Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монос Хүнс ХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ЗАХИРЛЫН ТУСЛАХ

Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, мэдээллээр хангах, хурлын хуваарь болон хурлын өрөөний ачааллыг зохицуулах, хурлын тэмдэглэл хөтлөх; Компанийн үйл ажиллагааны бодлого, журам, стандартууд болон бусад бичиг баримт, тушаал шийдвэрийг харъяа албадуудад цаг тухай бүрт хүргэх; Компанийн албан бичиг, баримт, захирлын тушаалуудыг албан хэрэг хөтлөлтийн дүрмийн дагуу зөв цэгцтэй хөтлөх, хадгалах, хамгаалах, компанийн бичиг хэргийн архивын үйл ажиллагааг стандартын дагуу зөв бүрдүүлж, архивын үйл ажиллагааг хэвийн явуулах; Мэдээллийг найдвартай хадгалж, компанийн нууцыг хадгалж, үйл ажиллагааг хамгаалах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;

САНХҮҮГИЙН ШИНЖЭЭЧ

Үйлдвэрлэлийн өртөг, зардал, орц нормын зарцуулалтад хяналт тавьж ажиллах; Санхүүгийн нөөцийн менежмент; Богино болон дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, санал өгөх; Санхүүгийн тооцоолол, мэдээ тайлан нэгтгэн боловсруулах; Санхүүгийн шинжилгээ, таамаглал, төлөвлөлт хийх; Цаг хугацаа хэмнэн бүтээмж нэмэгдүүлэх тайлангуудыг боловсруулан удирдлагын шийдвэр гаргалтад ашиглах; АБТ-д тусгасан бусад үүргүүд;

ХАБЭА-Н МЕНЕЖЕР

Осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх тэргүүлэх ач холбогдол бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоог бий болгон хөгжүүлэх; Нийт ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах; Удирдах болон нийт ажилтны аюулгүй, эрүүл орчинд ажиллах соёл, зан үйлийг төлөвшүүлэх; Хүнсний үйлдвэрлэлийн орчин болон ажилтны эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт нь тогтоосон стандарт, журам зааврын шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР

Гүйцэтгэх удирдлагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэх; Менежментийн багийн хурал, уулзалтын зохион байгуулалтыг хангах, хэрэгжүүлэх; Компанийн бичиг хэргийн архивын үйл ажиллагааг стандартын дагуу зөв бүрдүүлж, архивын үйл ажиллагааг хэвийн явуулах; Мэдээллийн найдвартай байдал, компанийн нууцыг хадгалж, үйл ажиллагааг хамгаалах, төрийн байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үйл явц, хяналт шалгалтын үр дүнд хяналт тавих, материалыг архивлах, санал гомдол хүлээн авах, бүртгэх, шийдвэрлэлтийн үйл явцад дэмжлэг үзүүлэн ажиллах; Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүд;

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЕНЕЖЕР

Зах зээлийн судалгаа хийж, дүгнэлт боловсруулан, шинэ бүтээгдэхүүний концепц хөгжүүлэх, бүтээгдэхүүн шинэчлэх төсөл хөтөлбөрүүдийг чиглэлээр ханган ажиллах; Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийг удирдан зохион байгуулах; Бүтээгдэхүүний сагсны иж бүрдлийг ашигт ажиллагаанд нийцүүлэн оновчтой төлөвлөн, удирдах; Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг тооцоолох; АБТ- д заагдсан ажил үүргийг гүйцэтгэх; Хамтран ажиллах баг, хамт олон :Бизнес хөгжлийн албанд харъяалагдаж албаны даргатай хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийг манлайлж маркетинг, санхүү, үйлдвэр, лаборатори, чанар, инженер техник, хангамжийн албаны менежерүүдтэй нягт харилцаж ажиллана.

ДОТООД АУДИТОР

ТУЗ-ын дэргэдэх аудитын хорооны удирдлага дор ажиллана; Дотоод аудитын үйл ажиллагааг дотоод аудитын олон улсын стандарт, батлагдсан төлөвлөгөө удирдамжийн дагуу үр дүнтэй зохион байгуулах, хэрэгжүүлэх; Компанийн үйл ажиллагаанд дүгнэлт шинжилгээ хийж зөвлөмж өгөх;

БОРЛУУЛАГЧ, ТҮГЭЭГЧ

Худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу харилцагчид бараа бүтээгдэхүүнийг харилцагчид хүргэж өгөх, төлбөр тооцоо хийх ажлыг хариуцна. 

ЗАСВАРЧИН /АВТОМАТИК/

Хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн жигд тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах, засвар үйлчилгээ, тохиргоо хийх, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах; Өдөр шөнийн ээлжээр ажиллана;

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ

Хариуцсан талбарын боломжит бүх харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах, борлуулалтын захиалга бий болгох Борлуулалтыг нэмэгдүүлэх талаар санаачилгатай ажиллах; Зах зээл, Өрсөлдөгч, Харилцагчийн судалгаа хийж, тайлан мэдээлэл боловсруулах Багаар хамтран ажиллах чадамжтай байх; Борлуулалт, төлбөр тооцоог харилцагч бүрээр удирдан ажиллах;

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОПЕРАТОР

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг стандарт болон ажлын зааврын дагуу явуулж, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг жигд тасралтгүй ханган ажиллах;

МЕРЧИНДАЙЗЕР

Компанийн бүтээгдэхүүний өрөлтийг хариуцсан харилцагчийн лангуун дээрх ашигт байрлалуудад өрөлтийн стандартын дагуу өрөх; Өрөлтийг тэлэх, бүтээгдэхүүний хугацааг шалгах, зах зээлд эзлэх байр суурийг бататгах, компанийг төлөөлөн сурталчилгааны ажилтны үүргийг давхар гүйцэтгэнэ; Part-Time ажиллах боломжтой;

НАЙРУУЛАГЧ - ХУУРАЙ ХҮНСНИЙ ҮЙЛДВЭР

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг Монгол Улсын Үндэсний стандарт технологийн орц нормын дагуу найруулан хийж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд тасралтгүй ханган явуулна; Ажлын байрны эрүүл ахуй, ариун цэвэр, хөдөлмөр хамгаалал болон техникийн аюулгүй байдлыг хангаж ажиллана;

АГУУЛАХЫН БЭЛТГЭГЧ /эрэгтэй/

Бараа материалын агуулахад бараа буулган авч хураах; Бараа материалын агуулахаас зарлага гаргаж байгаа барааг бэлтгэх; Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах; Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах;

ДАМЖЛАГЫН ТУСЛАХ АЖИЛТАН /эрэгтэй/

Шингэн хүнсний үйлдвэрийн агуулахад бараа буулган авч хураах; Бараа материалын агуулахаас зарлагаар гаргаж байгаа барааг бэлтгэх; Бараа материалын агуулахын эмх цэгцийг хариуцах; Агуулахын барааны хадгалалт хамгаалалтыг хангах; Агуулахын барааны тооллогонд оролцох;  

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • "Монос Фарм" ХХК
  • Монос Косметик
  • Коор Майнд ХХК
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Энхийн Шүүдэр ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.