Байгууллагын санхүүгийн байдлын тайлан балансыг СТОУС-ын дагуу, татварын тайланг Монгол улсын хууль тогтоомжид заасны дагуу хөтлөх, бүрдүүлэх, хянах.
Байгууллагын хөрөнгө түүний эх үүсвэр мөнгөн хөрөнгийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөж тайлан тэнцэл, мэдээ, судалгааг гаргах.
Удирдлага болон санхүүгийн тайлан хэрэглэгчдийг шийдвэр гаргахад үнэн зөв мэдээллээр шуурхай хангах.
Байгууллагад ашиглагдаж байгаа үндсэн хөрөнгө болон машин эд хогшил бусад хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих, тооллого хийж, үр дүнг тооцох, захиргааны зардал, туслах үйл ажиллагааны тооцоог бодож олгох, хянах.
Байгууллагын санхүүгийн тайлан балансыг хугацаанд нь гаргах, анхан шатны бүртгэлийг үндэслэн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэл гаргах, санхүү, нягтлан бодох, бүртгэлтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах, нийгмийн даатгалын тооцоог хийж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулах.
Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль, олон улсын стандартад нийцүүлэн бүртгэх, санхүүгийн тайланг гаргаж байгууллагын удирдлагад тайлагнах.
Татвар, нийгмийн даатгал болон холбогдох аудит, санхүүгийн байгууллагад мэдээ, тайлан гаргаж өгөх, хянуулах.