Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Говь түрүү ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Шатахуун түгээх машины жолооч

Ажил эхлэхээс өмнө тоног төхөөрөмжийн тос, масло, ямар нэгэн эвдрэл гэмтэл гарсан эсэхийг үзлэг шалгалт хийх Ээлж буух үеэр техникт бүрэн цэвэрлэгээ, үйлчилгээ хийж дараагийн ээлжид бүрэн бүтэн байдлыг хангаж хүлээлгэн өгөх Техник хүлээлцэх хуудсын дагуу дараагийн ээлжид техникийг бүрэн хүлээлцэх Ажиллагааны явцад ямар нэг гэмтэл гарвал мастер болон механикт яаралтай мэдэгдэх Уулын мастерын нарядын дагуу ажлыг чанартай гүйцэтгэх Хэрэгцээт түлшийг авж, тухай бүр няравтай тооцоо нийлэх Засвар үйлчилгээ болон түлшний тооцооны хуудсыг тогтмол хөтлөх Ажиллаж байгаа болон засвар үйлчилгээ хийсэн орчиндоо хог хаягдал хаяхгүй байх ХАБЭА-н стандарт, дүрэм, журмын дагуу ажил үүргийг гүйцэтгүүлэх, дагаж мөрдөх багаж хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах Хариуцсан техникийн засвар үйлчилгээнд мастерийн нарядын дагуу техник засвар үйлчилгээний албатай хамтран хийж, засварын ажлыг гүйцэтгэх Техникийн сул зогсолтын үед шууд удирдлагын шийдвэрээр өөрийн болон бусад хэлтэс дэх албан тушаалд шилжин сул зогсолтын хугацааг нөхөн ажиллах

Маркшейдер инженер

Уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааны хэмжилт, уулын ажлын хөрс хуулалтын төлөвлөгөө гаргах, уулын ажлын горимын биелэлтэнд хяналт тавих.

Сэлбэгийн нярав

Өдөр тутмын сэлбэг, бараа материалтай холбоотой гарсан бүх гүйлгээнүүдийн баримтын бүрдүүлэлтийг хангах, агуулахад байгаа бараа материалын хадгалалт, хамгаалалтад байнга хяналт тавьж, үлдэгдэл нөөцийг холбогдох хүмүүст мэдээлэх Сэлбэг бараа материалыг хүлээн авч, эмх цэгцтэй байрлуулж, сэлбэгийн үлдэгдлийн тайлан, тооллого тооцоог ээлжийн няравтай тулгаж ажиллах

Түлшний нярав

Уурхай дахь машин механизмуудын түлш олголтын бүртгэл хөтлөх, орлого зарлага тайлан мэдээ гаргах

Өрмийн туслах

Хөдөлмөр хамгаалал эрүүл ахуйг ханган өрөмдлөгийн ажлыг оновчтой зөв технологын дагуу өрөмдөхөд анхны шатны тусламж үзүүлэх     

Бульдозерийн оператор

Ажлын байрны тодорхойлтод заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. 

Дампын оператор

"Тавантолгой" ХК-ийн нүүрсний уурхайд ажлын байрны тодорхойлолтын дагуу, хөрс хуулалтын ажил болон ашигт малтмал тээвэрлэх ажлыг хийж гүйцэтгэнэ.   

Диспетчер

Уулын ажлын гүйцэтгэлийн мэдээний нэгдсэн санг үнэн зөв, шуурхай бүртгэж бүрдүүлэх Уурхайд орж гарч байгаа бүхий л хүн болон тээврийн хэрэгслийг бүртгэх Дотуур болон гар утас, богино долгионы радио холбоог байнга өөрийн хяналтад байлгаж , хэлтсүүдийг хооронд нь холбох Алсын хяналтын систем GPS хянаж техникүүдийн бүртгэл тайлан мэдээ гаргах Компаний удирдлагыг цаг алдалгүй мэдээллээр хангах Өдөр тутмын мэдээг бэлтгэж удирдлагад танилцуулах

Уурхайн сургагч

Уурхайд ашиглагдаж байгаа хүнд даацын машин механизмын онолын сургалт явуулах, операторчийн ур чадварын үнэлгээ хийх, техник ашиглалтын бүтээмжийг нэмэгдүүлэх  Сургалтын материал боловсруулах, тайлан хөтлөх, бүртгэл хийх  Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийн дагуу

Холбоо барих

Монгол улс, Өмнөговь аймаг, Таван Толгой Уурхай

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.