Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Гложекс Консалтинг

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Гложекс Консалтинг ХХК нь анх 2008 онд уул уурхайн зөвлөх үйлчилгээ, зураг төсөл боловсруулах үйл ажиллагааны чиглэлээр ажлын гараагаа эхэлж байсан бол өдгөө уул уурхайн зөвлөх ажлын хүрээнд уул уурхай, геологи, баяжуулалт, үйлдвэр, уурхайн усны барилга байгууламж, хаягдал хадгалах байгууламжийн зураг төсөл, эрдэс баялгийн эдийн засаг, зах зээлийн судалгаа болон хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг Монголын уул уурхайн зураг төслийн зах зээлд олон улсын стандартыг нэвтрүүлсэн үндэсний тэргүүлэгч компани болоод байна.

Бид харилцагчийнхаа бизнесийн нэр хүнд, эзэмшиж буй төслийнх нь үнэ цэнийг нэмэгдүүлэхэд онцгой анхаардаг. 2017 оны байдлаар нийт 110 гаруй төслийн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан болон орд ашиглах техник эдийн засгийн үндэслэл судалгааны ажлуудыг боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд амжилттай хамгаалсан бөгөөд нүүрс, зэс, алт, молибден, холимог металл, цагаан тугалга, хар тугалга, цайр, жонш, газрын ховор элементийн төслүүдэд ихээхэн туршлага хуримтлуулаад байна.

2013 онд Гложекс ХХК нь Монгол улсын уул уурхайн зөвлөх, зураг төсөл боловсруулагч шилдэг компаниар шалгарсан. Уул уурхайн зөвлөх, зураг төсөл боловсруулагч компаниудын дунд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, ЭБМЗ-өөс хамтран явуулсан атестачлалд 100 гаруй компани хамрагдсан бөгөөд Гложекс нь “А” үнэлгээ авсан дотоодын хөрөнгө оруулалттай цорын ганц компани болсон.

Манай компани нь мэргэжлийн өндөр ур чадвартай инженер, техникийн ажилчидтай бөгөөд Олон Улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн SURPAC, WHITTLE, MINEX, MINESHED, SLIDE, MAPINFO, ArcGIS, SHERPA, METSIM, COMFAR III EXPERT, SPSS, EViews зэрэг программ хангамжуудыг ашиглан төслийг боловсруулдаг.

  • Уриа

    Итгэлтэй, хараат бус тайлангаар төслийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Уул уурхай

  • Байгуулагдсан он

    2016

  • Ажилтны тоо

    10

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион Оргил /17011/ Чингисийн өргөн чөлөө 33/2, Саксесс Райдер-902 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.