Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

"Хексагон буйлд инженеринг" ГХО ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Барилгын зураг төслийн инженер

Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн зураг төслийн ажлыг стандартын дагуу, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.  Компанийн зүгээс хэрэгжүүлж буй бүх төслүүдэд  шаардлагат зураг төсөл гүйцэтгэх, шалгах болон барилгын угсралтын гүйцэтгэлийн явцад зохиогчийн хяналт хийх; Гадаадад хийгдсэн зураг төслийг хянах, орчуулах, баталгаажуулах; Барилга бүтээцийн зураг төсөл боловсруулах, тооцоо хийх; Барилгын зураг төслийн багийн бусад ажилд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах;

ХАБЭАБО зохицуулагч

Ажлын байрны зорилго Компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн дэд бүтцийн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд барилга бүтээмжийн ажлын төслийн ХАБЭА багийн үйл ажиллагааг МУ хууль дүрмийн дагуу удирдан зохион байгуулах. Олон улсын стандартын шаардлагад нийцсэн үр нөлөө бүхий ХАБЭА-н менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулах. Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны бодлого, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах. Нийт ажиллагсдыг ХАБЭАБО-н мэргэжлийн зохицуулалт, арга зүйгээр хангах, сургалт зохион байгуулах. Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ, ХАБЭАБО-н дотоод шалгалтыг тогтмол явуулж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах. Төслийн үйл ажиллагааны хүрээнд ХАБЭАБО-ны хяналт тавих. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны тайланг гаргаж, удирдлагад мэдээллэх. ХАБЭАБО-н дүрэм, журам, зааварчилгаанд байнгын шинэчлэлт, сайжруулалт хийх, ажилчдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг хангах. ХАБЭАБО-н холбогдолтой бүх баримт бичгийг цэгцтэй, зохион байгуулалттайгаар бүрдүүлэх, хадгалах.

Хүний Нөөцийн Мэргэжилтэн

  Сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг Хүний нөөцийн бүрдүүлэлт, сонгон шалгаруулалтын журмын дагуу  зохион байгуулах Компанийн ажлын зарын нэгдсэн сайтад нээлттэй ажлын байрны мэдээллийг тогтмол шинэчлэн байршуулах, бүрдүүлэлтийн эх үүсвэр, сувгийг нэмэгдүүлэн идэвхижүүлэх Шинэ ажилтны танилцуулах сургалтыг зохион байгуулах, ажилтны ажил үүрэг, хамтран ажиллагчидтай танилцуулах, тэднийг чиглүүлэх Шинэ ажилтан, албан тушаал дэвшин ажиллаж байгаа ажилтны туршилтын хугацааны дасан зохицох хөтөлбөрийг чиглүүлэх Хүний нөөцийн чухал баримт бичгүүдийг хэвлэмэл болон электрон хэлбэрээр эмх цэгцтэйгээр  бүртгэлжүүлэн хадгалах. Хүний нөөцийн баримт бичгийг боловсруулах бэлтгэх Үүнд: хөдөлмөрийн гэрээ, тушаал, албан бичиг, ХН-ийн бүх төрлийн албан маягт (хуудсууд) зэрэг болно Ажилтны цагийн бүртгэл хөтлөх, сарын тайлан гаргах Хамт олныг идэвхижүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулах   Компанийн Хүний нөөцийн бодлогыг идэвхитэй хэрэгжүүлхэд дэмжлэг үзүүлэх 

Ус, хаягдлын далангийн инженер

Ажлын байрны зорилго:  Энэхүү ажлын байрны зорилго нь компанийн хэрэгжүүлж буй баяжуулах болон уул уурхайн үйлдвэрлэлийн EPC гэрээний хүрээнд усны барилга байгууламж, баяжуулах үйлдвэрийн зураг төслийн үе шатнаас барилгын угсралт ба үйл ажиллагаанд хүлээлгэн өгөх хүртэл бүхий л үе шатанд доорх чиг үүргийн дагуу ажиллана. Усны нөөц, усны хайгуул, геофизик, гидрогеологийн болон бусад усны судалгааны тайлан, зураг төсөлд дүн шинжилгээ хийх. Усны баланс, тооцоо гаргах, усны нөөцийн үр ашигтай, оновчтой зарцуулалтыг тооцох. Усны барилга, байгууламжийн зургийг норм дүрэм, стандартын дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, батлуулах, хянах. Ажлын зургийн дагуу ажлын даалгавар боловсруулах, ажлын болон материалын тоо хэмжээг үнэн бодитоор гаргах. Усны барилга, байгууламжийн зураг, төсөл, тооцооны үндсэн дээр тоног төхөөрөмжийн сонголт хийх. Баяжуулах үйлдвэрийн төслийн усан хангамж, дэд бүтэц, хаягдлын далангийн зураг төсөл, барилга угсралт, хүлээлгэн өгөх, ажиллуулах бүх шатанд гүйцэтгэл, материал, үйл ажиллагаанд чанарын болон аюулгүй байдлын хяналт хийх. Уул уурхай, баяжуулах үйлдвэрийн төслийн байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр ажиллах. Ажлын зургийн дагуу захиалагчийн болон зохиогчийн хяналт хийж, шаардлагатай тохиолдолд шийдлийг өөрчлөх, баримт бичиг боловсруулах, чанарын хяналт хийх. Техникийн бичиг баримтын мэргэжлийн орчуулга хийх. Техникийн болон улсын комисс ажиллуулахад хамтран ажиллах. Зураг төсөлд норм стандартын биелэлтийг хангуулж хяналт тавьж ажиллах.    

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Худалдаа Хөгжлийн Банк 13 давхар

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.