“Мон-Ит Булигаар” ХК нь 1934 онд байгуулагдсан Монгол улсын анхны арьс ширний үйлдвэр юм. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд технологийн дэвшил, улс орны хөгжлийг дагаж үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт, технологийн дэвшил, улс орны хөгжлийг дагаж үйлдвэрлэлийн бүтэц, зохион байгуулалт, технологийн дамжлагын хувьд өөрчлөгдсөн шинэчлэгдэж ирсэн байна.
1998 онд Итали улсын зээлээр бүрэн шинэчлэл хийж хагас болон эцсийн боловсруулалт хийсэн бод, богийн арьсыг Европ болон дотоодын зах зээлд нийлүүлдэг бөгөөд жилд 500,000 бодын шир гүйцэт боловсруулах буюу 1150 квадрат метр эцсийн боловсруулалт хийсэн арьс шир, 2.2 сая богийн арьсыг гүн боловсруулах хүчин чадалтай ажиллаж байна.
Тус компани нь бод, богийн арьсыг хагас болон гүйцэт боловсруулан вэт-блю, краст, булигаар, гялгар хром, артай хар хром зэрэг гутал болон цүнх, хувцасны зориулалттай бүхий л төрлийн боловсруулсан арьсыг үйлдвэрлэн дотоод болон гадаадын зах зээлд борлуулдаг