Монос Хүнс компани нь 2012 оноос хүн амын эрүүл мэндийг дэмжих хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид үндэстний онцлогтой уламжлалт цагаан идээ болон Монгол орны хөрсөнд ургасан анагаах увдистай түүхий эдийг ашиглан тэргүүлэх зэргийн эрдэмтэн судлаачдын олон жилийн судалгаанд үндэслэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Эрүүл мэндийн хуурай болон шингэн хүнсний үйлдвэртээ биологийн идэвхт бүтээгдэхүүн, ус ундаа, цай, үрэл зэрэг нийт 13 брэндийн 84 нэр төрлийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Монгол орны 4 зүг найман зовхист бараа бүтээгдэхүүнээ хүргэх үүднээс нийслэл, 21 аймгийн нийт 7.000 гаруй цэгт түгээлт хийдэг.
Эрүүл мэндийг дэмжигч
1. Үйлдвэрлэл
2012
300