-Компанийн удирдлагын зүгээс гаргаж буй бодлогын баримт бичиг, бусад шийдвэрүүдийн хууль зүйн үндэслэлийг хянах, санал өгөх, -Групп компанийн засаглалыг сайжруулах компанийн дүрэм, журам боловсруулалтанд санал оруулах, хянах, Засаглалын кодексыг хэрэгжүүлэх, Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах -Компанийн үйл ажиллагаа, нэгжүүдийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө өгөх, хууль эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн зөвлөгөө өгөх -Нэгж хэлтэс, гадаад болон дотоод гэрээ, хэлцэл, эрх зүйн баримт бичиг, боловсруулах, хянах, санал оруулах, дүгнэх, хянах гэх мэт бүх төрлийн гэрээ, эрх зүйн баримт бичиг орчуулах, төсөл боловсруулах -Лиценз, тусгай зөвшөөрөл, шинээр бий болох зөвшөөрөл гэх мэт Хууль эрх зүйн бичиг баримтын бүрдлийг хариуцах, эрх бүхий байгууллагуудтай харилцах; -Бизнесийн болон бусад байгууллагатай холбогдох эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах
-Харилцагч, хамтрагч байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллээр хангах, сайжруулах -Борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх үр ашигтай, бодит ажлыг санаачлан зохион байгуулах -Байгууллагыг төлөөлөн харилцагч байгууллага, хувь хүмүүст бүтээгдэхүүн үйлчилгээг таниулан сурталчлах -Зах зээл дэх байр суурийг тэлэх, борлуулалтыг нэмэгдүүлэхүйц хамтын ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх -Төлбөр тооцооны үйл ажиллагаатай холбоотой дотоодын болон ОУ-н холбогдох байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хамтарч ажиллах -АБТ-н дагуух бусад чиг үүрэг
Сүлжээний архитектурыг төлөвлөх, зохион байгуулах: Байгууллагын хэрэгцээнд тохирсон сүлжээний архитектур, топологийг төлөвлөж, хэрэгжүүлэх. LAN, WAN, VPN, Firewall зэрэг сүлжээний төхөөрөмжүүдийн тохиргоо хийх. Серверийн удирдлага ба тохиргоо: Серверүүдийн тохиргоо, удирдлага, засвар үйлчилгээ, гүйцэтгэлийг хянах, өргөтгөх, шинэчлэлт хийх. Дэд бүтцийн аюулгүй байдал: Мэдээллийн аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлж, дэд бүтцийн хамгаалалтыг сайжруулах, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх (жишээ нь: Firewalls, IDS/IPS). Үүлэн орчны удирдлага: AWS, Azure, Google Cloud гэх мэт үүлэн платформууд дээр дэд бүтцийг зохион байгуулах, удирдах, байршуулах. Дэд бүтцийн автоматжуулалт: Скрипт бичиж, дэд бүтцийн процессуудыг автоматжуулах (жишээ нь: Bash, Python, Ansible, Terraform). Системийн мониторинг ба дүн шинжилгээ хийх: Дэд бүтцийн гүйцэтгэлийг байнга хянаж, доголдол, ачаалал ихсэхээс сэргийлэх, үйл ажиллагааны үзүүлэлтийг сайжруулах арга хэмжээг төлөвлөх. Засвар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх: Ажлын байр, серверийн болон сүлжээний төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, техникийн дэмжлэг үзүүлэх. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоо: Шинэ сервер, сүлжээний төхөөрөмж суурилуулж, тохиргоо хийх. Нөөцлөлт болон сэргээх ажиллагаа: Дэд бүтцийн нөөцлөлт, сэргээх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, хяналт тавих. Тайлан гаргах, баримтжуулах: Дэд бүтцийн өөрчлөлт, тохиргоо, засвар үйлчилгээг баримтжуулах, удирдлагад тайлагнах.
Гүйцэтгэх үндсэн үүрэг: Харилцагчаас ирсэн дуудлагыг хүлээн авч, тулгамдаж буй асуудлыг нэн даруй шийдвэрлүүлэх Дуудлага, хүсэлт, саналыг хүлээн авах, бүртгэлжүүлэх Дуудлага, хүсэлт, саналд хариу өгч шийдвэрлэх
Компанийн хүний нөөцийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Хөдөлмөрийн харилцаа, хүний нөөцийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зөв зохион байгуулалтаар хангах, Хүний нөөцийн тасралтгүй байдлыг хангаж ажиллах Захиргааны чиг үүргүүдийг гүйцэтгэх, процессын зураглал, дүрэм журам боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, тайлагнах Байгууллагын ажилтнуудын хүний нөөц, цаг бүртгэлийн програмыг хариуцан ажиллах хянах, тайлан гаргах АБТ-д заагдсан бусад чиг үүрэг
Санхүүгийн болон хөрөнгө оруулалтын чиглэлээр шинжилгээ хийж, тайлагнах; Тоон өгөгдөлд дүн шинжилгээ хийх, загварчлал боловсруулах; Орлого, зардлын хуваарилалт өртгийн тооцоолол хийх; Удирдлагын мэдээллийн системийн тайлан бэлтгэх, шийдвэр гаргалтанд шаардлагатай, санхүүгийн мэдээлэл боловсруулах; Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад үндсэн чиг үүргүүдийг гүйцэтгэн ажиллана.
Авлага, өглөгийн тооцоог гаргаж, харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж ажиллана. Бараа материал, үндсэн хөрөнгийн орлого зардлын бүртгэл хийх, тайлан гаргаж ажиллана. Нягтлан бодох бүртгэлийг холбогдох хууль тогтоомжын дагуу хөтөлж ажиллана. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангаж ажиллана. АБТодорхойлолтод заагдсан бусад үндлсэн ажил үүргийг гүйцэтгэнэ.