Газрын тосны бүтээгдэхүүний санхүүгийн тайлан, татварын тайланг цаг хугацаанд нь бэлтгэх, илгээх, тайлагнах. Байгууллагын мөнгөн урсгал болон үр ашгийн тайланг хянаж, санхүүгийн шинжилгээ хийж дүгнэлт гаргах. Тооллогын бүртгэл, тайлан тооцоог тооцоолж өр авлага, хэвийн бус хорогдолд хяналт тавин шийдвэрлүүлэх арга хэмжээ авах. Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг зохих дүрэм, журмын дагуу хийж гүйцэтгэх. Удирдлагыг шаардлагатай санхүүгийн тоон мэдээлэл, тайлангаар хангах.