Албан тушаалын тодорхойлолт: Нягтлан бодох бүртгэлийн тооцоо Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн стандартуудыг сайн мэддэг байх, баримтын бүртгэлийг цаг тухайд нь зөв, үнэн зөв хийх чадвартай байх. Нягтлан бодох бүртгэлийн шаардлагад нийцсэн баримтыг таньж, санхүүгийн бүртгэлд оруулах баримтын бүрэн байдал, зохимжтой байдлыг хангах. Тайлан боловсруулах Монгол Улсын татварын хууль тогтоомжийг сайн мэддэг байх, санхүүгийн болон татварын тайланг хугацаанд нь бэлтгэх, ялангуяа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын зохицуулалтыг зөв хийх. Татварын тайлагнал Татварын тайланг хугацаанд нь үнэн зөв гаргах. Татвар болон бусад төрийн байгууллагуудтай анхан шатны харилцаа холбоо тогтоох