Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

МЕРА

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЧАНАРЫН ИНЖЕНЕР

    Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг чанартай гүйцэтгэхэд бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын шаардлагыг тогтоох, холбогдох баримт бичгийг боловсруулах, санал гаргах, хэрэгжүүлэхэд хяналт тавих Бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах Эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, бууруулах үйл ажиллагааны үр нөлөөтэй байдалд хяналт тавих Чанарын тогтолцоог  хэвийн  явуулахад  чиглэсэн ажлуудыг  хийх. Үр дүн боловсруулах, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах.  Үл тохирлыг мөшгөх шалтгаан нөхцөлийг илрүүлэх, залруулах, сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ОПЕРАТОР 2-Р ЗЭРЭГ

Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, засвар үйлчилгээг тогтмол хийх  Үйлдвэрлэлийн технологийн горимыг чанд баримтлах, технологийн үзүүлэлтийг бүрэн хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх Хуурай фазын бункер болон цэнэглэгч машинд шүү ачих, үйлдвэрт уусгалт хийх Үйлдвэрлэлийн түүхий эд, тэсэлгээний хэрэгсэл, бэлэн бүтээгдэхүүнийг тээврийн хэрэгсэлд болон цэнэглэгч машинд ачих, буулгах, зөөх, хураах Ажлын байрны анхан шатны үзлэг, эрсдэлийн үнэлгээ тогтмол хийх

МЭДЭЭЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН

Компанийн мэдээллийн технологи, хяналтын камер, нэвтрэх Систем /access control/, Станц, GPS-н тохирсон үзүүлэлт, модел загварыг тодорхойлох, үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх зорилгоор мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллахад хамтран ажиллах Компанийн дотоод сүлжээ, камер, нэвтрэх Систем /access control/, дотуур холбоо, серверийн тоног төхөөрөмжийн байнгын найдвартай үйл ажиллагааг хариуцан ажиллах, гэмтэл, эрсдэлийг урьдчилан илрүүлж, түргэн шуурхай засварлах Хяналтын систем болон бусад шаардлагатай мэдээллийн технологийн техник, тоног төхөөрөмж, програм хангамжийн талаарх шинэ санал санаачлага гарган, судалгаа хийж танилцуулах, төсөв батлуулах, худалдан авалтын захиалга өгөх, суурилуулах Олон нийтийн сүлжээний хэрэглээг хязгаарлах, хөгжүүлэлтийг хангаж ажиллах Компанийн хэмжээнд хяналтын систем, холбоо, GPS, мэдээллийн технологийн шинэ техник технологи, програм нэвтрүүлэлтийн талаарх төлөвлөгөө боловсруулж, танилцуулах, хэрэгжилтийг хангаж ажиллах Компанийн салбар, нэгжийн мэдээллийн технологи, камер, нэвтрэх Систем /access control/хэвийн ажиллагааг хангаж ажиллах зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус үзлэг шалгалт, засварын ажлыг батлагдсан удирдамжийн дагуу томилолтоор явж гүйцэтгэх, тайлагнах Компанийн ажилтнуудад мэдээллийн технологи, дотоод сүлжээ, камер, нэвтрэх Систем /access control/-ийн автоматжуулалт, техник хангамжийн талаарх мэдлэг олгох зорилгоор сургалт зохион байгуулах, заавар зөвлөгөө өгөх, мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх Компанийн хэмжээнд ашиглагдах компьютер, зөөврийн компьютер, принтер, принтерийн хор, зөөврийн скайнерын бүртгэл, хэрэглээ, үр ашигтай ашиглалтад хяналт тавих, тайлагнах Компанийн хэмжээнд дотоод сүлжээний зохион байгуулалтын төлөвлөлтийн дагуу дотоод сүлжээнд салбаруудыг холбох Компанийн хэмжээнд сүлжээний рак сервер, утасны хамгаалалт, аюулгүй байдал, эмх цэгцтэй байдлыг хангах Компанийн хэмжээнд ашиглагдаж байгаа автомашины болон гар, суурин станцуудыг бүртгэлжүүлэх, тэдгээрийн ашиглалтад хяналт тавих, засвар, үйлчилгээг холбогдох газруудаар хийлгэх, захиалгыг журмын дагуу авч хугацаанд нь нийлүүлэх

ХУДАЛДАН АВАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН /Англи хэлтэй/

 Ажлын байрны зорилго: Компанийн жилийн бизнес төлөвлөгөөний дагуу батлагдсан сэлбэг хэрэгсэл, бараа материал, ажил үйлчилгээний худалдан авалтын захиалгыг холбогдох үнийн судалгаа, болон сэлбэг хэрэгслийн ашиглалт, элэгдэл хорогдлын хэрэглээний түвшинд дүгнэлт хийж, худалдан авалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах системийг хэрэгжүүлэх, салбар, нэгж, хэсгүүдийг тасралтгүй үйл ажиллагааг хангах, өртөг зардалд анализ, дүгнэлт хийж танилцуулах, үр ашгийг нэмэгдүүлэх зохион байгуулалт хийн ажиллана. Гүйцэтгэх үндсэн үүрэг:  Компанийн худалдан авалтын болого журмын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад, дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх Бараа материалын худалдан авалтын төлөвлөлт, өртгийн дүн шинжилгээнд үнэлэлт, дүгнэлт хийж өртөг зардлыг бууруулах боломжийг эрэлхийлэх Гэрээ хэлэлцээр байгуулах, гэрээний дагуу хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх Худалдан авалтын захиалгын тайланг бэлтгэн танилцуулах Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар багийн ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах; Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны болон дата менежментийн ERP зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд бүртгэх

ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн үзүүлэлт, тайлан, хавсралт тайлангуудыг Сангийн яамнаас гаргасан стандарт маягтын дагуу хөтөх Компанийн НББ-ийн БББ-ийг шинэчлэх, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих Бараа бүтээгдэхүүн (тэсрэх материал)-ний борлуулалт болон ажил үйлчилгээний орлогын бүртгэлийг хөтлөх, тэсрэх материалын орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг үндэслэн программд оруулах, агуулахын үлдэгдэлд хяналт тавих, ТМ-ын эргэлтийн тайлан гаргах Компанийн гадаад болон дотоод харилцагч байгууллагуудын авлага, өглөгийн тооцоог хариуцах, тооцоо нийлэх, өр авлагыг барагдуулах ажлыг санаачлах, гүйцэтгэх Компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, үндсэн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг үндэслэн программд оруулах, Хөрөнгийн хөдөлгөөн, элэгдлийг тооцоолж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг хариуцах Ажилтантай холбоотой албан томилолт, хөнгөлөлт, тусламж, тэтгэмж, гар утасны болон суурин утасны тооцоог хийх, хаагдаагүй тооцоог холбогдох журмын дагуу ажилтны цалингаас суутгах зэрэг үйл явцад хяналт тавих ААНОАТ, НӨАТ, ЭМНД-ын тайланг цаг хугацаанд нь зөв гаргаж, илгээх, хяналт тавих, татвар, шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах Татвар, Нийгмийн даатгалын шалгалт, гадны болон дотоод аудиторт санхүүгийн баримт материалыг бэлдэж, шалгуулах, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх ажлыг зохион байгуулах Компанийн нийт ажилтнуудад шаардлагатай баримт, тодорхойлолт, мэдээллийг хугацаанд нь өгөх, мэдээлэх Санхүүгийн баримт материалуудыг журмын дагуу үдэж цэгцлэн, архивт хүлээлгэн өгөх Компанийн хэмжээнд болон хариуцсан салбар, нэгжийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус тооллогын ажилд тухай бүр оролцох, холбогдох тайлан мэдээг гаргаж тайлагнах, танилцуулах

ЦАХИЛГААНЧИН /14Х14 ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАХ/

Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн                үйлдвэрийн тасралтгүй жигд ажиллагааг хангаж, цахилгаан тоног төхөөрөмжийн найдвартай байдал, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.

НЯГТЛАН БОДОГЧ /Налайх Салбар хариуцсан/

Ажлын байрны зорилго Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг баримталж, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,  Татварын бүх төрлийн хууль болон үүнтэй холбоотой бусад бүх төрлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах. Гүйцэтгэх гол чиг үүрэг   Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: НББ-ийн хууль, Аудитын хууль, Татварын хуулиудын шинэчлэлийг судалж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх Компанийн хэмжээнд мөрдөгдөх санхүүгийн дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах санал боловсруулж танилцуулах Бараа бүтээгдэхүүн (тэсрэх материал)-ий борлуулалт болон ажил үйлчилгээний орлогын бүртгэлийг хөтлөх, тэсрэх материалын орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг тухай бүр программд оруулах, агуулахын үлдэгдэлд хяналт тавих Салбарын гадаад болон дотоод харилцагч байгууллагуудын авлага, өглөгийн тооцоог хариуцах, тооцоо нийлэх Салбарын үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, үндсэн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг үндэслэн ERP программд бүртгэх, хөрөнгийн хөдөлгөөн, элэгдлийг тооцоолж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг хариуцах Салбарын нярвын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажлын цаг ашиглалт, гүйцэтгэлд хяналт тавих, төлөвлөгөө, тайланг батлах, гүйцэтгэлийг үнэлэх, хянах, сайжруулах зөвлөмж өгөх, мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх Салбарын хөрөнгийн хадгалалт, хамгаалалт ашиглалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, норм, нормативын биелэлтийг хянах, аливаа санхүүгийн эрсдэлээсурьдчилан сэргийлж ажиллах Салбарын холбогдох удирдлага, ажилтнуудад шаардлагатай баримт, тодорхойлолт, мэдээллийг хугацаанд нь өгөх, мэдээлэх Салбарын төлөвлөгөөт /хагас, бүтэн жилийн/ болон төлөвлөгөөт бус тооллогыг зохион байгуулах, тооллогын үр дүнг удирдлагад танилцуулж мэдээлэх, холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх, холбогдох зохицуулалтуудыг хийх

АВТЫН ГАГНУУРЧИН

Салбарын автомашин, техникийн аюулгүй  ажиллагааг ханган машин техникийг саадгүй аваар, осолгүй ажиллуулахад шаардлагатай гагнуурын ажлыг чанартай, түргэн шуурхай хийж гүйцэтгэх;

ЗАСВАРЫН ИНЖЕНЕР

Засварын ажлын богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулж батлуулах Засварын төлөвлөлтийн ажлын 7 хоног, сар, улирал, жилийн төлөвлөгөөг холбогдох ажилтнуудад танилцуулж мөрдүүлэх, хэрэгжилтийг хянах Техникийн бэлэн байдлыг сайжруулах талаар эвдрэл, засвар, үйлчилгээний түүх, статистик судалгаанаас дүгнэлт гаргах  Техникт тавигдах сэлбэг, засварын ажил дүрэм журмын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих Техникийн их засварын төлөвлөгөөг холбогдох нэгжийн удирдлагуудтай хамтран гаргах Техникүүдийн элэгдэл хорогдлыг тооцоолж, засварын ажлыг урьдчилан төлөвлөх Засварын ажлыг бэлтгэх ажлыг зохион байгуулж, автомашины засварын сэлбэг хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох Техникүүдийн сэлбэг захиалга хийж, батлуулах Компанийн нийт техникүүдийн мото цаг, эвдрэлийн тайланг гаргах /холбогдох ИТА нартай хамтран ажиллана/

АВТЫН ЦАХИЛГААНЧИН

Салбарын автомашин, техникийн аюулгүй ажиллагааг ханган, автомашин техникийг саадгүй, аваар осолгүй, техникийн бэлэн байдлыг хангаж ажиллахад шаардлагатай цахилгааны засварын ажлыг чанартай хийж гүйцэтгэх

ХУДАЛДАН АВАЛТ, ЛОГИСТИКИЙН МЕНЕЖЕР /ОРОС ХЭЛТЭЙ/

  Ажлын байрны зорилго   Байгууллагын хэмжээнд худалдан авалт, хангамж, логистикийн менежментийн стратеги, бодлогыг тодорхойлж, оновчтой зохион байгуулж хэрэгжүүлэх, харилцагч, хэрэглэгчдийн захиалгыг хугацаанд нь нийлүүлж, байгууллагын худалдан авалтын менежментийг тасралтгүй сайжруулах.   Гүйцэтгэх гол чиг үүрэг   Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: Компанийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн худалдан авалт, логистикийн бодлого, тогтолцоог хөгжүүлж нэвтрүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, сургалтын арга хэмжээг зохион байгуулах, холбогдох дүрэм, журам, гарын авлага, заавар, зөвлөгөөг боловсруулах, бусад холбогдох компани, газар, нэгжийн удирдлага, ажилтнуудаас санал авч, хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтэд хяналт тавьж, үнэлгээ, дүгнэлт хийх, тасралтгүй сайжруулах санал, зөвлөмж гаргаж хэрэгжүүлэх Худалдан авалт, логистикийн менежментийн талаарх мэдлэг, чадамжийг сайжруулахад чиглэсэн бодлого, тогтолцоо, дүрэм, журам, зааврын талаарх мэдээлэл өгөх, хэлэлцүүлэхтэй холбоотой дотоод сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгуулах Компанийн техникийн худалдан авалтын захиалгын дагуу хангамжийн худалдан авалтыг гадаад дотоодын эх үүсвэрээс бүрдүүлэх Шаардлагатай үед төмөр замаар ирсэн тэсрэх материалд  гаалийн  бүрдүүлэлт хийх; Сар бүрийн эцэст хүлээн авсан ачааны тоо хэмжээ, тээвэрлэлтийн мэдээний тайлан гаргаж тайлагнах Гэрээ, хэлэлцээ байгуулах, гэрээний дагуу хийгдэж буй ажил үйлчилгээнд хяналт тавьж, гарч болзошгүй эрсдэлүүдийг үнэлж, холбогдох арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх Өөрийн болон багийн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд байнга санаачилга гаргаж багаар ажиллах замаар ур чадвар, үр бүтээмжийг тасралтгүй дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж ажиллах; Өөрийн ажил үүрэгтэй холбоотойгоор компанид ашиглаж буй харилцаа холбооны Microsoft 365 зэрэг системүүдийг сайн ашиглаж дата, мэдээлэл, баримт бичгийг тухай бүр системд бүртгэх Худалдан авалт хийж буй түүхий эд, бараа материал болон тээвэрлэлтийн үнэ тарифын талаар зах зээлийн судалгаа хийж дүгнэх, танилцуулах, шийдвэрлэх Компанийн тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд хөтөлбөр, төсөл санаачлах, хэрэгжүүлэхэд оролцох, ЗГ, төр, хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах санал бэлтгэх, гэрээ хэлэлцээрийг байгуулах, шаардлагатай бол компанийг төлөөлөх, илтгэл тавих, хурал уулзалтад оролцох г.м

ДОТООД ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН

Ажлын байрны зорилго Зах зээлийн эрсдэл болон үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хэмжих, хянах, тайлагнах болон эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар санал зөвлөмж гаргах, удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээгээр хангах, шат дараалсан хяналтаар хангаж, мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөхөд уг ажлын байрны зорилго оршино.

НЯГТЛАН БОДОГЧ

Ажлын байрны зорилго Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг баримталж, Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль,  Татварын бүх төрлийн хууль болон үүнтэй холбоотой бусад бүх төрлийн хуулийг хэрэгжүүлж ажиллах. Гүйцэтгэх гол чиг үүрэг   Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд: НББ-ийн хууль, Аудитын хууль, Татварын хуулиудын шинэчлэлийг судалж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх Компанийн хэмжээнд мөрдөгдөх санхүүгийн дүрэм, журмуудыг хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах санал боловсруулж танилцуулах Бараа бүтээгдэхүүний борлуулалт болон ажил үйлчилгээний орлогын бүртгэлийг хөтлөх, тэсрэх материалын орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг тухай бүр программд оруулах, агуулахын үлдэгдэлд хяналт тавих Компанийн гадаад болон дотоод харилцагч байгууллагуудын авлага, өглөгийн тооцоог хариуцах, тооцоо нийлэх Компанийн үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, үндсэн хөрөнгийн орлого, зарлагын гүйлгээг холбогдох баримтыг үндэслэн бүртгэл хөтлөх, хөрөнгийн хөдөлгөөн, элэгдлийг тооцоолж, үлдэгдлийг баталгаажуулах ажлыг хариуцах Салбарын нярвын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, ажлын цаг ашиглалт, гүйцэтгэлд хяналт тавих, төлөвлөгөө, тайланг батлах, гүйцэтгэлийг үнэлэх, хянах, сайжруулах зөвлөмж өгөх, мэргэжлийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх Компанийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт ашиглалт, зарцуулалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулж, норм, нормативын биелэлтийг хянах, аливаа санхүүгийн эрсдэлээсурьдчилан сэргийлж ажиллах Компанийн холбогдох удирдлага, ажилтнуудад шаардлагатай баримт, тодорхойлолт, мэдээллийг хугацаанд нь өгөх, мэдээлэх Компанийн төлөвлөгөөт /хагас, бүтэн жилийн/ болон төлөвлөгөөт бус тооллогыг зохион байгуулах, тооллогын үр дүнг удирдлагад танилцуулж мэдээлэх, холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх, холбогдох зохицуулалтуудыг хийх

ЦЭНЭГЛЭГЧ МАШИНЫ ОПЕРАТОР /ГУРВАНТЭС СУМ/

Хөдөлмөрийн тухай хууль, компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, бодлого, дүрэм журмын хүрээнд компанийн онцлог, зорилго, зарчимд нийцүүлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжинд хүрэхүйц, тэсэлгээний ажил, үйлчилгээний стандартад нийцсэн чанартай тэсрэх бодисоор түргэн шуурхай найдвартай хангах

МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОПЕРАТОР цахилгаанчин/гагнуурч

Тус ажлын байранд дараах үндсэн үүргийг гүйцэтгэж ажиллана. Үүнд:   Машин үйлдвэрлэлийн угсралтын ажил үйлчилгээг зураг төсийн дагуу хийж гүйцэтгэх. Зураг төслийг дагуу ажил үүргийг гүйцэтгэх. Авто машин, техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэх.

ТРАЙЛЕРЫН ЖОЛООЧ

Уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан трайллер автомашиныг жолоодон өрмийн машиныг ажлын талбайд гаргах, ажлын талбайгаас буулгах. Трайллер жолоодохоос бусад үед автомашины засвар үйлчилгээ, оношлогоо хийж ажиллах

ӨРМИЙН ТЕХНИКЧ

Засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг бэлтгэх Засвар үйлчилгээ хийх орчинд холбогдох тусгаарлалтуудыг хийх Өрмийн машин болон техникийн үзлэг хийх, холбогдох аюулгүй ажиллагааны алхамуудыг хангах Засварын ажилд оролцох Техник хэрэгслийн засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийн бүртгэл хөтлөх  

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай 1, 8-р хороо, Сити Тауэр, 23 давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.