Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Мөнхтэнгэрийн ноёд ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Мөнх тэнгэрийн ноёд” ХХК нь 2009 онд дохиолол, гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа эхэлснээс хойш эдүгээ 11 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус компанийн “SKY KING” гэрээт харуул хамгаалалтын байгууллага нь харуул хамгаалалтын байгууллагад тусгайлан заасан шаардлагыг хангаж, Улаанбаатар хотын Цагдаагийн WWW.UB.POLICE.GOV.MN цахим мэдээллийн санд албан ёсоор бүртгэгдсэн.

Одоогийн байдлаар нийт 100 гаруй албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд биечилсэн хамгаалалт, 200 гаруй объектод дохиололын хяналтын үйлчилгээ үзүүлэхээс гадна өөрийн оффисын байранд болон "Компьютер Ланд худалдааны төв"-д камер, тусгай хэрэгсэл, дохиоллын дэлгүүрээр худалдааны үйлчилгээ үзүүлж байна. Мөн өнгөрсөн 2017 оноос Дархан, Эрдэнэт хотод салбар нээсэн өнөөдөр хүрээгээ тэлээд байна.

Манай компани сүүлийн үеийн хамгаалалт, хяналтын үйлчилгээ, шинэ технологийг цаг алдалгүй Монголын зах зээлд нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд зарим систем, тоног төхөөрөмжүүдийг Монгол орны уур амьсгал, орчин нөхцөлд тохируулан захиалан хийлгүүлж дотоодын зах зээлд нийлүүлэн үйлчлүүлэгчдийн эд хөрөнгийн болон амьдралын баталгааг өндөр түвшинд ханган ажиллаж байгаа болно.

Хүний нөөцийн хувьд хот, хөдөө орон нутгийн 100 гаруй салбаруудад 280 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэдний дийлэнхи хэсэг нь тогтвор суурьшилтай буюу хоёр ба түүнээс дээш жил ажилласан чадварлаг боловсон хүчин бүрдүүлдэг.

Манай алба хаагчид нь ХСИС-ийн хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтанд тогтмол хамрагддаг ба нэг бүрийн дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл, тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглосон тээврийн хэрэгслээр бүрэн хангагдсан.

Бид танай байгууллагыг манай гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээг сонгон хамтран ажиллахыг санал болгож байна.

  • Уриа

    Хамгийн шилдэг нь байцгаая...

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Дохиолол, харуул хамгаалалт

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    300

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо,Сансарын И-Мартын ард, Нисора тауэр, 9 давхар, 902 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.