Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гурван сор

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Гурван сор ХХК нь 2005 оноос Монгол ноолууран болон нарийн ноосон утсаар жилдээ 25.0 мян.ш бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мэргэшсэн ажилчидаар бүрэн хангагдсан, үйл ажиллагаагаа гадаад дотоодын зах зээлд тасралтгүй 15 жил эрхэлж байгаа Үндэсний үйлдвэрлэгч компани юм. Өнөөдрийн байдлаар 30-35 хүнийг ажлын байраар хангаж, ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын татвар төлөлт, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн таатай орчинд ажиллах нөхцөлөөр ханган ажиллаж байна.

Тус компани нь бусад ижил төрлийн үйл ажиллагаатай үйлдвэрүүдээс ялгарах онцлогоо бүтээгдэхүүний Загвар, Худалдааны дараах үйлчилгээ гэж тодорхойлсон ба өөрийн гэсэн өнгө төрхийг хадгалсан “Gurvan Sor Mongolia” брэндийг бий болгон Герман, Австри, Польш, Солонгос, ОХУ-ын бизнесийн түнш, харилцагчдад нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 43 хувийг экспортлон, гадаад зах зээлд худалдан борлуулж, хамтран ажиллаж ирсэн.

Эрхэм зорилго: “Бид байгалийн гаралтай түүхий эд, дэвшилтэт техник технологийг ашиглан өнгө, загвараар тэргүүлсэн, сүлжмэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бүтээлч, чадварлаг хамт олонтой, экспортын чиг баримжаа бүхий компани байна. ”

  • Уриа

    Талд төрөөд дэлхийг өрсөлдөнө

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Оёдол, сүлжмэл, ноос ноолуурын үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо, Нарны зам-388

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.