Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ханбогд Кашимер ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

"ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН" шагнал "ГРАН ПРИ" ЦОМ хүртлээ.

“ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” шагнал “ГРАН ПРИ” цом хүртлээ. S u s t a i n a b l e M o n g o l i a n C a s h m e r eМонгол Улсын Засгийн ГазарХүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Ноос, Ноолуурын Холбоо, Монголын Арьс, Ширний Үйлдвэрлэлийн Холбоо хамтран жил бүр зохион байгуулагддаг Ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2022 үзэсгэлэн худалдаанд #Ханбогд_брэнд “ДЭГЖИН ХЭМНЭЛ” коллекци бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, өндөр чанар, загвар, дизайнтай бүтээгдэхүүнээр шалгарсан тул 2022 оны салбарын “ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ий шагнал “ГРАН ПРИ” цом, өргөмжлөлөөр шагнагдлаа.

4902022 оны 11 сарын 17
Төв салбар дэлгүүрээ нээв.

ТӨВ САЛБАР ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭS u s t a i n a b l e M o n g o l i a n C a s h m e r eНийслэл хотынхоо төв хэсэгт “ХАНБОГД КАШИМЕР”-ийн төв салбар дэлгүүр нээгдэж, хэрэглэгч та бүхэндээ Монгол ноолууран бүтээгдэхүүний өргөн сонголтыг санал болгож байна.Үндэсний үйлдвэрлэгч Ханбогд брэнд нь тансаг ноолууран, олон төрлийн загварлаг ур хийц, хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлага, өндөр зэрэглэлийн тав тухыг хангасан VIP өрөө, пальто, пиджак, өмд, хүрэм, даашинз, шааль, зэрэг 50 гаруй нэр төрлийн сүлжмэл болон нэхмэл ноолууран бүтээгдэхүүнээр хэрэглэгч та бүхэндээ үйлчлэхэд бэлэн боллоо.Ханбогд Кашимерээс сонгосон бүтээгдэхүүн бүр тогтвортой үйлдвэрлэлийн шат дамжлагаар хянагдан таны гарт хүрдэг бөгөөд тогтвортой, ногоон үйлдвэрлэлийг дэмждэг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа. Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчиддөө талархал илэрхийлье. ОРДНЫ ЗҮҮН ТАЛД ТӨВ САЛБАР ДЭЛГҮҮРСБД, Бага тойруу, Сүхбаатарын талбай 17, 14200, 15-р хорооЦагийн хуваарь: 10:00-20:00 Харилцах утас: 7272-0666

3172022 оны 11 сарын 17
Цомын эзэн боллоо.

Khanbogd Brand in Middle East Fashion Week S u s t a i n a b l e M o n g o l i a n C a s h m e r e Ханбогд брэндийн Regina коллекци Монгол улсаа төлөөлөн анх удаа Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо “Middle East Fashion Week” 2022 #MEFW олон улсын загварын шоу өдрүүдэд урилгаар оролцож “Хамгийн Тогтвортой Брэнд” цом гардан авлаа.Middle East Fashion Week -2022 зохион байгуулж байгаа Ойрхи Дорнод бол өвөрмөц соёл уламжлалтай, нийгэм эдийн засгийн онцгой байршилтай улс орнуудыг багтаасан бүс нутаг юм. Ойрхи Дорнодын орнуудаас эдийн засаг, дэвшилтэт технологи, инновациараа тэргүүлэгч Арабын нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан “Middle East Fashion Week” 2022 #MEFW загварын шоуг 2015 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд жилээс жилд шоуны үнэ цэн илүү өргөжиж дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлдог болжээ.

7982022 оны 11 сарын 17

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.