Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Глобал ацетилен ХХК

Глобал ацетилен ХХК
  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

“Глобал Ацетилен” ХХК нь 2010 онд байгуулагдсан ба гагнуурын, эмнэлэгийн болон лабораторийн зориулалтын хий үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, тээвэрлэлт, сургалт, хийн баллоны техникийн магадлалын үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгч компани юм.

Мөн манай компани нь холбогдох тусгай зөвшөөрлийн дагуу гадаадын зах зээлээс өндөр цэвэршилт бүхий 99,999% Гелий /He/, 99,999% Азотын Исэл /N2O/, 99,999% Азот /N2/, 99,999% Хүчилтөрөгч /O2/, 99,999% Устөрөгч /H2/ зэрэг хийг худалдан авч нийт 16 нэр төрлийн хийг эцсийн хэрэглэгчдэд чанарын баталгаатайгаар нийлүүлдэг.

Бид хийн бүтээгдэхүүнүүдээ Үндэсний томоохон компаниуд болох “Хөтөл цемент шохой”ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, “Говь газ” ХХК, “Трансвест” ХХК, “Вагнер ази тоног төхөөрөмж” ХХК томоохон эмнэлэгүүд болох, “ЭХЭМҮТ” , “ХСҮТ”, “Нийслэл өргөө амаржих газар” “Интермед” эмнэлэг , “Сонгдо” эмнэлэг, “Гранд мед” эмнэлэг, “ БЗД нэгдсэн эмнэлэг”, “Ачтан” эмнэлэг, ”УБ мед” эмнэлэгт нийлүүлэхийн зэрэгцээ мөн шинжилгээ судалгааны чиглэлийн “Геологийн төв лаборатори” Эс Жи Эс Ай Эм Эм И Монголиа” ХХК, “Алс групп”, “Улсын мэргэжлийн хяналт нэгдсэн төв лаборатори “, “Вагнер ази технологийн лаборатори” зэрэг байгуулагуудад нийлүүлдэг ба тэд тус хийнүүдийг өндөр нарийвчлал бүхий тоног төхөөрөмжид саадгүй ашиглаж байна.

Манай хамт олон нэн тэргүүнд бүтээгдэхүүн үйлчилгээний аюулгүй байдал, чанар стандарт, хэрэглэгчдийн сэтгэл ханамжинд анхаарал тавьдаг ба үйлдвэрлэлтийн анхны алхмаас эцсийн хэрэглэгчид очих хүртэлх үйл ажиллагаандаа хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд сахин мөрдөн ажилладаг.

Компанийн бүтэц, зохион байгуулалт:

  • Ацетилений хийн үйлдвэр,
  • Хүчилтөрөгчийн хийн үйлдвэр,
  • Азотын хийн болон шингэний үйлдвэр,
  • Аргон хийн цэнэглэх станц,
  • Нүүрсхүчлийн болон Холимог хийн цэнэглэх станц,
  • Хийн агуулах, борлуулалтын хэсэг,
  • Хийн баллон тээвэрлэх зориулалтаар тоноглогдсон тээврийн хэсэг,
  • Сургалтын хэлтэс,
  • Хийн баллоны баталгаажилтын хэсэг http://www.allgas.mn/
  • Уриа

    Салбарынхаа хөгжлийг тодорхойлогч үндэсний үйлдвэрлэгч компани

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Үйлдвэрлэл

  • Байгуулагдсан он

    2010

  • Ажилтны тоо

    50

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо 4-р цахилгаан станцын урд, 461 хорих ангийн баруун талд Утас: 976-99095048

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.