Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их модун ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

"Их Модун" ХХК нь 2008 оны 6-р сараас эхлэн БНСУ-д 5-10 жил каркас угсралтын ажил дээр ажиллаж, дадлагажсан 20-иод ажилчидтай бригад хэлбэрээр барилгын карказ угсралтын ажлыг эхэлж, 2009 оны 6-р сарын 17-нд "Их Модун" ХХК нэртэй бие даасан аж ахуйн нэгж болон 2011 онд БХБЯ-аас БУ-16-1239/17 тоот гэрчилгээтэй, барилга угсралтын 2.1.1, 2.1.4, 2.2.1, 2.2.2, нэмэлт 2.2.3, 2.2.4, 2.1.2, заалттай тусгай зөвшөөрөл авсанаар барилга угсралтын ажлыг хууль эрх зүйн хүрээнд бие даан зохион байгуулан явуулах нөхцөл боломж бүрдэж,

  • 2012 онд Монгол зам групп” ХХК,
  • 2013 онд “Модун Смарт Конкрейт” ХХК 1 цагт 120м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр,
  • 2015 онд Хайрганы үйлдвэр,
  • 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Харуул хамгаалалтын алба,
  • 2017 онд Модун Электро” ХХК-нийг тус тус байгуулан улам хүрээгээ тэлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.

Компаний хийж гүйцэтгэсэн ажлуудаас Монгол улсад "Шинэ сум" төсөл 2013 оны шилдэг бүтээн байгуулалтаар, 2014 оны Усан могой жилийн "Шилдэг барилга"-аар шалгарч барилгын салбарт шинэ техник технологи нэвтрүүлж, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Компани барилга угсралтын ажилд хэрэглэгдэх машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр бүрэн хангагдсан бөгөөд карказ угсралтын ажилд хэрэглэгдэх пум, сапуд, шат зэргийг бусад аж ахуйн нэгжүүдэд түрээслэх үйл ажиллагаа явуулдаг болно.

Цаашдын зорилго нь Монгол улсын барилгын салбарт болон Хүнс хөдөө аж ахуйн чиглэлд бизнесийн хүрээгээ тэлэх зорилго тавин ажиллаж байна.

  • Уриа

    Бид таны итгэлийг барина

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2009

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Хан-Уул дүүрэг, 11 хороо Модун таун хотхон

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.