2017 оноос эхлэн мэдээлэл, технологийн шийдэл, программ хангамж боловсруулах, цахим төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Цахим төлбөр тооцооны үйлчилгээ эрхлэснээр онлайн худалдаа эрхлэгчид болон худалдан авагч нарын төлбөр тооцоог түргэн шуурхай хялбар байдлаар финтек хүргэх компани юм.
Манай компани нь ACA World компанийн технологийн шийдлийг Монголд анх удаагаа нэвтрүүлж, хамгийн сүүлийн үеийн санхүүгийн Финтек технологиудыг ашиглан төлбөр тооцооны шинэ боломж бололцоог улсдаа нэвтрүүлэн ажиллаж байгаа дэлхийн жишигт нийцсэн хамгийн өндөр зэрэглэлийн аюулгүй байдлын стандартуудыг хангасан.
Бид салбартаа шилдэг мэргэжилтнүүдээр баг хамт олноо бүрдүүлэн Монголчуудын уламжлалт хэрэглээг халж, хялбар, үр ашигтай, иргэдийн хайртай үйлчилгээг бий болгохын тулд тууштай хичээн ажиллаж байна.
"Гялс Кредит" ББСБ ХХК нь АНУ-ын 31 мужид мөнгөн гуйвуулгын тусгай зөвшөөрөл эзэмшдэг Golden Money Transfer, Prabhu Money Transfer, Moneytun компаниудтай хамтын ажиллагааг эхлүүлж, онлайн мөнгөн гуйвуулгын SENDLY аппликэйшнийг нэвтрүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Англи улсад өөрийн охин компани болох Monremit Limited-ийг байгуулан Английн Санхүүгийн зохицуулах хороо буюу Financial Conduct authority-д (FCA) Англи болон Европын холбооны орнуудад мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн /API - Authorized payment institution/ хүсэлт гаргаж, анхан шатны зөвшөөрлөө аваад байна.
Цаашид 2020 онд багтаан Англи болон Европын холбооны орнууд, Австрали, Япон, БНСУ зэрэг орнуудыг SENDLY аппликэйшнд холбохоор ажиллаж байна.
Монгол залуусын хөгжүүлсэн SENDLY аппликэйшн нь гадаадад буй Монголчуудад зориулсан албан ёсны тусгай зөвшөөрөлтэй анхны олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ юм.
Мөн манай байгууллага нь Hipaymentаппликэйшнээр дамжуулан бизнес эрхлэгчдэд өдрийн төлөлттэй хүүгүй зээлийг санал болгон амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна.
Бид хэрэглэгчдэдээ хямд, хурдан шуурхай, найдвартай мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хүргэхээр зорин ажиллаж байна.
#HiPay, #Sendly, #Stocklab, #Hidaatgal, #Hicharge
1. Банк, Санхүү, Даатгал
2.
3.
2016
80