Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эн и си ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
УУЛЫН МАСТЕР

Уулын ажлын төлөвлөгөөний дагуу уурхайн ашиглалтын өдөр тутмыг ажлыг цаг тухай бүрт нь баг хамт олонтойгоо хамтран гүйцэтгэх. Хариуцсан ээлжийнхээ хүн хүч, машин, техникийг оновчтой зохион байгуулж, уулын ажлыг аюулгүй ажиллагаа, технологийн горимын дагуу гүйцэтгүүлж, уулын ажлын төлөвлөгөөг биелүүлэх. Ээлжийн ажилтнуудын цаг ашиглалт, техникийн бүтээлд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллуулах. Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл мэнд, Байгаль орчны удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхэд өөрийн удирдлагад байгаа ажилтнуудаа манлайлан оролцоно. Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад ажил үүргүүд.

Уулын сургагч багш

Сургалт хөгжлийн үйл ажиллагааны хүрээнд аюулгүй, үр ашигтай ажиллах, техникийн ашиглалтыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын сургалт, хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, сургалтын үйл ажиллагааг төлөвлөх, талбайн болон танхимын сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, үр дүнг үнэлэх, хянах, тайлагнах,  Холбогдох дүрэм журмын дагуу уулын хэсгийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар болон хувь хүний ур чадварын түвшинг тогтоож шалгалт авах, үнэлэх,  Байгууллага газар хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх,  ХАБЭА-н дүрэм журмыг мөрдөж ажиллах, хөдөлмөрийн сахилга баттай, ажлын байрны эмх цэгцтэй хариуцан ажил үүргийг аюулгүй, чанартай гүйцэтгэх, 

ХАБЭА-н ажилтан

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартын дагуу байгууллагын ажилтнуудын аюулгүй байдал, эрүүл ахуйг хангуулах, аюулгүй ажлын байр бий болгох, аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв зан үйлийг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, энэ чиглэлийн хяналтын тогтолцоог бий болгож хэвшүүлэн ажиллах, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах, Осол эурьдчилан сэргийлэх, тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгох ажилд хамтран ажиллах, Нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, Удирдлага болон нийт ажилтнуудыг эрүүл аюулгүй орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх.

ТҮЛШ/ УСНЫ МАШИНЫ ЖОЛООЧ

Уурхайн тоног төхөөрөмжинд хэрэглэгдэх түлшийг аюул осолгүй, тээвэрлэх, түгээх Уурхайн төлөвлөгөөт ажлыг тухайн ээлжинд хийж гүйцэтгэх Техникийн үзлэг тогтмол хийх ХАБЭАБО-ны дүрэм, журам, уурхайн дүрэм журмыг мөрдөж ажиллах Бусад ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэг гүйцэтгэх

ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР

Ажлын байрны тодорхойлолтын дагуу, уурхайн хөрс хуулалт болон нүүрс ачилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдөж ажиллана. Техникийн тойрох үзлэгийг тогтмол хийнэ. Уурхайн болон кемпийн дотоод дүрэм журмыг дагаж мөрдөнө.

Механикч

- Хятад техникүүдийн үзлэг оношилгоог хийх, - Өдөр тутмын засварын ажлыг гүйцэтгэх, - Засварын богино болон урт хугацааны төлөвлөгөөний дагуу хамтран ажилллах, - Засварын баг хамт олонд дэмжлэг үзүүлэн ажиллах.

Цахилгаанчин

Уурхайн эрчим хүчний хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах.  ХАБЭА-г баримтлан цахилгааны ажлуудыг хийж гүйцэтгэх.  Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлуудыг хийж гүйцэтгэх. 

Диспетчер/Клерк

Өдөр тутмын үйл ажиллагааны тайлан, мэдээ гаргах, мэдээллээр хангах. Ажлын байрны тодорхойлолтонд заасан бусад чиг үүргийн дагуу ажиллах.

Гагнуурчин

Хөдөлмөрийн аюулгүй байдал, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд, түргэн шуурхай чанартай хийж гүйцэтгэх.

МТ-86 оператор

Уулын хэсгийн өдөр тутмын хөрс тээвэр, ачилтыг хийх. Техникийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах. Өдөр тутмын техникийн үзлэгийг хийж ээлж хүлээлцэх, гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх. Ажлын байрны тодорхойлолт заасан үүргийн дагуу ажиллах.

Лабораторийн химич

Нүүрсний дээжинд шинжилгээ хийх, тайлан мэдээг бэлтгэх.  

Засварын мастер

- Хятад техникүүдийн үзлэг оношилгоог хийх, - Өдөр тутмын засварын ажлыг гүйцэтгэх баг, ээлжийг удирдан чиглүүлэх - Засварын богино болон урт хугацааны төлөвлөгөөг гаргах, хамтран гүйцэтгэх - Засварын баг хамт олныг ахлах, тайлан мэдээгээр хангах

Сэлбэг, Хангамжийн нярав /Эрэгтэй/

Уурхайн кемпийн талбайн бараа материал, багаж хэрэгсэл, эд хөрөнгө түүний зарцуулалтын анхан шатны бүртгэл тооцоог хийж хяналт тавих, зохих захиалгыг өгч бэлтгэн нийлүүлэх, Хангамж, сэлбэгийн материалын хадгалалт хамгаалалтыг хариуцан ажиллаж, бараа бүтээгдэхүүнийг коджуулан, орлого зарлагын тайланг гарган ажиллах, агуулахын бүртгэл хөтлөх, зардлыг багасгаж ажиллах.   Санхүүгийн бүртгэл тооцоо хийх чадвартай, үнэнч шударга ажиллаж, хариуцлага хүлээх чадвартай байх

Түлшний нярав/ Эрэгтэй

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийн дагуу; Хүлээн авсан түлш, материалыг горимын дагуу хадгалж, хамгаалах; Түлшний өдөр тутмын хэрэглээнд хяналт тавьж, хэрэглээ норм стандартын дагуу; зарцуулагдаж буйд байнгын хяналт тавих, бүртгэлт хөтлөх, холбогдох удирдлагад тайлагнах; Бараа материалыг бүртгэлийн дагуу бүртгэж хүлээж авах, агуулахад байршуулах, түгээх; Үлдэгдэлд хяналт тавих;

АВТОГРЕЙДЕРИЙН ОПЕРАТОР

Компанийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ.

БУЛЬДОЗЕРЫН ОПЕРАТОР

Өдөр тутмын ээлжинд уурхайн хөрс хуулалт, нүүрсний овоолго нээх, зам талбай засах. Экскаваторын ул түрэх зэрэг ажлыг технологийн пасторын дагуу хийж гүйцэтгэх. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, аваар осолгүй, өндөр бүтээлтэй ажиллах.

Кемп менежер

Уурхайн хоол үйлдвэрлэл, цэвэрлэгээ үйлчилгээ, хувцас угаалга, гадна тохижилт зэрэг аж ахуйн ажлыг хариуцан хийлгүүлэх, Гэрээт байгууллагуудтай хамтран ажиллах, Ажлын байрны тодорхойлолт заагдсан чиг үүргийн дагуу ажиллана.  

Эмч

Уурхайн талбайд ажиллаж байгаа ажилтнуудыг өдөр тутмын эмчийн үзлэгт оруулах, Ажилтанд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, Эмчийн жор бичих, эмнэлгийн бичиг үйлдэх, Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүргийг ханган ажиллах.   

Замын инженер

Замын бүтээн байгуулалтын төсөв гаргах, гүйцэтгэлд хяналт тавих, удирдан зохион байгуулж өдөр тутмын удирдлагаар хангах, Авто замын бүтээн байгуулалт, ашиглалтын байдалд хяналт тавьж засварын ажлын төлөвлөгөө боловсруулах, Засвар арчлалтын ажлыг удирдан зохиoн байгуулж чанарт хяналт тавих, төсвийг хянаж зохицуулах, тайлагнах.

Холбоо барих

Монгол улс, Дорнод аймаг, УБ хот, Дорнод аймаг, Хэрлэн сум, 1- р баг

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.