Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монос Хүнс ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
АВТОМАТИКИЙН ИНЖЕНЕР

Үйлдвэрийн тоног төхөөрөмж, үйлдвэрийн урсгал шугаман төхөөрөмжүүд,  машин техник, инженерийн шугам хоолойн засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлж, тасралтгүй ажиллагааг хангах

БИЗНЕС ХӨГЖЛИЙН МЕНЕЖЕР

Зах зээлийн судалгаа шинжилгээ хийж, зах зээлийн боломжийг тодорхойлох, компанийн бизнес төлөвлөгөөг боловсруулах, түүний дагуу хэрэгжүүлэх, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай тооцоо судалгааг хийх, санал санаачилга гаргаж ажиллах;

ЭКСПОРТ, ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР

Гадаад зах зээл, зах зээлийн чиг хандлагыг байнга судалж, дүн шинжилгээ хийх, боломжуудыг эрэлхийлэх; Гадаад түншүүдтэй холбоо тогтоох, харилцах, үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох, шинэ хэлэлцээр хийх, бүтээгдэхүүнийг туршихаас эхлэн нэвтрүүлсний дараах хяналт, эргэх холбоог хангаж ажиллах;

МЕХАНИК ЗАСВАРЧИН

Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн жигд тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах; Өдөр шөнийн ээлжээр ажиллана.

ГРАФИК ДИЗАЙНЕР

Компанийн хэмжээнд хийгдэж байгаа бүх төрлийн эх бэлтгэлийн ажлыг чанарын өндөр түвшинд давтагдашгүй хэлбэрээр хийж гүйцэтгэх, лого боловсруулах

РЕСЕПШН

Оффист ирсэн харилцагч, зочид төлөөлөгчийг угтан авах, болон тэднийг чиглүүлж үйлчлэх, гаднаас харилцагч ирснийг байгууллагын ажилчдад мэдэгдэх, телефон утас авах, байгууллага доторх болон гадаад мэдээ, мэдээллийг хурдан шуурхай дамжуулах, ажилтнуудын өдөр тутмын ажлын тав тухтай орчин нөхцөлийг хангах  

ДОТООД АУДИТОР

ТУЗ-ын дэргэдэх аудитын хорооны удирдлага дор ажиллана; Дотоод аудитын үйл ажиллагааг дотоод аудитын олон улсын стандарт, батлагдсан төлөвлөгөө удирдамжийн дагуу үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжүүлэх; Компанийн үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийж зөвлөмж өгөх;

БОРЛУУЛАГЧ, ТҮГЭЭГЧ

Худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу харилцагчид бараа бүтээгдэхүүнийг харилцагчид хүргэж өгөх, төлбөр тооцоо хийх ажлыг хариуцна. 

ХИМИЧ

Түүхий эд, сав баглаа, төвлөрсөн, цэвэршүүлсэн ус, дамжлага дундын болон бэлэн бүтээгдэхүүнд химийн шинжилгээг холбогдох стандарт, аргачлалын дагуу хийж гүйцэтгэх, сорилтын үр дүнгийн хуудас бичих; Багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах, лабораторийн анхан шатны бичиг баримт боловсруулах, баримтжуулах /бүртгэл хөтлөх/, хэрэгжүүлэх, шаардлагатай урвалж бодис, шил савны захиалгыг гаргах; Шинжилгээний үр дүнг баталгаажуулах чанарын хяналт хийх; Байгууллагын дотоод журмыг даган мөрдөх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж, бичиг баримтыг боловсруулах, ХАБЭА-г хангаж ажиллах;

ДАМЖЛАГЫН ТУСЛАХ АЖИЛТАН

Шингэн хүнсний үйлдвэрийн агуулахад бараа буулган авч хураах; Бараа материалын агуулахаас зарлагаар гаргаж байгаа барааг бэлтгэх; Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах; Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах; Агуулахын барааны тооллогонд оролцох;  

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОПЕРАТОР

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандарт болон ажлын зааврын дагуу явуулж, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг жигд тасралтгүй ханган ажиллах;

ХАНГАМЖИЙН МЕНЕЖЕР

Компанийн дотоод, гадаадын худалдан авалтанд судалгаа шинжилгээ хийж, бэлтгэн нийлүүлэгчийг судлан сонгож, чанартай үр ашигтай худалдан авалт хийж, худалдан авалттай холбоотой бүртгэл хөтөлж, тайлан мэдээ бэлтгэж, дүн шинжилгээ хийх

ҮЙЛДВЭРИЙН МАСТЕР

Хүнсний үйлдвэрлэлд тавигдах шаардлага болон компанийн стратеги зорилго, зорилтын хүрээнд үйлдвэрлэлийг төлөвлөгөөний дагуу явуулж, ажилтнуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллана.

МАШИНИСТ

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандарт болон технологийн зааврын дагуу явуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд тасралтгүй ханган ажиллана; Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал болон техникийн аюулгүй  байдлыг ханган ажиллана;

АХЛАХ ТОГООЧ

Хоолны чанар, аюулгүй байдал, технологийн горимыг сахин биелүүлж, ажилтнуудад амт чанартай хоолоор түргэн шуурхай үйлчлэх

ЧАНАР ШАЛГАГЧ

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чанар хангалтыг “Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хяналтын журам”, “Ариун цэвэр эрүүл ахуйн журам”-ын шаардлагад нийцүүлэн түүхий эд материалаас эхлэн бэлэн бүтээгдэхүүн гарах хүртэлх шат дамжлагад хяналт тавих, дээж авах, бүртгэлжүүлэх, лабораторийн шинжилгээний үр дүнгийн дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх, үл тохирлоос сэргийлэх

ХАБЭА-Н МЕНЕЖЕР

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж стандартын дагуу байгууллагын ажилтны аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай сургалтуудыг зохион байгуулах Тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх, нийт ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • "Монос Фарм" ХХК
  • Монос Косметик
  • Коор Майнд ХХК
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Энхийн Шүүдэр ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.