Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Индранил Групп

Тасралтгүй хөгж.
Зарчмууд
Соёлоо тогтооцгооё
#Big_team #Team_work
Индранил эрчүүд
Индранил охидууд
Индранил Шүдний Төв Эмнэлэг - Төмөр зам салбар
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Одоогоор мэдээ, мэдээлэл оруулаагүй байна

Эрүүл мэндийн финтек стартап КЭЙРПЭЙ Ази, Номхон далайд технологио экспортолно

Эрүүл мэндийн технологи үйлдвэрлэгч “Индранил Фармаси Клиник” ХХК болон түүний охин компани “КЭЙРПЭЙ” ХХК нь Японы Сокен Кокай групптэй Ази Номхон далайн бүсэд хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгууллаа. Түншлэлийн гэрээг Монгол талаас Индранил Фармаси Клиник ХХК -ний үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Т.Адъяатөмөр, хамтран үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал А.Одгариг Япон талаас Сокен Кокай группийн Ерөнхийлөгч Тошико Сунакозава болон Жунтендо Анагаах Ухааны Их Сургуулийн профессор Такуяа Таматани нар гарын үсэг зурлаа. Энэхүү түншлэлийн гэрээ нь Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Япон улсад төрийн айлчлал хийн Монгол Японы төр хувийн хэвшлийн 10 дугаар зөвлөлдөх уулзалтад оролцох үеэр давхцан хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй албан ёсны гэрээ хэлэлцээр юм. Гэрээний хүрээнд хоёр талаас Монгол болон Японы зах зээлд эрүүл мэндийн технологийн бүтээгдэхүүн харилцан экспортлох бөгөөд цаашлаад Ази Номхон далайн бүсэд үйл ажиллагаагаа тэлэн ажиллахаар төлөвлөжээ.   Монголын зах зээлд эхний ээлжид шээсэнд mRNA -г шинжлэх замаар лабораторийн нөхцөлд хиймэл оюун /AI/, машин сургалтын /ML/ тусламжтайгаар  15 нэр төрлийн өвчин тэр дундаа нойр булчирхай, тархи, уушги, хөх, өндгөвч, улаан хоолой, ходоод, бүдүүн шулуун гэдэс, бөөр, түрүү булчирхай болон шээсний замын хавдруудыг 80-96%-ийн магадлалтайгаар оношилдог хавдрын нэн эрт үеийн оношилгооны шинэ технологийг нутагшуулна. Ингэснээр Монголчуудын хавдар болон бусад өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулаад зогсохгүй эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний зардлыг хэмнэхэд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна. Энэхүү технологи нь Японы зах зээлд 2022 онд нэвтэрсэн шинэ бүтээгдэхүүн бөгөөд одоогоор 200 гаруй байгууллагад нэвтрээд байна. Үүнд: Японы томоохон их сургуулийн эмнэлгүүд, хавдрын эмнэлгүүд нэгдэн оржээ. 2023 онд АНУ болон бусад улсад нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа бөгөөд Монгол улсад тэргүүн ээлжид нэвтрүүлэхээр Индранил Фармаси Клиник, Кэйрпэй компани хамтран ажиллаж эхэлжээ.   Тэгвэл Японы зах зээлд Кэйрпэй компаний Carepay аппликэйшнийг нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж. Кэйрпэй ХХК нь Индранил Фармаси Клиник ХХК-ийн охин компани бөгөөд Care now pay later - “одоо эмчлүүлээд дараа нь төл” буюу POS /Point of sales/-ын бизнес загварт түшиглэсэн эрүүл мэндийн финтек технологи үйлдвэрлэгч /Medfintech/ компани юм. Компани нь үйл ажиллагааныхаа хүрээнд Carepay аппликэйшнийг 2023 оны эхний улиралд багтаан Монголын зах зээлд нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.  Мөн цаашлаад Япон улс болон Ази Номхон далайн орнуудад бүтээгдэхүүнээ экспортлохоор түншлэлийн гэрээ байгууллаа. Carepay платформ нь эрүүл мэндийн асуудлаасаа болоод санхүүгийн дарамтад ордог болон санхүүгийн асуудлаасаа болоод эрүүл мэндийн бүтээгдэхүүн, тусламж үйлчилгээ тэгш хүртээмжтэй авч чаддаггүй хүмүүст туслах уян хатан, ухаалаг төлбөр тооцооны шийдэл юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбар гэлтгүй CARE бүтээгдэхүүн, үйлчилгээнд өргөнөөр хэрэглэж болох бөгөөд Carepay багийнхан өөрсдийгөө Care fintech startup хэмээн нэрлэж буй аж. Мөн тус платформд зөвхөн эмнэлгийн байгууллагууд элсээд зогсохгүй эрүүл мэндийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн, лаборатори, фитнес, спа, эмийн сан, гоо сайхан, мал амьтны эмнэлэг бүтээгдэхүүн, сувилал, амралтын газар, нүдний шилний газрууд гээд олон байгууллагууд хамтран ажиллах боломжтой аж. Монголын эрүүл мэндийн финтек стартап компани дэлхийд гарах цаг нь айсуй... Холбоо барих: Carepay.mnCarepay@indranil.mnwww.facebook.com/carepay.officialУтас: 8070-2407; 9999-8638

7742023 оны 1 сарын 9

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.