Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ньюпрогресс Групп ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Нью прогресс групп нь 2000 онд дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулахаар үндэс сууриа тавьсан. Өнөөдөр иргэний буюу тансаг, өндөр, дундаж зэрэглэлийн орон сууцны барилга угсралт, үйлдвэрийн барилга угсралт, эрчим хүчний барилга угсралт, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл, газрын тосны бөөний болон жижиглэнгийн худалдаа зэрэг дэд бүтцээс гадна хүнсний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа тогтвортой явуулдаг 10-аад охин компанитай, 1500 гаруй ажилтантай үндэсний томоохон бүтээн байгуулагч, групп компани юм.

Алтайн зам ХК

Монгол орны баруун хязгаар нутагт, авто зам, гүүрний бүтээн байгуулалтыг гүйцэтгэж ирсэн арвин түүхтэй. Манай байгууллага 2014 оноос Ховд аймгийн “Хөшөөтийн уурхай“-д хөрс хуулалт, нүүрс олборлолтын төслийн гүйцэтгэгчээр үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж 659 үндсэн ажилтан, гэрээт болон туслан гүйцэтгэгч 300 орчим иргэнийг ажлын байраар хангаж байна. Манай компани нийт ажилтны 90-ээс дээш хувийг орон нутгийн иргэдээс бүрдүүлж сургаж хөгжүүлэн, ажлын байраар хангах хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.

Алтай трест ХХК

Эрчим хүчний барилга угсралтын салбарт 30 гаруй жилийн туршлагатай, хийж гүйцэтгэсэн их ажил, салбарт нэвтрүүлсэн шинэ дэвшилтэт технологи, мэргэжлийн ажиллах хүчин, материаллаг бааз сууриараа салбартаа тэргүүлэгч компани болж Увс, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Дорнод зэрэг аймгуудын 60 гаруй сумдыг бүсийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбох, баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн системийг үүсгэн байгуулахад 3100 гаруй км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам, 80 гаруй дэд өртөөг барьж байгуулаад байна.

Вестерн Холд ХХК

Баруун бүсийн барилга, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор жилдээ 300,000тн сайн чанарын портланд цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дэвшилтэт технологи бүхий хуурай аргын Ховд эко цементийн үйлдвэрийг барьж, , нийт ажилтнуудын 97 хувийг орон нутгийн иргэд болон ойролцоох аймаг сумдын ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлж байна.

Эй Жи Жи Эс ХХК

Барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн чиглэлээр 2018 онд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж салбартаа тэргүүлэгч, манлайлагч компани болохоор зорьж эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хөл нийлүүлэн өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгон ажиллаж байна.

Өнөө цагийн барилгын салбарт бүтээн байгуулалтын төсөл, чанар, хийцээрээ түүчээлж буй“Хан Төгөл”тансаг зэрэглэлийн амины орон сууцны хотхон болон“Green Garden Residence”орон сууцны хотхон зэрэг төслүүдийг барьж байгуулж байна.

Булган мах маркет ХХК

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр байгуулагдсан ууган үйлдвэрүүдийн нэг бөгөөд жилд 15,000 тонн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай. ISO, HALAL, HACCP стандартуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдал, чанарын шаардлага хангасан эцсийн бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын хэрэглэгчдийг ханган ажиллаж байгаа орон нутагт байрлах анхны үйлдвэр юм.

Ховдын өргөө ХХК

Ховдын өргөө ХХК нь Монгол орны баруун бүсийн дэд бүтцийн салбарын өсөлт хөгжилтөд барилга урсгалт, барилгын материал үйлдвэрлэл, бетон завод, зуурмагийн узель, механик арматур үйлдвэрлэлээр өөрсдийн бодит хувь нэмрийг оруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Жилдээ 6500м2 иргэний болон үйлдвэрийн зориулалттай барилга байгууламжийг барьж гүйцэтгэх үйлдвэрлэлийн өндөр хүчин чадалтай.

Эн Пи Петролиум ХХК

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд ОХУ-ын Роснефть ОАО, Газпром ОАО, Лукойл, Танико, БНХАУ-ын Петро Чайна зэрэг томоохон үйлдвэрлэгчдийн албан ёсны гэрээт байгууллагуудтай хамтран ажиллаж бизнесийн хүрээгээ улам тэлсээр байна.

Бид Монгол улсын эдийн засгийн голлох салбарууд болох уул уурхай, эрчим хүч, зам барилга, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг тасралтгүй найдвартай ханган ажилладаг.

Нью менерал ХХК

Ховд аймагт авто замын түүхий эд, бетон зуурмаг үйлдвэрлэх чиглэлээр орчин үеийн дэвшилтэт техник технологийг ашиглан, захиалагчийн эрэлт, чанар стандартад нийцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж хариуцлагатай цогц үйлчилгээг түргэн шуурхай бэлтгэн нийлүүлэхийг зорин мэргэжлийн өндөр ур чадвартай инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Алсын хараа

    Үндэсний үйлдвэрлэл бүтээн байгуулалтын салбарын ТОП 10-н группийн нэг нь байна

  • Эрхэм зорилго

    Үйлдвэрлэл бүтээн байгуулалтын өсөлтөөр нийтийн сайн сайханд хувь нэмрээ оруулж түүнээсээ аз жаргалыг мэдэрнэ

  • Уриа

    Хөгжигч хүний нөөцөд тулгуурласан, бодит бүтээн байгуулалтыг буй болгох

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Менежмент

  • Үнэт зүйлс

    Тэмүүлэл | Аюулгүй ажиллагаа | Ёс зүй, нэр төрийг эрхэмлэнэ | Хамтын хүч

  • Байгуулагдсан он

    1999

  • Ажилтны тоо

    1500

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Ньюпрогресс Групп ХХК

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.