Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

ГОВЬ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Хүний нөөцийн ахлах менежер

Компанийн талент менежмент, карьер менежмент, талент судалгаа хөгжүүлэлтийн салбарын сүүлийн үеийн, олон улсын аргачлал, тренд, судалгаа, хөтөлбөрүүд, шилдэг туршлагуудыг судалж, компанийн бодлого, стратеги, соёлын онцлогтой уялдуулан талент судалгаа хөгжүүлэлтийн үйл ажиллагааг илүү үр дүнтэй болгож сайжруулан хэрэгжүүлэх үйл явцыг удирдан зохион байгуулж ажиллана. Хүний нөөцийн бодлого, журам боловсруулж, шинэчилж, санал боловсруулах замаар удирдлагыг заавар зөвлөмжөөр хангах; Хүний нөөц бүрдүүлэх, ажилчдыг сонгон шалгаруулах, чиглүүлэх, сургах замаар хүний нөөцийн ажилчдын чадварыг дээшлүүлэх; Цаг бүртгэлийг дүрэм журмын дагуу хөтлөх, эцсийн байдлаар хянаж тайлангийн үеэр санхүүтэй хамтран ажиллах; Байгууллагын алба хэлтсүүдтэй хамтран ажиллаж шаардлагатай хүний нөөцийн бүрдүүлэлтийг цаг алдахгүй түргэн шуурхай хийж ажиллах тал дээр мэргэжилтэнгүүдийг чиглүүлэн ажиллах; Нийт ажилчдын сургалт хөгжүүлэлтийн судалгаа явуулах, төлөвлөгөө боловсруулж тухай бүх шаардлагатай сургалтад хамруулан ажиллах; Цалингийн судалгаа тогтмол хийж, цалингийн төлөвлөгөө боловсруулах; Менежерүүдэд зөвлөгөө өгөх, ажилчдыг сургах, дадлагажуулах замаар ажилчдын ажлын үр дүнг төлөвлөх, хянах, батлах; ажилчдын гомдол, саналыг сонсож, шийдвэрлэх; ажилчид болон удирдах ажилтнуудад зөвлөгөө өгөх; Урамшууллын хэрэгцээ шаардлагыг судалж, үнэлэн урамшууллын талаарх мэдээллийг ажилчдад өгөх, урамшууллын хөтөлбөр боловсруулж удирдлагад танилцуулах; урамшуулал олгох  үйл явцыг чиглүүлэх; удирдах; Ажилчдыг хуваарилах, ажилд томилох замаар хүний нөөцийн үйл ажиллагааны шаардлагуудыг хэрэгжүүлэх; ажлын үр дүнг хянах; Ажилчдын ажлын байрны бүтээмж, чанарт хяналт тавьж ажлын ачаалал хэвийн хэмжээнд байгаа эсэхт дүн шинжилгээ хийж ажиллах; Байгууллагын нийт ажилчдад байгууллагын соёлыг эергээр түгээж, хамт олны уур амьсгал, хандлагыг эерэг түвшин барьж ажиллах; Ажилтны карьер хөгжлийг дэмжихэд чиглэсэн орчин үеийн талент, карьер хөгжлийн тренд үйл ажиллагаа, аргачлалуудыг судалж шинийг санаачилж нэвтрүүлэх;

АВТОМЕХАНИК АВНА.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн хүнд машин механизмын засвар үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллана. Техникүүдийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах. Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засвар үйлчилгээг чанартай сайн хийж гүйцэтгэх.

Барилгын инженер ажилд авна

- Барилгын зураг унших чадвартай - Үйлдвэрийн барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан туршлагатай - Барилга байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өгөхөд шаардагдах бичиг баримт бүрдүүлэх чадвартай - Барилга байгууламжийг зураг, төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах - Барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгөхөд шаардлагатай материалыг стандартын дагуу бэлтгэх, бүрдүүлэх  

ЗАХИРГААНЫ АЖИЛТАН

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хялбарчлах, үр дүнтэй зохион байгуулах, шаардлагатай материал, үйлчилгээг цаг тухайд нь хангах үүрэгтэй. Байгууллагын өдөр тутмын захиргааны үйл ажиллагааг зохион байгуулах, ажилтнуудад шаардлагатай материал, хэрэгслийг хангах, бэлэн байдлыг хангах Удирдлага болон бусад ажилтнуудын ажлын үйл ажиллагааг дэмжих. Албан баримт бичиг боловсруулах, архивлах, зохих журмын дагуу хөтлөх, Баримт бичгийн бүртгэл, хадгалалт, илгээмжийн удирдлагыг хариуцан ажиллах. Ажилтнууд, удирдлагатай харилцан мэдээлэл солилцох, гаднын байгууллага, хамтрагчидтай холбоо барих. Имэйл, утасны дуудлага болон захидал харилцааг зохион байгуулах. Ажилтнуудын цаг ашиглалт, оролцоог бүртгэх, цагийн бүртгэл хөтлөх. Багийн дотоод болон гадаад арга хэмжээ, уулзалт, сургалтыг зохион байгуулах, тэдгээрийн оролцогчдыг бэлтгэх. Хангамжийн хэрэгцээ, бүртгэл, нөөцлөлтийг хариуцан ажиллах. Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, техникийн дэмжлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх.

Хангамжийн ажилтан

Компанийн үйл ажиллагаанд шаардагдах бараа материалын худалдан авалтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж ажиллана.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьянгүнийн гудамж, 18/2, Меру товер, 1602 тоот 88103666

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.