Монголын аялал жуулчлалын ууган компани "ЖУУЛЧИН" ХХК
Манай компани нь анх 1954 онд Монгол улсын аялал жуулчлалын яамны харьяа компани болон байгуулагдаж байсан ба 2005 оноос "Таван Богд" группын охин компани болсноор өнөөг хүртэл тасралтгүй 67 жилийн турш үйл ажиллагаа явуулсаар байна.
Шагнал: 2016 онд БайгальОрчин, Аялал Жуулчлалын Яам, МонголынАялал Жуулчлалын Холбоо, НийслэлийнАялал Жуулчлалын Газраас жил бүр уламжлалболгон зохион байгуулдаг “Монголын АялалЖуулчлалын Дээд Шагнал”- шалгаруулалтын“Шилдэг Гадаад Аяллын Компани-2015” – иар шалгарсан амжилтаар угтсан.
2016-2017 онд олон шинэ бүтээгдэхүүн, тусгай нислэгтэй Хайнан, Дубай, Чэжү, Тайландулс руу аялах аяллуудаа бэлэн болгож шинээр Зүүн Европын Австри, Чех, Унгар, Бали, Бусанзэрэг хотууд руу шинэ хөтөлбөрөөраялагч түмэндээ санал болгож байгаа төдийгүй Зүүн өмнөдазийн Сингапур, Малайз, Хонгконг, Вьетнам, ОХУ-ын томоохон хотууд болох Москва, Санкт-Петрбург, Иркутск болон бусад хотуудын аялал, АНУ-ын Нью Йорк, Вашингтон, Лас Вегас,үзэсгэлэнт Хавайн арлаар аялах боломжуудыг олгож байгаа билээ.
Мөн бид 2023 онд Аялал жуулчлалын салбараас гадна Хоол үйлдвэрлэл, Жуулчны бааз, Худалдаа үйлчилгээний салбараар бизнес нэгдэл хийж 4 төрлийн салбарт 400 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Аялахад алс хязгаар үгүй…