Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хавцгайт Их Хайрхан ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Ковшийн оператор

Дугуйт ачигчийг ажиллуулах, карьер дахь материалыг зөөх. Жолоодох эрхийг авсан техникийг аюулгүй, үр ашигтай ажиллуулах. Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүрэг гүйцэтгэнэ.

ХАБЭА-Н МЭРГЭЖИЛТЭН

Хөдөлмөрийн аюулгүй байдал, дүрэм журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, арга зүйгээр хангах.  Ажилчдын эрүүл, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалт зохион байгуулах. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийн хүрээнд ажиллана.

ХАБЭА-Н СУРГАГЧ

Сургалтын  хөтөлбөр төлөвлөгөө, журмыг жил бүр шинэчлэх, шаардлагатай журмуудыг нэмж боловсруулах; Сургалтын багцыг төслийн талбай дээр гарч байгаа өөрчлөлтүүд, журам зааврын шинэчлэлтэй уялдуулан тогтмол сайжруулах, засах, батлуулах, хэрэгжүүлэх, тайлагнах; Сургалтын хөтөлбөр, сургалтын материалыг төрөл бүрийн хэлбэрээр /лекц, power point, гарын авлага г.м/, хууль эрх зүйн шаардлагын дагуу боловсруулж, баталгаажуулах; Компанийн нийт ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт явуулах; Нийт ажилтнуудын сургалтанд хамрагдсан байдлыг бүртгэлийн системээр  тогтмол хянаж, баримтжуулсан материалыг ажилтны хувийн архивт хадгалах;

СЭЛБЭГИЙН НЯРАВ

Уул уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн сэлбэг, шатах тослох материал, бараа материалын хүлээн авч шаардлагатай хэсэг нэгжүүдэд олгох, санхүүгийн анхан шатны баримтын дагуу бараа материалыг олгох.

ЗАМ ОВООЛГЫН МАСТЕР

Уурхайн төлөвлөлт зохион байгуулалтын үйл ажиллагааны инженерчлэлийн ажлыг гүйцэтгэх.  Уурхайн төслийн гүйцэтгэгч нартай уялдуулсан төлөвлөгөө боловсруулах. Ажлын байрны тодохойлолтын дагуу бусад чиг үүргүүдийг гүйцэтгэх.

УУЛЫН МАСТЕР

 Уулын ажлыг зохион байгуулах, аюулгүй ажиллагааг хангаж ажиллах.  Уулын ажлын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, сайжруулалтыг хангах.  Уурхайн карьерт явагдаж буй ээлжийн ажилтнуудад шаардлагатай заавар зөвлөгөө өгөх.  Хөдөлмөрийн эрүүл ахуй, стандартад нийцсэн ажлын байрны орчинг бүрдүүлж ажиллах.  Холбогдох дүрэм журам хэрэгжүүлж ажиллах.  АБТ дагуу холбогдох бусад ажил үүргүүдийг хийж гүйцэтгэнэ.

ГАЛ СӨНӨӨГЧ

Болзошгүй осол аваар, байгалийн гамшгийн үед хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин болон эд хөрөнгөнд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирлын хэмжээг бууруулах цогц арга хэмжээний хэрэгжүүлэх; Удирдлага болон нийт ажилтныг аливаа гамшиг осол, гал түймрээс сэргийлэх мэргэжлийн сургалт, арга зүйгээр хангах;

ЭМЧ

Уурхайн ажилчдад эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилан сэргийлэх үзлэг болон яаралтай тусламжийг зөв үзүүлэх. Яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, бэлэн байдлыг байнга хангах. Уурхайн хэмжээнд эрүүл ахуйн хууль, дүрэм, журмыг мөрдүүлэх, эрүүл орчинд ажиллах ажлыг зохион байгуулах.

ХӨНГӨН ТЭРЭГНИЙ МЕХАНИК

Уурхайн хүнд машин механизм болон үйлчилгээний техникүүдийн засвар үйлчилгээг хариуцан  хэвийн ажиллагааг хангах; Хугацаат үзлэг оношлогоог тогтмол хийн техникийн эвдрэл гэмтлийг засварлах; Ажлын байрны тодорхойлолтын дагуу бусад үүргүүд;

ЗАСВАРЫН МАСТЕР

Хүнд даацын машин механизм болон тоног төхөөрөмжүүдийн бүрэн бүтэн байдал, техникийн бэлэн байдлыг хангах.  Техникүүдийн шаардлагатай засварын ажил, техник үйлчилгээг хуваарийн дагуу хийж гүйцэтгэх.  Хэсгийн ажилчдыг зааварчилгаа, зөвлөгөөгөөр хангах, чиглүүлэх хяналт тавих, хийсэн ажлыг нь шалгах. Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргүүдийг гүйцэтгэнэ.

ГЕОЛОГИЧ

Уурхайд нүүрсний чанар хяналт тавих, түүнийг олборлох шаардлагатай геологийн мэдээлэл өгөгдлүүдээр хангах, тайлагнах Уурхайн нүүрс олборлолт, хайгуулын ажил: уурхайн нүүрс олборлолтын төлөвлөлт гүйцэтгэл, ордын нөөцийн хөдөлгөөн нүүрс олборлолтын ажлыг төлөвлөх болон гүйцэтгэх, хянах, тайлагнах Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан бусад чиг үүргүүд

ДАМПЫН ОПЕРАТОР

Өөрөө буулгагч хово 105, Тонлигоор хөрс хуулах, олборлох процессд тээвэрлэлт гүйцэтгэх. Уурхайн Аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллах. Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.

ЭКСКАВАТОРЫН ОПЕРАТОР

Техникийн бүрэн бүтэн байдал аюулгүй ажиллагааг хангаж ажиллах. Экскаваторын оператор техникээр хөрс ачилт хийнэ. Ээлжийн хугацаанд өөрийн хариуцсан техникийг ашиглан өгсөн нарядын дагуу уулын хөрс хуулалт, нүүрс олборлолт хийх. Ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэх.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл сити оффис, М2 тауэр, 9 давхарт 909 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.