Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Энжинэкс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

ЭНЖИНЭКС ХХК

Энжинэкс ХХК нь 2008 оны 01-р сарын 03-нд үүсгэн байгуулагдсан юм.

Энжинэкс ХХК нь мэдээлэл холбооны салбарт олон жил ажилласан мэргэшсэн ба зөвлөх инженерүүд, мэдээлэл холбооны сүлжээ төлөвлөлт, төсөл хэрэгжүүлэлт, ашиглалт үйлчилгээний чиглэлээр ажиллаж байсан мэргэжлийн ур чадвар өндөртэй шилдэг инженерүүдээр багаа бүрдүүлж, дараахь чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Мэдээлэл холбооны сvлжээний иж бvрэн шийдэл боловсруулалт
  • Мэдээлэл технологийн тоног төхөөрөмжийн худалдаа, суурилуулалт
  • Мэргэжлийн зөвлөгөө, техник vйлчилгээ, ложистик туслалцаа
  • Инженер техникийн ажиллах хүч нийлүүлэх
  • Програм хангамжийн хөгжүүлэлт

Тус компаний үндсэн бизнесүүдийн нэг болох хэрэглэгчид түргэн шуурхай үйлчлэх холбооны систем болон Call Center-ийг Мобиком корпораци ( 2222 ), ХААН банк (1800 1917) болон үндэсний лавлах 19001109 нийлүүлж, амжилттай нэвтрүүлсэн билээ.

Энжинэкс ХХК нь дэлхийн тэргүүлэгч технологи бүхий Watchguard брэндийн Монгол дахь албан ёсны борлуулагчаар 2012 оноос эхлэн ажиллаж байгаа (http://findpartner.watchguard.com/?type=distributor) бөгөөд тус брэндийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, борлуулалтын дараах үйлдвэрлэгчийн техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна. Мөн бид дэлхийн шилдэг технологийн компаниудын (Alcatel-Lucent, Avaya, Matrix-Telecom, HP, Dell, Plantronics, Nextivity Inc, Addcom, TrueConf, Xtend Technology, ShyamTelecom ) албан ёсны борлуулагчаар ажиллан мэдээллийн технологийн цогц шийдэл боловсруулан хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байна.

Тус компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш Мобиком корпорацийн хөдөө орон нутагт хөдөлгөөнт холбооны бааз станц суурилуулах төслийн туслан гүйцэтгэгчээр шалгаран тухайн ажлуудыг амжилттай хүлээлгэн өгсөн.

2011 оноос өнөөг хүртэл бид Оюу Толгой ХХК-д мэргэжлийн ажиллах хүчний ханган нийлүүлэлтийг тасралтгүй үзүүлж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин болон чанарыг өндөр түвшинд сахин мөрдөхийг эрхэмлэдэг билээ.

Бид захиалагчдынхаа хэрэгцээ шаардлагын дагуу аливаа шийдэл, зөвлөмж, нийлүүлэлт, суурилуулалт, засвар үйлчилгээг үзүүлдэг бөгөөд чанартай, байнгын найдвартай үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажилладагаа илэрхийлж байна.

Тус компани нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш Мобиком корпорацийн хөдөө орон нутагт хөдөлгөөнт холбооны бааз станц суурилуулах төслийн туслан гүйцэтгэгчээр шалгаран тухайн ажлуудыг амжилттай хүлээлгэн өгсөн.

2011 оноос өнөөг хүртэл бид Оюу Толгой ХХК-д мэргэжлийн ажиллах хүчний ханган нийлүүлэлтийг тасралтгүй үзүүлж байгаа бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчин болон чанарыг өндөр түвшинд сахин мөрдөхийг эрхэмлэдэг билээ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Мэдээлэл технологи, Харилцаа холбоо

  • Байгуулагдсан он

    2008

  • Ажилтны тоо

    15

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Монгол Улс, Улаанбаатар 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 50, Азмон Төв, 3-р давхар Утас: 976-70115339 Факс: 976-70115338 Э-шуудан: info@ngnex.mn Вэб хуудас: www.ngne

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.