Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ХААН ЭЛЕКТРИКАЛ МОНГОЛ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Хаан Электрикал Монгол ХХК нь уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт эрчим хүчний системтэй холбоотой цогц үйлчилгээ үзүүлдэг компани юм. Бид Улаанбаатар хотод төв оффистой бөгөөд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Монгол Улсад төдийгүй Төв Азийн бүс нутгийн хэмжээнд үзүүлэхээр зорин ажиллаж байна.

Говь Инфрастракчер Партнерс ХХК (GIP) болон Австралийн Хаан Электрикал Контрактинг (Hahn Electrical Contracting Pty Ltd) нарын хамтарсан хөрөнгө оруулалттай компани болох Хаан Электрикал Монгол ХХК нь Австрали улсад үзүүлдэг үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартын ижил төвшинг Монгол Улс болон Төв Азийн бүсэд авчирч байна.

Бидний үзүүлдэг үйлчилгээнүүдэд:

  • Далд уурхайд зориулсан дэд станц угсралт, нийлүүлэлт, засвар үйлчилгээ;
  • Цахилгааны хуваарилах самбарууд;
  • Бага, дунд болон өндөр хүчдлийн хуваарилах байгууламж, самбарууд;
  • Трейлин кабел (Trailing Cable) нийлүүлэлт, ашиглалт, засвар үйлчилгээ;
  • Автоматжуулалт, харилцаа холбооний шийдлүүд зэрэг багтдаг.

Хаан Электрикал Монгол ХХК-нийн хувьд Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарын ханган нийлүүлэлт, үйлчилгээний ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалтын томоохон хэсэг болохоор зорин ажиллаж байна.

Манай түнш болох Говь Инфрастракчер Партнерс ХХК–нийн хамтаар бид хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлж, бүс нутгийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний салбаруудаар дамжуулан ажиллах хүчин, шинэ ур чадвар авъас зэргийг хөгжүүлэн дэмжиж, нийгмийн амьдрал, аж ахуйд үнэтэй хувь нэмэр оруулахад чиглэн ажиллаж байна.

  • Уриа

    More power to you

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Байгуулагдсан он

    2017

  • Ажилтны тоо

    80

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Шинэ Мянганы Барилга, 5 давхар

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.