Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Монос Косметик

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Монголын гоо сайхны салбарын түүхэн хөгжлийн эзэн, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монос Косметик ХХК нь Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон Монгол хүний гоо сайханг төгс хамгаалах бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин анхны гараагаа тавьсанаас хойш өөрийн орны гоо сайхны үйлдвэрлэлийн өнгө төрх, хөгжлийг тодорхойлсоор ирсэн билээ. 30 жилийн түүхтэй манай компани нь Монос группийн эм судлалын хүрээлэн, олон улсын гоо сайхны судалгаа, шинжилгээний лабораториудтай хамтран судалгаа хөгжил, шинэлэг технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарч ирсэн бөгөөд Монгол орны хөрсөнд ургасан, байгалийн цэвэр түүхий эдээр, олон төрлийн амин хүчил, эрдэс бодис, биологийн идэвхит нэгдлээр баялаг 85 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг 150 гаруй ажилтантай нэгдмэл багаараа үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.

Монголчуудын гоо сайхны эртний уламжлал, байгаль цаг уурын онцлогт төгс тохирсон Барагшунтай, Гүүний саамтай, Чацарганатай Биомон арьс арчилгааны иж бүрдэл нь 2005 онд Монгол улсын төрийн шагнал, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль хүртсэн, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Органик бүтээгдэхүүн”-ий гэрчилгээг гардан авсан Монголын брэнд бүтээгдэхүүнүүд юм. Мөн 2017 онд зах зээлд шинээр нэвтэрсэн Гурамсан хандтай, Чихэр өвсний хандтай, Гангын хандтай гурван төрлийн Биомон шампунь, Хонины сүүлтэй тос, 2019 онд шинээр худалдаанд гаргасан хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Органик бүтээгдэхүүн”-ий гэрчилгээгээ гардан авсан.

Манай компани 2018 онд монголын гоо сайхны үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл хийж, салбартаа анхдагч олон улсын ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог үйлдвэрлэл үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, дэлхийн топ-5 баталгаажуулалтын байгууллага болох AFNOR группээс гэрчилгээ гардан авсан нь онцлох үйл явдал боллоо. Мөн монгол орны шимт хөрсөнд боловсорсон байгальд ээлтэй, хаягдалгүй савлагаатай эх орондоо үйлдвэрлэсэн 100% органик түүхий эдээр бүтсэн Мойл брэндийг өлгийдөн авсан. Бид 2019 онд 13 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэж, Мойл спа салоныг нээн үйл ажиллагаа эхлээд байна. Монос Косметик ХХК нь салбарынхаа хөгжлийг тодорхойлж ISO болон GMP стандарт бүхий гоо сайхны жишиг үйлдвэрийг ашиглалтанд оруулах, Монголын гоо сайхны бүтээгдэхүүнийг олон улсад таниулах, дэлхийд танигдсан монгол брэндийг бүтээх хүсэл эрмэлзлэлээр шаргуу ажиллаж нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилго болгон ажиллаж байна.

  • Алсын хараа

    Бид бүхий л түвшний хэрэглэгчдэд таашаагдсан үнэ цэнэ, чанартай  бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ гоо сайхны салбартаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгч, экспортлогч компани болно.

  • Эрхэм зорилго

    Дэвшилтэт технологи бүхий экологийн болон эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бид үйлдвэрлэнэ.

  • Уриа

    Монгол Оюун Сэтгэлгээг дэлхийд таниулна

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Худалдаа борлуулалт, маркетинг

  • Үнэт зүйлс

    - Хэрэглэгч - Бүтээгдэхүүний чанар - Чадварлаг баг хамт олон - Монослог үзэл

  • Байгуулагдсан он

    1990

  • Ажилтны тоо

    150

Монос Групп-н салбар компаниуд

  • Монос Групп
  • Монос Косметик
  • Монос Хүнс ХК
  • Монос Улаанбаатар
  • "Монос Фарм" ХХК
  • Коор Майнд ХХК
  • Грийн гэйт интернэйшнл ХХК
  • Энхийн Шүүдэр ХХК
  • Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Сонсголонгийн зам Монос GMP үйлдвэрийн байр

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.