Монцемент төсөл Монполимет Группын охин компани болох Сэнж Сант ХХК нь 2006 онд байгуулагдсан бөгөөд тус 2 компани Дорноговь аймгийн Сэнжит Худагийн шохойн чулууны ордыг түшиглэн Монголын анхны хуурай аргын технологитой, хоногт 3000 тн чулуунцар үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэр байгуулахаар “Монцемент” төслийг хамтран санаачилсан. “Монцемент” төсөл нь ижил төрлийн зах зээл дээр харьцангуй өртөг багатай, өрсөлдөхүйц гол төлөөлөгч болж чадна. Сэнжит Худагийн шохойн чулууны орд нь сайн чанарын цементийн түүхий эдийн маш их нөөцтэй гэдэг нь батлагдсан. 2007 онд Монголын Худалдаа, Аж Үйлдвэрийн яам болон Эрдэс Баялаг, Газрын тосны хэрэг эрхлэх газраас тус ордын нөөцийг тогтоосон. Мөн 2010 онд тус цементийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийн судалгааг /БОНБНҮ/боловсруулж Эрдэс Баялаг, Эрчим Хүчний Яамны Эрдэс баялгийн зөвлөлөөр БОЯ-аар тус тус батлуулсан. Бид дэлхийд алдартай барилгын материал үйлдвэрлэгч Францын Лафарж/Lafarge компаний цемент үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэх бөгөөд уг цементийн үйлдвэр нь үндэсний болоод олон улсын стандартын шааардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Монцементийн төсөл хэрэгжих байршил Улаанбаатар хотоос зүүн урагш 520 км Дорноговь аймгийн төв Сайншандаас 55 км Дорноговь аймгийн Өргөн сумаас 2 км Өргөн сумаас Замын Үүд хүртэл 190 км “Монцемент” төслийн онцлог • Монгол дахь анхын хуурай аргын технологитой цементийн үйлдвэр • Хамгийн сүүлийн үеийн бүрэн автоматжсан технологи • Хамгийн бага тоос ялгаралтай байгаль орчинд ээлтэй шийдэлтэй • Цахилгаан, ус болон дулааны хэрэглээ багатай 2011 онд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай цементийн үйлдвэрийн Монцементийн төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг та бүхний өмнө толилуулж байна. 1. Сэнжит Худагийн шохойн чулууны ордын нөөцийн үнэлгээг Австралийн Майкромайн Кансалтинг Сервисиз компаниар олон улсын ЖОРК стандартын дагуу хийлгэж тогтоолгосон. 2. Швейцарийн инженер геологийн GeoTest компани нь барилга байгууламж баригдах хөрсний дээжийг авч, лабораторын шинжилгээ хийж, дүгнэлтээ гаргасан. 3. Цэвэр усны 3919 м урт хуванцар хоолой угсарч, 10 цооногын худгийн тоноглолын ажил хийлээ. 4. 60-80 тн/цаг хүчин чадалтай хайрганы үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бөгөөд үйлдвэр барихад шаардагдах хайргыг үйлдвэрлэнэ. 5. Дайрганы карьерын ажилд: 44 ширхэг шпур, 377 м3 уулын цулын тэсэлгээний ажил хийж, 1560 м тууш урт нийт 16,000 м3 уулын цулыг бэлтгэсэн. 6. 247, 3 м тууш өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэв. 7. 5400 ширхэг төмөр замын бетон дэр болон төмөр замыг угсарч суурилуулахад зориулсан бетон дэрний холбох хэрэгслийг үйлдвэрийн талбайд бэлэн болгосон. 8. Нийт 1547 тууш метр урт цементийн үйлдвэрийн хашаа, суурийн бетон цутгалт, тоосгон багана, ган хийцийн хашаа барьсан. 9. 9. Бидэнтэй хамтран ажилладаг Дани улсын ФЛШмидт, Франц улсын Лафарж групп, Солонгос улсын Samsung, е-Тек, DKT, Швейцарийн инженер геологийн GeoTest, Австралийн Майкромайн Кансалтинг Сервисиз зэрэг цементийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, инженер геологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч, нэр хүндтэй компаниуд манай Монцемент төслийн талбай дээр ирж ажиллаа. 10. Дорноговь аймгийн Өргөн сумын 2-р багийн засаг даргын барилгыг компанийн хүч, хөрөнгөөр шинээр барьж байгуулж, хүлээлгэж өгсөн.
Бат бэх хөгжлийн суурь
1. Үйлдвэрлэл
2.
3.
2006
500