Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэс Цагаан Суварга ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Нам хүчдэлийн цахилгаанчин

Хүчдэлтэй тоноглолын төлөвлөгөөт  засварын хуваарийн дагуу гүйцэтгэлийг хангаж ажиллах,  Цахилгаан байгууламж болон бүх төрлийн тоног төхөөрөмжийн угсралт, засвар, техникийн үйлчилгээг төлөвлөгөө графикийн дагуу цахилгаан байгууламжийн дүрэм журмын хүрээнд чанартай, найдвартай хийх,  Цахилгааны гэнэтийн гэмтэл, саатлыг түргэн шуурхай шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх, Цахилгаан тоног төхөөрөмжийн үзлэг, хяналт, угсралт, засвар үйлчилгээний ажлуудыг хийх 

Ахлах геологич

Хайгуулын ажлаар тогтоосон ашигт малтмалын ордын нөөц тоо хэмжээ, байрлал хил зааг, ашигт малтмалын чанарт нарийвчилсан үнэлгээг өгч, ашиглалтын ажлыг тогтмол шуурхай төлөвлөх, ашиглалтын чанар, бүрэн гүйцэд байдалд хяналт тавих зорилтыг шийдвэрлэх Уулын ажлын төлөвлөлтөнд, ордын геологийн нөхцөл, онцлогтой холбогдуулан геологийн зүгээс оролцох Ордын нөөцийн хяналтыг хийж жил бүрийн нөөцийн хөдөлгөөний тайланг боловсруулах Нөөцийн блокыг тогтмол хянаж блансын бус нөөц, блансын нөөцийг бүртгэн архивлах

Уулын диспетчер 14/14

Өдөр тутам ээлжинд уурхайн техникүүдийн сул зогсолт болон бүтээлийн мэдээллийг бүртгэж уурхайн удирдлагуудад тайлагнах Техникүүдийн нормативт зогсолтуудыг хугацаанаас нь хэтрүүлэхгүй цагт нь ажилд оруулж зогсоох буюу цаг ашиглалтанд тогтмол хяналт тавьж ажиллах Бүртгэл хөтлөлтийн ажил нь тасралтгүй явагдах тул суурин станц, компьютер болон бусад хэрэгслийн ажиллагаа бүрэн бүтэн байдалд тогтмол анхаарч ажиллах

Маркшейдер инженер

Уурхайн хэмжилтийн ажлыг төлөвлөгөөний дагуу удирдан зохион байгуулах  Хэмжилт боловсруулалтын ажлын талаархи мэдээллийг уурхайн удирдлагад цаг тухайд нь мэдээллэх  Уурхайн уулын ажилд гар бие оролцон уулын инженер болон бусад инженер техникийн ажилчидтай хамтран ажиллах

Уулын төлөвлөлтийн инженер

Уурхайн сар, жилийн төлөвлөгөөг техник болон баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд тааруулан тооцох, хэрэгжилтэнд хяналт тавих   Төрийн болон бусад байгууллагуудад ажлын тайлан, төлөвлөгөө бэлдэх  Уурхайн ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж, ИТА нартай хамтран ажиллах  Багийн зорилго, төлөвлөсөн төлөвлөгөөг биелүүлхийн тулд уурхайн төлөвлөлтийн чиг үүргийн ажлыг компанийн бодлого журмын дагуу өргөн цар хүрээнд хийж гүйцэтгэх

Өрөмдлөг, тэсэлгээний инженер

Уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажлыг төлөвлөгөөний дагуу чанарын өндөр түвшинд зохион байгуулах  Уурхайн сар, жилийн төлөвлөгөөг техник болон баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд тааруулан тооцох, хэрэгжилтэнд хяналт тавих  Өрөмдлөгийн ажлуудад тогтмол хяналт тавих

Уулын инженер

Ээлж бүрийн эхэнд уулын мастеруудад батлагдсан төлөвлөгөөний дагуу ажлын даалгавар өгч, тогтмол хяналт тавьж ажиллах  Уулын ажлыг технологийн дагуу явуулж, батлагдсан пасспорт мөрдүүлж, хяналт тавьж ажиллах  Уурхайн сар, жилийн төлөвлөгөөг техник болон баяжуулах үйлдвэрийн хүчин чадалд  тааруулан тооцох, хэрэгжилтэд хяналт тавих  Уурхайн техникүүдийн цаг ашиглалтанд анхаарч, сул зогсолт багатай ажиллахад хяналт тавьж ажиллах  ХАБЭА-н чиг үүргийг операторууд болон уулын мастеруудад танилцуулж, чандлан мөрдүүлж ажиллах  Уулын ажлын талаарх мэдээллийг уурхайн удирдлагуудад цаг тухайд нь хүргэж байх Техникийн операторуудад болон уулын мастеруудын ажилд үнэлэлт дүгнэлт өгч сургаж дадлагажуулж ажиллах 

Хүний их эмч /Ээлжээр ажиллах/

Уурхайн ажилчдын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хянах, урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах Яаралтай тусламжийн үйл ажиллагааны журамд заагдсан ажлыг чиглэл болгон ажиллах,  Сувилагч, сайн дурын идэвхтнүүдэд үндэсний хөтөлбөр, урьдчилан сэргийлэх үзлэгтэй холбоотой зааварчилгаа өгөх, хяналт тавих 

Нярав /эрэгтэй ээлжээр ажиллах/

Үйлдвэрийн аж ахуй, хүнс, касс хариуцан ажиллаж, бараа материал хадгалах агуулахын эмх цэгц, цэвэр байдалд тогтмол хяналт тавих Хариуцсан хэсгийн бараа материалын бүртгэл тооцоог цаг ямагт хөтөлж, удирдлагуудад тайлагнах 

Худалдан авалтын мэргэжилтэн

Ирүүлсэн захиалгын дагуу зах зээлээс худалдан авах бараа бүтээгдхүүн болон ажил үйлчилгээг хариуцан зах зээлийн судалгаа хийж үнэ, чанарын харьцуулалт хийж гэрээ байгуулах  Нийлүүлэгчийг сонгохдоо үнийн судалгаа хийн, харьцуулалт хийж, хамгийн тохирох, оновчтой байдлаар сонгон шалгаруулах  Баталсан төсвийн зарцуулалтанд хяналт тавих

Гэрээний хяналтын мэргэжилтэн

Нийтийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах. Монгол улсын болон гадаад улсын хууль хяналтын байгууллагаас явуулж буй компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлагаас өгсөн итгэмжлэлийн хүрээнд оролцох. Бизнесийн болон бусад байгууллагуудтай холбогдох хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах. Компанийн үйл ажиллагаатай холбогдуулан хууль, эрх зүйн дүгнэлт боловсруулах, бусад нэгж хэсгийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх

Хүний нөөцийн мэргэжилтэн /Оффис/

Компанийн үйл ажиллагаа, хэтийн төлөвлөлттэй уялдуулан хүний нөөцийн төлөвлөлтийн дагуу  бүрдүүлэлт, сонгон шалгаруулалт хийх  Хариуцсан хөдөлмөрийн харилцаатай холбоотой үйл ажиллагааг холбогдох дүрэм журмын дагуу хийж гүйцэтгэх Ажилтнуудын бүртгэл хөтлөлт, материал бүрдүүлэлт, мэдээллийн шинэчлэлийг гүйцэтгэх /ERP систем/

Гинжит бульдозерын оператор

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, аваарь осолгүй,  өндөр бүтээлтэй ажиллах Өдөр тутам ээлжинд уурхайн хөрс, нүүрсний овоолго нээх, зам талбай засах, экскаваторын ул түрэх ажлыг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, технологийн паспортын дагуу хийж гүйцэтгэх

Худалдан авалтын мэргэжилтэн

Ирүүлсэн захиалгын дагуу зах зээлээс худалдан авах бараа бүтээгдхүүн болон ажил үйлчилгээг хариуцан зах зээлийн судалгаа хийж үнэ, чанарын харьцуулалт хийж гэрээ байгуулах  Нийлүүлэгчийг сонгохдоо үнийн судалгаа хийн, харьцуулалт хийж, хамгийн тохирох, оновчтой байдлаар сонгон шалгаруулах  Баталсан төсвийн зарцуулалтанд хяналт тавих

Тогооч

Үйлчилгээний өндөр шаардлагыг баримтлан ажиллах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангаж, батлагдсан хоолны цэс, технологийн картны дагуу хоол хийх Хүсний хадгалалт, эрүүл ахуйд хяналт тавих  Зоогийн газрын үйл ажиллагааг зөв зохистой зохион байгуулах 

Мэдээлэл технологийн инженер

Компанийн хэмжээнд ашиглагдаж буй компьютер, тоног төхөөрөмж, хяналтын камерын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, Компьютер, тоног төхөөрөмжийн эвдрэл, саатлыг засварлах, Ажилтнуудад /цаашид “хэрэглэгч” гэх/  ажлын хэрэглээний компьютер тоног төхөөрөмжийг суурилуулах, хэвийн ажиллагааг хангах Шаардлагатай үед үйлдвэр уурхай болон хэсэг нэгж рүү засвар үйлчилгээ хийх, томилолтоор явах

Сантехникч /ээлжээр ажиллах/

Уурхайн сантехниктэй холбоотой засвар үйлчилгээ болон суурилуулалтын ажлыг өдөр тутамдаа хариуцан ажиллах

Гагнуурчин /Ээлжээр ажиллах/

Механикуудын өгсөн нарядын дагуу гагнуурын ажлыг хийж гүйцэтгэх Нарийн төвөгтэй гадаргууд, нарийн ур чадвар гарган мэргэжлийн өндөр түвшинд гагнуурын ажлыг хийх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Холбоо барих

Монгол улс, Дорноговь аймаг, Мандах сум, Эрдэнэс Цагаан Суварга уурхай

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.