Сургуулийн барилгын дулаан, сантехник, цахилгааны хэвийн ажиллагааг хангах, шаардлагатай засвар үйлчилгээг хийх
Сургуулийн барилгын ашиглалт үйлчилгээ, гарсан гэмтэл саатлыг тухай бүрт арилгаж, урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээг тогтмол хийх, түүнд хяналт тавьж ажиллах
Сургуулийн барилгын ашиглалттай холбоотойгоор ажиллаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалтын хүчин чадлыг сайжруулах, тогтмол хянах
Сургуулийн барилгын дотоод засвар, засал чимэглэлийн ажлын төлөвлөлт гаргах, гүйцэтгэлд хяналт тавих
Маркетингийн анхан шатны төлөвлөгөө ба контентийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
Вебсайтын хөгжүүлэлт хийх;
Сошиал хуудас дээрх мэдээллийг шинэчлэх, хариуцах;
Үйл ажиллагаатай холбоотой аливаа эх бэлтгэл хийх, report оруулах, зураг, бичлэг хийж архивлах (шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагатай хамтарна.)
Сургуулийн цахим сүлжээг оновчтой зохион байгуулж хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад доголдолгүй хэвийн ажиллагаатай болгосон байх. Гүйцэтгэгч компаниас бүрэн хүлээн авч, шаардлагатай, шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн байх. Нийт багш ажилтнууд цахим шуудангийн соёлтой болсон байх.
Удирдлагын болон сургалтын нэгдсэн системийн шинэчлэлтийг бүрэн нэвтрүүлж дууссан байх, нийт ажилтнуудад шинэчлэлттэй холбоотой мэдээллийг тогтмол мэдээллэдэг болсон байх. Системтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байх.
Дотоод хяналтын системийг ашиглах журам боловсруулан батлуулж, хэрэгжүүлсэн байх. Системтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байх.
Компьютер, техник хэрэгслийн бүртгэлийг хөтөлсөн байх. Шинэчлэх шаардлагатай компьютер, техник хэрэгслүүдийн мэдээллийг удирдлагад тогтмол мэдэгддэг болсон байх.
Сургуулийн цахим хуудсыг шинэчлэх, хөтлөлтийг сайжруулсан байх.