Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хомын Талын Тахь ТББ

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Худалдан авалт, логистикийн ажилтан

Худалдан авалт, логистикийн ажилтан нь байгууллагын хөрөнгөөр бараа материал, үйлчилгээ худалдан авах, дотоод тээвэрлэлт, экспорт, импорт, тээвэр логистикийн ажлыг хариуцан зохион байгуулна. Үүрэг, хариуцлага: Монгол улсын холбогдох хууль тогтоомж болон ХТТ ТББ-ын дүрэм, журамд нийцүүлэн худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулах Бараа материал ханган нийлүүлэгчид, мэргэжлийн болон туслах үйлчилгээ үзүүлэгч байгууллага, хувь хүмүүсийн бүртгэл гаргах Худалдан авалт, бараа материалын тайлан гаргах Санхүү, захиргааны ажилд туслана Байгууллагаас зохион байгуулж буй аливаа сургалт, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд туслалцаа үзүүлэх Шинээр гэрээт болон байнгын ажлын байранд ажилтан шалгаруулж авахад туслалцаа үзүүлэх Байгууллагын ажилтнууд, зочид гийчдийн гадаад, дотоодод хийх аяллын бэлтгэлийг хангах, зохион байгуулах Байгууллагын тээврийн хэрэгслүүд, оффисын болон судалгааны тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөх, мэдээллийн сан үүсгэх Байгууллагын худалдан авалтын болон аяллын жилийн төлөвлөгөө гаргах.

РЕСТОРАНЫ ТОГООЧ /ОРОН НУТАГТ БАЙРЛАЖ АЖИЛЛАХ/

Жуулчны баазд рестораны хоол үйлдвэрлэнэ. Ресторанд мөрдөгдөх чанар, эрүүл ахуйн стандарт, дүрэм журмыг мөрдөн ажиллана Гал тогооны багийн ажилчдын ажил үүргийг хуваарилах, удирдлагаар бүрэн хангаж ажиллана. Технологийн картыг үнэн зөв боловсруулж, мөрдөн ажилна. Бүтээгдэхүүний нэр төрөл өөрчлөгдөх тухай бүрд технологийн картыг өөрчилж, санхүүтэй хамтран ажиллана. Хоол үйлдвэрлэлтэй холбоотой тайлан мэдээг цаг тухайд нь гаргаж өгнө. Хоолны материалын захиалга хийх, материалын чанарт анхаарч, хариуцлага хүлээн ажиллана. Ажилчдын хоолны менюг энгийн, хэмнэлттэй байдлаар зохион байгуулна Гал тогооны урсгалыг зөв, хоолны үйлдвэрлэл түргэн саадгүй явах байдлаар зохион байгуулна Гал тогоог цэвэрч, аюулгүй, эрүүл байх нөхцлийг хангуулж ажиллана. Хүнсний хадгалалт, хамгаалалтыг зөв зохистой байх нөхцлийг хангуулж ажиллана. Гал тогооны тоног, төхөөрөмж, эдлэл хэрэглэлийг хайр гамтай ашиглаж ажиллана. Баазын менежер болон төв оффисын холбогдох ажилтнуудтай хамтарч ажиллана. Бараа материалын тооллогыг удирдан хийнэ. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд хэрэгжүүлнэ.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Залуучуудын өргөн чөлөө, Сөүл бизнес центр, 703 тоот.

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.