-Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай холбоотой геологи, хайгуулын ажил гүйцэтгэх, төсөл хөтөлбөр, төлөвлөгөө, тайлан боловсруулах, компанийн хайгуул, ашиглалтын талбайн үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ авч ажиллах, санал зөвлөмж гаргах, ашигт малтмалын орд илрэл бүхий тусгай зөвшөөрлийн талбайнуудад үнэлгээ хийх, санал бэлтгэх, хайгуулын туслан гүйцэтгэгч компанийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хянах
-ХАБЭА-н ажлыг зохион байгуулах, бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллах -Төслийн ХАБЭА-н өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих -Ашиглалтын болон Хайгуулын лицензийн ХАБЭА-тай холбоотой бүхий л бичиг баримтыг боловсруулах, хэрэгжилтэнд хяналт тавих
- Толгой болон охин компанийн нягтлан бодох бүртгэлийг олон улсын бүртгэлийн стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд үнэн зөв хөтлөн явуулж холбогдох тайлан, балансыг хугацаанд нь гаргах - Компанийн хэмжээнд НББ-ийг стандартын дагуу үр ашигтай хөтлөх- Татвар, Гааль , НД-ын газрууд, бэлтгэн нийлүүлэгчид, харилцагчтай цаг тухайд нь төлбөр тооцоо хийх - Удирдлагын шийдвэр гаргах түвшинд нягтлан бодох бүртгэлийн зүгээс зөвөлгөө өгөх - Компанийн санхүүгийн журам боловсруулах - Нягтлан бодогчийн чиг үүрэгт заагдсан бүхий л ажил үүрэг
Компанийн стратеги төлөвлөгөө, үйл ажиллагааны эрхэм зорилго, зорилт, үндсэн чиглэлтэй уялдуулан, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөртэй холбоотой Байгаль орчин, нөхөн сэргээлтийн тайлан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, харилцаа хамаарал бүхий компаниудад байгаль орчин, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, чиглэл өгөх, хяналт тавих, байгаль орчны асуудалтай холбоотой бүхий л бичиг баримтын бүрдлийг хангах, төр захиргааны байгууллагаар батлуулах