Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэт Орчлон ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрдэнэт Орчлон ХХК нь 2005 онд хоёр хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдаж, өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан барилгын салбарт засал чимэглэлийн үйл ажиллагаагаар бизнесийн гараагаа эхлүүлсэн.

“Эрдэнэт Орчлон” ХХК нь Монгол Улсын хөгжил дэвшлийн нэг хэсэг болох их барилгын бүтээн байгуулалтанд тодорхой хувь нэмэр оруулах эрхэм зорилготой ажилладаг билээ. Тус компани нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл барилга угсралт, заслал чимэглэлийн ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн, 2005 оноос хойш “Үндэсний Шилдэг бүтээн байгуулагч” Номин Констракшн ХХК-ийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна.

“Номин Констракшн” ХХК-ийн Улсын их дэлгүүр, Өнөр хотхон, “Ривер гарден-1, 2” төсөл, “Тайм Скуэр” төслийн барилгуудыг улсын комисст бүрэн хүлээлгэж өгсөн.

Үйл ажиллагааны хүрээнд үндсэн 260 гаруй ажиллагсад, үүнээс мэргэжлийн 170 гаруй, туслан гүйцэтгэгч 3 компанийн 70 гаруй ажиллагсадтайгаар ажиллах хүчний бааз суурь дээр түшиглэн үйл ажиллагаа явуулж байна. Нийт ажилчдын 90 хувь нь тухайн салбарт 2-оос дээш жил ажилласан, ажилчдын 75 хувь нь 18-35 насны залуучууд эзэлж байна.

  • Уриа

    Эрүүл саруул Эв найртай Эмх цэгцтэй Эрч хүчтэй ажиллацгаая

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Барилга, Үл хөдлөх хөрөнгө

  • Байгуулагдсан он

    2005

  • Ажилтны тоо

    200

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Их Монгол Улсын гудамж, Тайм Скуэр хотхон, 509-101-н тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.