Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Хаан шоргоолж ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Хаан шоргоолж" ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдсан хуурай замын ачаа тээвэр, газар тариалан, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100% үндэсний хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж юм.

Манай компани одоогоор 200 орчим ажилчидтай бөгөөд бид нийт 4 газар салбар нэгжтэй: Улаанбаатар хот /Төв оффис - Romana Residence 17 давхар, УБ Бааз - Яармаг/, Өмнөговь аймаг /Ханбогд сум авто бааз, Цогтцэций сум авто бааз/, Сэлэнгэ аймаг / Хүдэр сум/.

Манай компани нь нийт 100 гаруй өөрийн эзэмшлийн хүнд даацын тээврийн хэрэгсэлтэй бөгөөд Монгол Улсын томоохон уурхайнуудын бүтээгдэхүүнийг экспортлох тээврийг гүйцэтгэж байна. Мөн бид хот хоорондын ачаа тээврийг 2012 оноос хойш амжилттай гүйцэтгэсээр ирсэн. Түүнчлэн бид том оврын машин механизм, тоног төхөөрөмжийн тээврийг гүйцэтгэдэг.

Бид 2019 онд 10 жилийн ойтойгоо золгосон бөгөөд манай компани нь энэхүү ойг тохиолдуулан тээврийн үйл ажиллагаандаа ISO 9001:2015, ISO 45001:2018 стандартуудыг хэрэгжүүлж эхлүүлсэн.

  • Ажлын байр, хэрэгцээт материаллаг баазаар хангагдсан
  • Програм хангамж – ABLE вэб програм, Diamond програм, Google worksuite
  • Тоног төхөөрөмж – Тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон
  • Утас – Ажилтнуудыг компанийн дугаараар хангадаг
  • Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл – Компанийн хувцсаар бүрэн хангадаг, хэрэгслүүдээр мөн хангагдсан

БИД ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ДЭЭДЭЛЖ ШИЛДЭГ НЬ БАЙХ БОЛНО.

  • Уриа

    Бид хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг дээдэлж шилдэг нь байх болно.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Тээвэр, Агуулах, Нефть

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, 22 Goyot

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.