Нүүрс, чулуунцар, шатсан түүхий эдийн дээжийг хяналтын хуваарийн дагуу авах, шинжилгээ хийх, үр дүнг мэдээлэх; Шинжилгээний үр дүнд түргэн шуурхай шаардлагатай албан тушаалтанд мэдэгдэх; Урвалж бодисын хэрэглээнд хяналт тавих, ээлжийн химич, аналитик химичид мэдэгдэн, лабораторийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагааг хангах Лабораторийн хэмжих хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, бусад хэрэгслийн хэвийн ажиллагааг ханган үзлэг үйлчилгээ хийж бүрэн бүтэн байдалд хяналт тавих; Дотооддоо хяналтын дээжээр шинжилгээний үр дүнг баталгаажуулах;
Шаардлагатай бүх гагнуурын ажлуудыг гүйцэтгэх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн найдвартай, жигд ажиллалгааг хангаж ажиллах
Үйлдвэрээс гарах цементийн физик механикийн шинжилгээ, сорилт туршилтыг батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу үнэн зөв хийх; Шинжилгээ хийж, шинжилгээний үр дүнд дүгнэлт хийх, тайлан гаргах, хяналт туршилтын шинжилгээ хийх. Удирдлагын гаргасан шийдвэрийг хугацаанд нь чанартай гүйцэтгэж тайлагнах; Физик механик туршилт оролт гаралтын хяналтын ажлыг батлагдсан стандарт, арга аргачлалын дагуу үнэн зөв хийж, бодит хариуг физик механик туршилт оролт гаралтын хяналтын инженерт мэдээллэх; Туршилтын шинжилгээний үр дүнд сар, улирал, жилээр судалгаа хийж, тайлан гаргах;
Хөдөлмөрийн аюулгүй байдлын арга хэмжээг үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулах, Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилтийг үйлдвэрийн хэмжээнд хангуулах, шаардлагатай дүрэм журмыг боловсруулах, хэрэгжилтэд нь хяналт тавих Ажлын байранд үйлдвэрийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тохиолдол үүсгэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалт, үзлэг шалгалтын арга хэмжээг хэрэгжүүлэх