Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ханхөгшин Интернэшнл ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

“KHM Sport Cup-2023” арга хэмжээ боллоо

    Ажилтнуудынхаа оюун ухаан, спортын ур чадварыг хөгжүүлэх, тэдгээрийн нөхөрсөг харилцааг дэмжих зорилгоор зохион байгуулдаг KHM Sport Cup энэ жил хоёр дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө.  Энэ удаагийн спорт тэмцээнд 10 компанийн 40 орчим тамирчид 3х3 сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт “Даймонд констракшн” ХХК-ийн баг тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэд боллоо.  Жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах энэхүү арга хэмжээ нь ажилтнуудад эрч хүч, урам зориг өгөхийн зэрэгцээ тэдний хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болжээ.        

772023 оны 10 сарын 19
Дистрибьютерийн бага хуралд оролцлоо

Тайландын Хаант Улсын Бангкок хотноо 2023 оны 7 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ARB Дистрибьютерийн бага хуралд ARB Mongolia компанийн төлөөлөл оролцлоо. Австрали Улсын ARB брэнд нь дэлхийн 100-аад улсад борлуулагддаг бөгөөд тус хуралд дэлхийн 30 гаруй орны ARB брэндийн дилерүүд, тэр дундаа тус брэндтэй хорь гаруй жил хамтран ажиллаж байгаа компаниуд оролцож чуулганы үеэр өөр өөрсдийнхөө зах зээлийн онцлог байдал, үйл ажиллагааныхаа туршлагаас хуваалцлаа. Мөн ARB-ийн Судалгаа, хөгжлийн газрын хамт олон хөгжүүлэлтийн шатанд байгаа шинэ бүтээгдэхүүн болох Earth Camper, авто машины дээрх бүрэн автомат майхан, амортизатор зэрэг сүүлийн үеийн бүтээгдэхүүнүүдийн хөгжүүлэлтийн талаарх танилцуулгыг хийв. ARB Mongolia-гийн хувьд энэхүү хурал нь дэлхийн бусад орны дилерүүдтэй хамтын ажиллагаа үүсгэх, харилцан туршлага судлах, шинээр гарч буй бүтээгдэхүүнтэй танилцах боломжийг бүрдүүлсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

802023 оны 9 сарын 7
“Цаасаар бус цахимаар” аяныг амжилттай хэрэгжүүлж эхлүүллээ.

Дэлхий даяар, минут тутамд  190 тонн цаас үйлдвэрлэдэг бөгөөд 1 тонн цаас үйлдвэрлэхийн тулд 15-60 жил ургаж төлжсөн 24 модыг тайрч огтлох шаардлагатай болдог. Энэ нь Улаанбаатарчуудын ердөө нэг өдрийн хэрэглээнд зориулагдаад л хог хаягдал болдог байна.   Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын тоонд ороод байгааг НҮБ-аас анхааруулсан нь байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахад гол үүрэгтэй ой модыг огтлон хэрэглэж, их хэмжээний үргүй хаягдал болгож байгаатай холбоотой.   Иймд манай байгууллага “Цаасаар бус цахимаар” аяныг эхлүүлэн, аяны хүрээнд төслийн уралдаан зарлан шилдэг төслийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд “Цаасгүй – Баасан гараг” төсөл шалгарч, баасан гараг бүрт цаасан дээрх хэвлэлээс татгалзаж, цахимаар үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулах зөвлөмжийг гарган, “Ханхөгшин интернэшнл ХХК” болон бусад охин компаниудад  амжилттай хэрэгжиж байна.   Мөн бид үйл ажиллагаандаа:   Бичгийн цаасны хоёр талд хэвлэж, цаасыг бүрэн ашиглах.  Бичиг баримт, гарын авлага, заавар зэргийг интернэт, дотоод сүлжээндээ цахим хэлбэрээр хадгалан онцгой шаардлагагүй үед хэвлэхээс зайлсхийх  Хэвлэхээсээ өмнө сайтар шалгах  Олон хуудастай файлаас хэрэгтэй хэсгүүдээ түүж хэвлэх  Аливаа мэдээлэл хүргэхдээ хүн бүрт цаасан дээр хэвлэж тараах бус мэдээллийн самбар ашиглах, эсвэл цахим хэлбэрээр илгээх.   Зэрэг зөвлөмжийг даган мөрдөж, тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад тэр дундаа “уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах”, “хуурай газрын эко систетийг хамгаалах” зорилгод хувь нэмрээ оруулан ажиллаж байна.  Албан байгууллага, хувь хүн та бүгдийг мөн энэхүү дадлуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалж байна.    

372023 оны 9 сарын 7
“БИДНИЙ САНДЭЙ” сайн үйлсийн аян

XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин /усан/ туулай жилийн сар шинийн баярыг угтан “Сайныг хамтдаа бүтээнэ” уриатай “Шинэ Сандэй плаза худалдааны төв”-ийн хамт олон худалдаа үйлчилгээ эрхлэгч нарынхаа хамтаар нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгууллаа. Худалдааны төвийн 550 гаруй худалдаа эрхлэгчдийн зүгээс 13 сая төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг Батсүмбэр дэх асрамжийн газрын ахмад настнуудад сэтгэлийн бэлэг болгон илгээж, хүндэтгэл үзүүллээ. Сайн үйлсийн аянд нэгдсэн “Шинэ Сандэй худалдааны төв”-ийн худалдаа эрхлэгч та бүхэнд гүнээ талархая.                

422023 оны 9 сарын 7
ШИНЭ ЖИЛЭЭ ШИНЭЛЭГ ТЭМДЭГЛЭЕ!

“Сайныг хамтдаа бүтээнэ” уриатай Ханхөгшин Интернэшнл ХХК нь нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан 2022 оны шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэх зардлыг нийт хамт олондоо мөнгөн хэлбэрээр бэлэглэхээр болсноо үүгээр мэдэгдэж байна. Бид өнгөрч буй оныхоо амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, “Шинэ жилээ шинэлэг, хамт олондоо ээлтэй” тэмдэглэн өнгөрүүлэхийг нийт баялаг бүтээгч аж ахуй нэгжүүддээ уриалж байна. Ханхөгшин Интернэшнл ХХК  | Сайныг хамтдаа бүтээнэ.

2862022 оны 12 сарын 17

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.