Компанийн үйл ажиллагааг үр ашигтай, зохион байгуулалттайгаар удирдан чиглүүлэх, компанийн стратегийн зорилго, зорилтуудын бодлогын хүрээнд тодорхойлох, төлөвлөх, хэрэгжүүлэх замаар бизнесийн өсөлт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, компанийн тогтвортой хөгжлийг хангах, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх.
Компанийн нүүр царай болох, бүтээгдэхүүний танилцуулга хийх, угтах үйлчилгээг хийх, Үйлчлүүлэгчдэд хоолны сонголт хийхэд нь туслах, мэдээлэл өгөх, Заалаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн бэлэн мөнгөний төлбөр болон карт, бусад төлбөрийн хэрэгслээр худалдан авалтын тооцоо хийх. Өдөр тутмын кассын орлогын мэдээ гаргаж тооцоог тулгаж хянах.
Буфет, нэрийн барааны дэлгүүрийн тасгаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгч нарт зөв боловсон, найрсаг үйлчилгээ үзүүлж, сонголт хийхэд зөвлөх, мэдээллээр хангах, бүтээгдэхүүнийг сурталчлан, борлуулах, кассын гүйлгээ хийх
- Хоол үйлдвэрлэл, нийтийн хоолны газрын чиглэлээр эрүүл ахуйн стандартын талаар сургалт орох - Хоол үйлдвэрлэлтийн явц, хүнсний бүтээгдэхүүнд эрүүл ахуйн хяналт хийх, шаардлага хангуулах - Ажилтан нэг бүрийн эрүүл ахуйн процессд хяналт тавих - Цэвэрлэгээ, ариутгалд эрүүл ахуйн хяналт хийх, эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх