Барилга байгууламжийн, Монгол улсад мөрдөгдөж буй барилгын норм дүрэм, стандартад нийцүүлэн авмоматжуулалтын ажлын болон өөрчлөлтийн зураг төсөл боловсруулах; Автоматикийн зураг төслийн шаардлагад нийцсэн зураг боловсруулах; Автоматикийн зураг төслийн тооцоо хийж, шийдэл гаргах, ажлын зураг төсөл англи монгол хэл дээр боловсруулж баталгаажуулах; Зураг төслийн дагуу зохиогчийн хяналт хийх; Төслийн хүрээнд хийгдэж гадны орнуудад боловсруулсан автоматикийн гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулах, Монгол Улсын норм, дүрэм, стандартад нийцэж буй эсэх дээр хяналт тавих; Зураг төсөл боловсруулахад шаардлагатай програм хангамж дээр ажилладаг байх;
Халаалт агаар сэлгэлтийн зураг төслийг боловсруулах; Гадаад зураг төслийг уншиж ойлгох, дүн шинжилгээ хийх; Зураг төслийн орчуулгад хяналт хийж, магадлалаар оруулж экспертүүдээс өгсөн шүүмжинд хариулах, зургийн жагсаалт, тайлбар бичиг бэлдэх; Компаний хэрэгжүүлж буй төслүүдэд мэргэжлийн хүрээнд инженерийн санал, шийдлийг гаргах; Батлагдсан зураг төслийн дагуу угсрагдаж буй эсэхэд байнгын хяналт тавих;
Барилга бүтээцийн зураг төслийн шаардлагад нийцсэн зураг боловсруулах; Барилга бүтээцийн зураг төслийн тооцоо хийж, шийдэл гарган ажлын зураг төсөл англи монгол хэл дээр боловсруулж баталгаажуулах; Зураг төслийн дагуу зохиогчийн хяналт хийх; Төслийн хүрээнд хийгдэж буй гадны орнуудад боловсруулсан Барилга бүтээцийн зураг төслийг Монгол Улсын норм, дүрэм, стандартад нийцэж буй эсэх дээр хяналт тавих; Төслийн хүрээнд хийгдэж буй гадны орнуудад боловсруулсан Барилга бүтээцийн гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулах, зургийн орчуулга хийх. Зураг төсөл боловсруулахад шаардлагатай програм хангамж дээр ажилладаг байх.
Бүхий л төслийн сонгон шалгаруулалт болон үйл явцыг хянан, үйл ажиллагаанд нь хяналт хийх, зөвлөмж, санал оруулах, төслийн тайланг мэдээлэлд үндэслэн дүн шинжилгээ хийх, төслийн санхүүжилтэнд хяналт тавин анхааран ажиллах; Хариуцсан төслийн хурал уулзалтыг зохион байгуулж, гадаад харилцааг зохицуулах, төсөлд шаардлагатай тайлан мэдээллийг нэгтгэн бэлтгэх; Хариуцсан багийн оролцоотой тендер шалгаруулалт болон үнийн санал өгөх үйл ажиллагаанд оролцон, харилцааг зохицуулах; Хариуцсан багийн баримт бичгийн бүртгэл, шинэчлэлийг хийх, багийн үйл ажиллагааны мэдээллийг нэгтгэх, тайлан гаргах; Байгууллагын орсон гарсан баримт бичгийн бүртгэл хийх, дүн шинжилгээ хийх;