Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Их Мөнх Наран ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Нийгмийн хариуцлагын хүрээнд

Манай "Их Мөнх Наран" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд идвэхтэй оролцдог бөгөөд жил бүрийн салбар нэгжийн ойн баяраар олон сайн үйлсын аянд нэгдэж хэрэгжүүлдэг билээ. 

 

2020 ОНЫ 01-Р САРЫН 22 | ДОРНОД 4 ЖИЛИЙН ОЙ

 

68 Зээлийн төв Дорнод салбар нь 4 жилийн ойг угтан Нийгмийн хариуцлагын хүрээнд Дорнод Аймгийн Бүсийн Оншилгоо Эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, Судас тодруулагч аппарат зэргийн гардуулан өглөө.

2021 ОНЫ 11-Р САРЫН 22 | "ӨМНӨГОВЬ 5 ЖИЛИЙН ОЙ"

Манай 68 зээлийн төвийн "Өмнөговь салбар"-ын 5 жилийн ойн баярыг тохиолдуулан "Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрх эмэгтэйчүүдийн тасаг"-т гадна өлгий гардуулан өглөө.

2022 ОНЫ 04-Р САРЫН 23 | "ЦАЙЗ САЛБАР 3 ЖИЛИЙН ОЙ"

  "Нийгэмдээ оролцоотой, Нийтэд тустай" ажил №2 Манай Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 68 зээлийн төвийн 3 жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд БЗД-н 16-р хорооны автобусны буудлыг тохижуулж солих шаардлагатай хуучирч муудсан эд зүйлсыг сольж өнгө үзэмжийг сайжруулав

2022 ОНЫ 04-Р САРЫН 25 | "ЦАЙЗ САЛБАР 3 ЖИЛИЙН ОЙ"

Манай Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 68 зээлийн төвийн 3 жилийн ойн хүрээнд БЗД-н 19-р хорооны өрхийн эмнэлэгийн хүүхдийн үзлэгийн өрөөний хана таазанд бүрэн засвар оруулж, солих шаардлагатай гэрэл абжур, хөшиг, цахилгааны залгуур, унтраалга зэргийг шинээр сольж байршуулан хүүхэд саатах зураг тоглоом зэргийг байршуулж тохижууллаа.

2022 ОНЫ 05-Р САРЫН 04 | "ДАРХАН САЛБАР 6 ЖИЛИЙН ОЙ"

 Дархан салбарын 6 жилийн ойн хүрээнд “Нийтэд тустай, Нийгэмд хариуцлагатай ажил” амжилттай зохион байгуулла

2022 ОНЫ 06-Р САРЫН 04 | "ЭХ ДЭЛХИЙДЭЭ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ"

 

68 Зээлийн төвийн хамт олон 2020 оноос хойш эх дэлхийгээ хайрлахыг уриалан мод тарьж эхэлсэн, үргэлжлүүлэн, бямба гарагт буюу 2022.06.04-нд хүлэмжинд хоёр жил бойжуулсан агч, монос, хайлаасны суулгацыг Чингэлтэй дүүргийн 150-р хүүхдийн цэцэрлэгийн хашаанд мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр 68 мод тарьж суулгалаа.

2022 ОНЫ 06-Р САРЫН 01 | "ЭХ ҮРСИЙН БАЯР"

 Манай хамт олон эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан бүх салбар нэгжээрээ дамжуулан азтан шалгаруулах постер явуулан хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх, бие бялдар хөгжүүлэх олон олон тоглоомыг бэлдэн амжилттай зохион байгуулан бяцхан үрсээ баярлууллаа

2772022 оны 11 сарын 16
Яагаад "Их Мөнх Наран" ХХК-ийг сонгох вэ?

БИДНИЙ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛ “Их Мөнх Наран” ХХК нь Монгол улсын жижиг дунд аж ахуй нэгжүүдийн ТОП 10 багтдаг бөгөөд “Шилдэг ажил олгогч” жишиг байгууллага болох стратеги чиглэлийг удирдлага болгон ажиллаж байна. Бидний үнэт зүйлсийн нэг болсон ажилтнуудаа хүндэлдэг, итгэл хүлээлгэдэг нээлттэй харилцаа холбоотой байж тэднийг сонсдог, сэтгэлтэй оролцоотой байх боломжийг бүрдүүлж, чиглүүлж тусалж дэмждэг байгууллагын эерэг зөв соёлтой байх нь Тэргүүний ажил олгогчийн үндсэн зарчим гэж бид үздэг бөгөөд ийм орчинд одоогийн болон ирээдүйн ажилтнууд маань оролцоотой, сэтгэл ханамажтай, үр бүтээмж өндөр тогтвортой ажиллах юм.  МАНАЙ АЖИЛТНУУД Бид 150 гаруй ажилтантай монгол улсад жижиг дунд аж ахуй нэгжүүдийн дунд томоохон ажил олгогчийн нэг. Бидний 85 хувийг шинэ мянганы 35-с доош насны шинийг санаачлагч, бүтээлч залуус байдаг. Тиймээс манай байгууллага залуусын байгууллага юм. Мөн бидний дунд урлаг спорт, мэдлэг оюун ухаан, боловсролоороо тэргүүлдэг олон ажилтнууд бий. Тиймээс бидний бахархал, амжилтын эх үндэс бол чадварлаг, мэргэшсэн, сэтгэл зүйтэй ажилтнууд маань билээ. Өөрчлөлтөд хурдан дасан зохицож, хөгждөг Шинийг санаачлагч Бүтээм өндөр  БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ Манай компани нь ажил горилогчоо сонгон шалгаруулж, ажил авахдаа ҮНЭНЧ ШУДАРГА, БАГААР АЖИЛЛАХ ЧАДВАРТАЙ, ОРОЛЦООТОЙ, НЭЭЛТТЭЙ ХАРИЛЦААТАЙ, БҮТЭЭЛЧ байхыг нэн тэргүүнд эрхэмлэн харгалзаж үздэг. Ийм хандлагатай ажилтнууд зөв, эерэг байгууллагын соёлыг бүрдүүлэхэд чухал бөгөөд байгууллагын урт удаан хугацаанд амжилттай, тогтвортой зах зээл дээр оршин тогтнох үндэс гэж бид үздэг. Хэрвээ та бидний үнэт зүйл соёлд нийцэн, байгууллагын эерэг соёлыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзэлтэй бол бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Үнэнч шударга Нээлттэй харилцаа холбоо Хамтын ажиллагааг эрхэмлэсэн СУРГАЛТ ХӨГЖИЛ Байгууллагын амжилт ажилтнаа тасралтгүй сургаж, хөгжүүлж буй байдал, мэдлэг ур чадварыг нь тогтмол сайжруулж сорьж байх зэргээс шууд хамааралтай байдаг. Шинэ ажилтнаа амжилттай ажлаа эхлүүлэх, ажлын байранд нь дадлагажуулах, чиглүүлэх зорилгоор “Шинэ ажилтныг чиглүүлэх, дадлагажуулах хөтөлбөр”-т хамруулдаг бол ажилтны туршлага, мэргэжлийн чиглэл, албан тушаал зэргээс хамааран гадаад, дотоод болон олон улсын сургалтын хөтөлбөрүүдэд ажилтнаа тогтмол хамруулахыг эрмэлздэг. Ингэснээр манай ажилтнууд нарийн мэргэшин чадваржиж, үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх, албан тушаал ахих боломжтой болж, улмаар зах зээлд өрсөлдөхүйц, хөрвөх чадвартай мэргэжилтэн болж өсөж дэвждэг.  ЦАЛИН УРАМШУУЛАЛ, ХӨНГӨЛӨЛТ ХАНГАМЖ: Манай байгууллага нь санхүүгийн салбартаа тэргүүлэгч байгууллага болохын тулд зах зээлд өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын бодлого, тогтолцоотой. Ажилтны ур чадвар, туршлага, албан тушаалын зэрэглэл түвшин, ажлын байрны онцлог зэргээс хамааруулан цалин хөлсний уян хатан бодлогыг хэрэгжүүлдэг. Мөн ажилтны ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор компанийн ашигт ажиллагаанд оруулж буй хувь нэмэр, ажлын гүйцэтгэлийг бодитой, шударгаар үнэлж гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгодог. Өрсөлдөхүйц цалин хөлс; Гүйцэтгэлд суурилсан тогтмол урамшуулал; Хөнгөлөлт, хангамжийн багц;      

6452023 оны 11 сарын 28
Нийгмийн хариуцлагын хүрээнд

Манай "Их Мөнх Наран" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд идвэхтэй оролцдог бөгөөд жил бүрийн салбар нэгжийн ойн баяраар олон сайн үйлсын аянд нэгдэж хэрэгжүүлдэг билээ.    2020 ОНЫ 01-Р САРЫН 22 | ДОРНОД 4 ЖИЛИЙН ОЙ   68 Зээлийн төв Дорнод салбар нь 4 жилийн ойг угтан Нийгмийн хариуцлагын хүрээнд Дорнод Аймгийн Бүсийн Оншилгоо Эмчилгээний төвийн Хүүхдийн тасагт Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, Судас тодруулагч аппарат зэргийн гардуулан өглөө. 2021 ОНЫ 11-Р САРЫН 22 | "ӨМНӨГОВЬ 5 ЖИЛИЙН ОЙ" Манай 68 зээлийн төвийн "Өмнөговь салбар"-ын 5 жилийн ойн баярыг тохиолдуулан "Өмнөговь аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрх эмэгтэйчүүдийн тасаг"-т гадна өлгий гардуулан өглөө. 2022 ОНЫ 04-Р САРЫН 23 | "ЦАЙЗ САЛБАР 3 ЖИЛИЙН ОЙ"   "Нийгэмдээ оролцоотой, Нийтэд тустай" ажил №2 Манай Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 68 зээлийн төвийн 3 жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд БЗД-н 16-р хорооны автобусны буудлыг тохижуулж солих шаардлагатай хуучирч муудсан эд зүйлсыг сольж өнгө үзэмжийг сайжруулав 2022 ОНЫ 04-Р САРЫН 25 | "ЦАЙЗ САЛБАР 3 ЖИЛИЙН ОЙ" Манай Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 68 зээлийн төвийн 3 жилийн ойн хүрээнд БЗД-н 19-р хорооны өрхийн эмнэлэгийн хүүхдийн үзлэгийн өрөөний хана таазанд бүрэн засвар оруулж, солих шаардлагатай гэрэл абжур, хөшиг, цахилгааны залгуур, унтраалга зэргийг шинээр сольж байршуулан хүүхэд саатах зураг тоглоом зэргийг байршуулж тохижууллаа. 2022 ОНЫ 05-Р САРЫН 04 | "ДАРХАН САЛБАР 6 ЖИЛИЙН ОЙ"  Дархан салбарын 6 жилийн ойн хүрээнд “Нийтэд тустай, Нийгэмд хариуцлагатай ажил” амжилттай зохион байгуулла 2022 ОНЫ 06-Р САРЫН 04 | "ЭХ ДЭЛХИЙДЭЭ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ"   68 Зээлийн төвийн хамт олон 2020 оноос хойш эх дэлхийгээ хайрлахыг уриалан мод тарьж эхэлсэн, үргэлжлүүлэн, бямба гарагт буюу 2022.06.04-нд хүлэмжинд хоёр жил бойжуулсан агч, монос, хайлаасны суулгацыг Чингэлтэй дүүргийн 150-р хүүхдийн цэцэрлэгийн хашаанд мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр 68 мод тарьж суулгалаа. 2022 ОНЫ 06-Р САРЫН 01 | "ЭХ ҮРСИЙН БАЯР"  Манай хамт олон эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан бүх салбар нэгжээрээ дамжуулан азтан шалгаруулах постер явуулан хүүхдийн оюун ухаан хөгжүүлэх, бие бялдар хөгжүүлэх олон олон тоглоомыг бэлдэн амжилттай зохион байгуулан бяцхан үрсээ баярлууллаа

2772022 оны 11 сарын 16

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.