оффисын хэрэглээний өдөр тутмын хангамжийн захиалгыг хариуцах, зардлын тооцоог санхүүд тайлагнах Олон нийтийн тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулахад оролцох Гаднаас ирсэн зочныг угтан авч уулзан мэдээллээр хангах, холбогдох ажилтантай нь холбож өгөх Байгууллагын баримт бичигтэй холбоотой архив хөтлөх

BackEnd хөгжүүлэгч

Компанийн үйл ажиллагаатай холбоотой системийн хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулалт хийх, хэрэглэгчийн шаардлагад нийцэх цэгцтэй, стандартын дагуу хөгжүүлэлт хийх; Системийн холбоотой аливаа асуудлыг хурдан шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх, шинэчлэлт хийх; Системийн хөгжүүлэлтийн чанар (UA test), нэгжийн туршилт (unit test) хийх; Туршилтын явцад гарсан алдааг засварлах, сайжруулах;

Систем нэвтрүүлэлтийн мэргэжилтэн

Системийн нэвтрүүлэлтийн үйл явцыг дэмжин зохион байгуулах, Систем ашиглалтын явцад гарах алдааг тодорхойлж засуулах, сайжруулах санал, шийдэл гаргах; Анхан шатны мэдээлэл оруулах, цугларсан дата өгөгдөлд шинжилгээ хийх, тайлан төлөвлөгөө гаргах, удирдлагуудад танилцуулах; Системийг тайлбарлан танилцуулах, сургалт явуулах, сургалтын гарын авлага бэлдэх, Мэдээлэл технологийн багт шинэ хөгжүүлэлтийн хүсэлт, бусад шаардлага болон ажлын баримтуудыг нэгтгэн өгөх; Хариуцсан сургууль руу 7 хоног, сар, улирлаар ажлын нэгдсэн тайлан, төлөвлөгөө явуулах; Ажлын байрны тодорхойлолтод заасан  бусад ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Монгол улс,Улаанбаатар, Хан-Уул дүүрэг,15-р хороо,Стадион Оргил-1,Чингисийн өргөн чөлөө-6,Кей Би Тауэр, 4 давхарт, 401 тоот.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.