Манай сургууль анх үүсгэн байгуулагдаад 20 гаруй жил болж байна. XXI зууны техник технологийн их хувьсгалын эрин үед тухайн чиглэлийн сургалт явуулдаг боловсролын байгууллага нь сургалтын агуулга, багш нарын мэдлэг боловсрол, лаборатори кабинет, техник тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн дадлагын орчин зэрэг сургалтын бааз сууриа байнга хөгжүүлэн баяжуулж байхгүй бол төгсөгчид ажлын байранд гармагц бэрхшээлтэй асуудалтай тулгарч, цаана нь эргээд сургуулийн нэр хүнд унана гэдгийг бид гүнээ ухамсарлаж байдаг тул энэ асуудал дээр ихээхэн анхаарал хандуулж ажилладаг.
Монгол улсын үндэсний хөгжил, хэтийн бодлого, дэлхийн шинжлэх ухаан технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн өөрөө өөрийгөө хөгжүүлэх хамт олныг удирдан зохион байгуулах чадвартай эх оронч, хүнлэг боловсон хүчнийг бэлтгэнэ.
Шилдгийн шилдэг инженерийг бид бэлтгэнэ.
1. Боловсрол, Шинжлэх ухаан
2.
3.
1997
100