Үндсэн хувилбар
Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, I хороо, XIX хороолол Чингисийн өргөн чөлөө, "Монголын Алт" МАК ХХК-ийн төв байр-44 Улаанбаатар хот 17030, Ш/х-66

Бидний тухай

“МАК Цемент” ХХК нь Дорноговь аймгийн Даланжарагалан суманд байрлах Хөх Цавын шохойн чулуун ордыг түшиглэн баригдсан хуурай аргын цементийн үйлдвэр юм. Тус үйлдвэр нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс цементийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйлдвэрийн хүчин чадал

  • Цемент:         1 070 000 тонн/жил
  • Клинкер:     1 000 000 тонн/жил

Бүтээгдэхүүний төрөл

Хэрэглэгчийн өгсөн захиалгаар цементийн маркийг солих уян хатан технологийн онцлогтой.

  • PC-32.5 МАРКИЙН ЦЕМЕНТ М-20 зэрэглэлийн бетонд өргөн ашиглагдах ба даац авахааргүй их хэмжээний масс бетон шал, ханын цутгалт, төмөр хийц бүхий тэгш гадаргуутай барилгад өргөн ашиглагдана. Энэ маркийн цементийн бат бэх нь 32,5 МПа (буюу 300 кг/см²).
  • PC 42.5 МАРКИЙН ЦЕМЕНТ Барилгын салбарт маш өргөн ашиглагддаг, М-30 зэрэглэл болон түүнээс дээш чанартай бетоныг гарган авахад энэхүү цементийг ашиглана. Бат бэхийн ангилал нь 42,5 МПа (буюу 400 кг/см²).
  • PC 52.5 МАРКИЙН ЦЕМЕНТ Өндөр ачаалал авах зам, гүүр, олон холбоос бүхий байгууламж мөн цаг агаарын хүйтэн сэрүүн бүсэд баригдах барилга байгууламжид өргөн ашиглагдана. Энэхүү цементийн бат бэх нь 52,5 МПа (буюу 600 кг/см²2).
  • PC 62.5 МАРКИЙН ЦЕМЕНТ Маш өндөр чанарын бетоноор хийх ажилд зориулагдсан цемент. Бат бэхийн доод хэмжээ нь 62,5 МПа (буюу 700 кг/см²).
  • WRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (УСАНД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ) Энэхүү цементийг газар доорхи байгууламж, ус тусгаарлах далан, далайн боомтын хана, туннел, ус дамжуулах хоолой, гүүр, зам барилгын ажилд өргөн хэрэглэнэ.
  • Хадгалалтын хугацаа 3 сар. Бэхжилт авах хугацаа 4-5 мин.
  • SRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (СУЛЬФАТАД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ) Хөрсний ус, гүний ус, далайн ус зэрэг энгийн цементийг гэмтээх сульфатын агууламжтай хөрс, усанд зориулагдсан цемент. Сульфатад тэсвэртэй SRC маркийн цемент нь өндөр зэрэглэлийн болон дунд зэрэглэлийн эсэргүүцэлтэй гэж хоёр төрөл байх ба тэдгээр нь дотроо химийн найрлагаараа ялгаатай байдаг.

Цементийн үйлдвэрийн технологи

Цементийн үйлдвэр нь Хуурай аргын технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хуучны Нойтон аргын технологитой харьцуулахад усны зарцуулалтыг 30-50% бууруулдаг. Мөн тус үйлдвэрт Австрали улсын BWT HOH A/S, Дани улсын VESTAS компаниудын орчин үеийн тоног төхөөрөмжүүдээс бүрдсэн усны хаягдал, алдагдал багатай ус цэвэршүүлэх болон хуваарилах байгууламжыг ашиглаж байна.

Мөн Данийн FLSMIDTH, AIRTECH компанийн хүчирхэг тоос шүүж барих систем, нарийн технологийн анализоруудын байгууламжуудыг ашиглан хорт хий, утаа, тоосны хаягдалгүй, байгальд ээлтэй байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ явуулдаг.

“МАК ЦЕМЕНТ” ХХК нь хамгийн орчин үеийн шинэ дараах техник технологийг Монгол улсдаа хамгийн анх удаа нэвтрүүлсэн.

Дэвшилтэд технологийн давуу талууд:

  • Эрчим хүчний хамгийн бага зарцуулалтай тоног төхөөрөмжөөр тоноглогдсон
  • Цэвэр усны зарцуулалт бага
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хамгийн бага хугацаанд гүйцэтгэнэ.
  • Робот лаборатороор үйлдвэрийн түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх үйлдлийг автоматаар хийж гүйцэтгэнэ.
© МАК Цемент ХХК. 2017-2023 он

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2023.