Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Ханбогд Кашимер ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Ханбогд Кашимер компани нь 1998 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн дэлхийд танигдсан брендүүдийн өндөр зэрэглэлийнчанарын шаардлагад нийцсэн самнасан ноолуурыг 24 жилийн турш Англи, Итали,Хятад, Герман , Энэтхэг, Япон, Солонгос зэрэг улсуудад бэлтгэн нийлүүлсээрирсэн.

Эл хугацаанд “Ханбогд Кашимер” компани нь тогтвортой, чанартайноолуурыг бэлтгэн нийлүүлэхийн сацуу 400 гаруй ажилтныг тогтвортой ажлынбайраар хангаж, жилд 1000 тонн самнасан ноолуур боловсруулах түүнчлэн 200,000ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн 150,000 ширхэг нэхмэл бүэтэгдэхүүн үйлдвэрлэххүчин чадалтай үндэсний үйлдвэрлэгч болон өргөжиж чадсан юм.

Бид ноолуурын экспортоор Монгол улсын тэргүүлэгч компаниудын нэгболж чадахын зэрэгцээ экспортын үнийн дүнгээрээ Монгол Улсын валютыннөөцийг нэмэгдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.Сүүлийн 12 жилийн турш бид Монгол улсын “ТОП-100” аж ахуйн нэгж, найдвартайтатвар төлөгч, шилдэг самнасан ноолуур экспортлогч байгууллагаар шалгарсаарирсэн.

2019 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт7,000 мкв талбайтай, сүлжмэлийн болон самнах үйлдвэрийн шинэ барилга барьжашиглалтад оруулан Итали, Япон, Герман улсад үйлдвэрлэгдсэн сүүлийн үеийндэвшилтэт машин, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон.

Манай компанийн хүний нөөц, менежментийн гол зорилго нь ажилтанбүрийн авьяас чадвар, нөөц боломжуудыг нээн илрүүлж хөгжүүлэх, ажилтнуудыгсанаачлагатай ажиллахад уриалан дуудах, байгууллагын өмнө тавигдсан зорилгыгбиелүүлэх хүсэл эрмэлзэлтэй байх орчин нөхцөлийг бүрдүүлэх, чадварлагмэргэшсэн баг хамт олныг бий болгож, ажилтан бүрийн хувийн чадварыг бүрэннээж, оновчтой ашиглахад чиглэдэг.

  • Уриа

    Бид өөрчлөлт шинэчлэлтэд цаг ямагт бусдаас түрүүнд алхаж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдлэн, шинэ үнэ цэнийг бий болгон, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, Монгол Улсын ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компани байхыг зорино.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    1998

  • Ажилтны тоо

    400

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Улаанбаатар хот, СХД 20 дугаар хороо, Сонсголонгийн тойрог-17062

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.