Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

М Банк

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
IT эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн

Мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлагын бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах, хэрэгжүүлэх Мэдээллийн технологийн тасралтгүй үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих

Маркетингийн мэргэжилтэн (контент)

Маркетингийн харилцаа, контентоор дамжуулан брэндийг ялгамжийнх нь дагуу зах зээлд байршуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулах

Програм хангамжийн чанарын мэргэжилтэн

Хөгжүүлэгдэж буй бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчийн үүднээс шалгах Ирээдүйд гарч болох алдаа, асуудлыг бага байлгах түвшинд тест кэйс боловсруулан тестлэх  Процессын дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, түүнийг хангах, бодит орчинд нэвтрүүлэх

Картын системын администратор

Картын процессингийн системийн найдвартай үйл ажиллагааг хангах, систем дээр илэрсэн алдаа доголдлыг шалгаж, засварлуулах арга хэмжээ авах Компанийн мэдээллийн технологийн бодлогын хүрээнд төлбөрийн картын болон цахим банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг систем дээр тохируулахтай холбоотой судалгаа, хөгжүүлэлтийн ажлууд Системийн боломжуудийг нээн илрүүлэх, системүүдийн уялдаа холбоог бий болгох, шинэ системүүд болон модулиудыг нэвтрүүлэх

Бүтээгдэхүүн хариуцсан менежер

Байгууллагын зорилго зорилт, алсын хараанд үндэслэн байгууллагыг санхүүгийн зорилтод хүрч ажиллах боломжийг бүрдүүлэхэд чиглэн бизнес тѳлѳвлѳгѳѳ, стратеги болон зорилго зорилтуудыг тодорхойлох, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн болон үйлчилгээтэй холбогдох журам зааврын биелэлтийг хангаж байгаа эсэхэд анхаарч, бизнесийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг үр өгөөжтэй удирдлагаар хангахад оршино.

Хуульч

Банкны эрхэм зорилго, бизнесийн болон стратегийн төлөвлөгөөний зорилтод нийцүүлэн банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хууль зүйн эрсдэлийг удирдах, мэргэжлийн арга зүй, зөвлөгөөгөөр хангах

Маркетингийн ажилтан (Хамтрал хариуцсан)

Харилцагч байгууллага болон хувь хүмүүстэй бизнесийн нөхөрсөг харилцааг бий болгох, хоёр талын ойлголтыг уулзуулж, товлосон хугацааны дагуу ажлыг гүйцэтгүүлэх

Пи-Ар мэргэжилтэн

Компани болон брэндийн үнэ цэнийг хэрэглэгчдэд ойлгуулах, эерэг дүр төрхийг олон нийтийн дунд бүрдүүлэх PR төлөвлөгөө боловсруулах Олон нийт, мэдээллийн хэрэгслийн харилцааг зохицуулах Компаниас гарч буй мэдээ мэдээллийг олон нийтэд оновчтой хүргэх

Үйл ажиллагааны эрсдэл хариуцсан мэргэжилтэн

Банкны үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын тогтолцоог тодорхойлох, эрсдэлийн бодлого журам зааврыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих,  эрсдэлийн соёлыг танин мэдүүлэх, дотоод хяналтын тогтолцоонд дүн шинжилгээ хийж хяналтыг бэхжүүлэх

Тусгай актив хариуцсан мэргэжилтэн

Чанаргүй зээлийг хүлээн авч судлан уг зээл чанаргүй болсон шалтгаан болон цаашид зээлийг богино хугацаанд төлүүлэх арга замыг тодорхойлж, төлүүлэх ажлыг бие даан гүйцэтгэх Банкийг төлөөлөн шүүх, цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран ажиллах

Байгууллагын зээлийн хэлтсийн харилцааны менежер

Банкны ЖДҮ зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчид сурталчлан таниулах, зээлийн судалгаа шинжилгээ хийх, чанартай зээлийн багцын өсөлт хийх, эх үүсвэр татан төвлөрүүлэх.

Харилцааны менежер

Ажлын байрны зорилго/үүрэг: Банкны ЖДҮ зээлийн бүтээгдэхүүнийг харилцагчид сурталчлан таниулах, зээлийн судалгаа шинжилгээ хийх, чанартай зээлийн багцын өсөлт хийх, эх үүсвэр татан төвлөрүүлэх.

UI/UX Дизайнер

Компанийн хөгжүүлэлтэд шаардлагатай дэлгэцийн дизайны өгөгдлүүдийг user-story дагуу дэлгэцийн дизайныг сүүлийн үед ашиглагдаж буй зохих программыг ашиглан чанарын өндөр түвшинд бэлдэх ажлыг гардан хийнэ Компанийн хөгжүүлэлтэд шаардлагатай дэлгэцийн дизайны программуудыг судалж, сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлох, бусад дизайнеруудад зааж сургах Дэлгэцийн дизайны хэрэглээг сайжруулах хэрэглэгчийн тестүүдийг судалж бэлдэх, судалгааг хэрэгжүүлэх Дэлгэцийн дизайны хөгжүүлэлтэд шаардлагатай материалуудыг чанарын өндөр түвшинд бэлдэж хүлээлгэн өгөх Дизайн системийг сүүлийн үеийн чиг хандлагын дагуу бэлтгэх, нийт бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх сувгийн өнгө төрхийг тодорхойлох

Developer (Back End)

Design and implement scalable backend services, APIs, and microservices using Java and Spring Boot. Work with Oracle Database, designing schemas, optimizing queries, and ensuring data integrity and security. Utilize reactive programming models to build non-blocking and asynchronous applications. Collaborate with frontend developers, designers, and product managers to ensure seamless integration and alignment with project requirements. Write clean, maintainable, and efficient code that follows best practices and design patterns. Implement unit and integration tests to ensure reliability and robustness of the application. Monitor and troubleshoot application performance issues and optimize application performance. Stay up-to-date with emerging trends and technologies in backend development and database management.  

Харилцагчийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

- Харилцагчийн үйлчилгээний журам, заавар, аргачлал боловсруулах, санал оруулах, түүнийг мөрдөх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих - Харилцагчийн сэтгэл ханамжид нийцсэн үйлчилгээ үзүүлэх, холбогдох судалгаа хийх танилцуулах - Салбар, түр цэгүүдийн болон харилцагчийн төвийн харилцагчийн үйлчилгээнд тогтмол шалгалт хийж тайлан мэдээ бэлтгэх

Скрам мастер

Скрам баг болон бусад багийн гишүүдэд скрам аргачлалын талаарх зааварчилгаа өгөх, сургалт зохион байгуулах  Скрамын хурал, уулзалтуудыг зохион байгуулах, хөгжүүлэлтийн багт тулгарсан асуудлыг шийдвэрлэх, удирдан чиглүүлэх, гүйцэтгэлийг хянах болон тайлагнах 

Системийн администратор

Банкны үйл ажиллагаанд ашиглагдах системүүдийг суулгах, тохируулах, тасралтгүй, найдвартай ажиллагааг хангаж ажиллах Хариуцсан системүүд дээр илэрсэн алдаа, доголдлыг засварлах, урьдчилан сэргийлэх Системд шаардлагатай өөрчлөлт, сайжруулалтыг нийлүүлэгчийн заавар болон бусад шаардлагын дагуу хийж гүйцэтгэх

Мэдээллийн зөвлөх

Харилцагчдад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар утсаар мэдээлэл өгч, таниулан сурталчилах, бүтээгдэхүүн үйлчилгээний сонголт хийхэд нь туслах.

Комплаенсийн мэргэжилтэн

Банкны дотоод дүрэм, журам, үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, олон улсын эрх бүхий байгууллагын стандартад нийцүүлэх Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг, тус банкаар дамжин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх найдвартай тогтолцоог бий болгох, хүний нөөцийг сургаж мэргэшүүлэх замаар банкийг хууль зүйн хариуцлагын, нэр хүндийн, үйл ажиллагааны эрсдэлээс урьдчилан сэргийлэх

IT эрсдэлийн удирдлагын мэргэжилтэн

Мэдээллийн технологийн эрсдэлийн удирдлагын бодлого, журмыг боловсруулах, хэрэгжүүлэх, бизнесийн тасралтгүй үйл ажиллагааны төлөвлөгөөг сайжруулах, хэрэгжүүлэх Мэдээллийн технологийн тасралтгүй үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих

Теллер

Харилцагчид  банкны бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл өгөх, сурталчилах, Бүх төрлийн бэлэн бус төлбөр тооцоог гүйцэтгэх,   Харилцагчийн бүртгэл үүсгэх, данс нээх хаах гэх  зэрэг үйлчилгээг  харилцагчийн үйлчилгээний сантадартын дагуу чанартай үзүүлэх.

Эрсдэлийн загвар хөгжүүлэгч

Өгөгдөл боловсруулах, дүн шинжилгээ хийх, кредит скоринг болон бусад зээлийн загваруудыг боловсруулах, сайжруулах, тасралтгүй ажиллагааг бүрэн хангаж ажиллах

Эрсдэлийн шинжилгээ, хяналтын мэргэжилтэн

Зээлийн эрсдэлийг тодорхойлох, үнэлгээ шинжилгээ хийх, нөхцөл шаардлага тавих, эрсдэлийн дүгнэлт гаргаж, зээлийн эрсдэлийн удирдлагатай холбоотой заавар журмын хэрэгжилтийг хангаж холбогдох ажилтнуудад танин мэдүүлэх

Эрсдэлийн анализ, тайлагналт хариуцсан мэргэжилтэн

Учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс санхүүгийн эрсдэлийг удирдахад шаардлагатай тайлан, шинжилгээ судалгааг хийж гүйцэтгэх, хянах, тайлагнах  

Картын сэжигтэй гүйлгээ хяналтын ажилтан

Ажлын байрны тодорхойлолтын дагуу Олон улсын картын гүйлгээний эрсдлээс урьдчилан сэргийлж, үйл ажиллагааг хэрэгжүүлэх  

Програм хангамжийн чанарын мэргэжилтэн

Хөгжүүлэгдэж буй бүтээгдэхүүнийг эцсийн хэрэглэгчийн үүднээс шалгах Ирээдүйд гарч болох алдаа, асуудлыг бага байлгах түвшинд тест кэйс боловсруулан тестлэх  Процессын дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих, түүнийг хангах, бодит орчинд нэвтрүүлэх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сэнтрал Тауэр, 15 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.