1. Анхан шатны хүчин төгөлдөр баримтуудыг үндэслэн холбогдох хууль тогтоомж дүрэм журмын хүрээнд хариуцсан компанийхаа нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулж, тайлан (улирал бүр), баланс (орлого үр дүнгийн тайланг сар бүр, үлдэгдлийн тэнцэл болон мөнгөн хөрөнгийн тайланг улирал бүр)-ыг гарган харьяалагдах татварын хэлтэс болон ерөнхий нягтлан бодогчид холбогдох хууль, журманд заасан хугацаанд нь гаргаж өгөх2. Компанийн харилцагч татвар, нийгмийн даатгалын байгууллага, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч байгууллагууд болон бусад холбогдох байгууллага, хувь хүмүүстэй тооцоо нийлэх, үүссэн өр, авлагыг барагдуулах талаар анхны арга хэмжээг авах3. Дотоод хяналтын албанаас гаргасан хуваарийн дагуу хариуцсан компанийн нягтлан бодох бүртгэлийн тайлан, балансыг (анхан шатны баримт, журнал, ерөнхий дэвтэр, өр, авлагын мэдээ болон бусад шаардлагатай мэдээ, баримтын хамт) дотоод хяналтын нягтлан бодогчид гаргаж өгч, хянуулж, шалгуулах4. Тооцооны нягтлан бодогч болон няравуудын үйл ажиллагаанд хяналт тавих, удирдлагаар хангах