Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрдэнэс Алт Ресурс ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
Эдийн засагч

Санхүүгийн эрсдэлийн шинжээч хийх, үнэлэлт дүгнэлт, судалгаа хийх Байгууллагын үр ашиг, эдийн засгийн тооцоолол хийх, Зах зээл дээрх үнэт металлын үнийн судалгаа хийх, танилцуулах, ТЭЗҮ-ийн үр ашгийн тооцоо, үйлдвэрлэлийн болон бусад зардлыг тооцох зэрэг уул уурхайн менежментийн эдийн засгийн  тооцоог хийх, Бараа бүтээгдэхүүний өртөг тооцоолол гаргах, эдийн засгийн шинжилгээ хийх Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүрэг

Ашиглалтын геологич

Хайгуулын ажлаар тогтоосон ашигт малтмалын ордын нөөц, тоо хэмжээ, зааг, ашигт малтмалын чанарт нарийвчилсан үнэлгээг өгч, ашиглалтын ажлыг тогтмол шуурхай төлөвлөх, ашиглалтын чанар, бүрэн гүйцэд байдалд хяналт тавих зорилтыг шийдвэрлэх Уулын ажлын төлөвлөгөө, ордын геологийн нөхцөл, онцлогтой холбогдуулан геологийн зүгээс оролцох, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам, бусад журам, зааврын хэрэгжилтийг хангаж ажиллах Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад чиг үүрэг

Төлөвлөлтийн инженер

Уулын олборлолтын ажлыг орчин үеийн техник, технологийн бодлого, инженерчлэлд тулгуурлан урт болон богино хугацааны төлөвлөлтийг эдийн засгийн болоод үйл ажиллагааны хувьд ашигтай байх боломжит арга замуудыг сонгон оновчтой шийдвэр гаргах, өдөр тутмын үйл ажиллагааг зөв  зохион байгуулж ажиллах Төлөвлөгөөний дагуу ил уурхайн ажлыг бүхэлд нь удирдан зохион байгуулах, уулын ажлын гүйцэтгэлд хяналт тавих, хэсэг нэгжүүдийн ажлыг харилцан уялдаатай ажиллуулах Төлөвлөгөө, ажлын дарааллыг нарийвчлал сайтай бүрэн гүйцэд бэлтгэн гаргахад хэрэглэгдэх дата мэдээлэл цуглуулах Хүдрийн ил уурхайн төлөвлөлт болон, инженерийн ажил, хаягдлын болон хүдрийн овоолгын загвар гаргах Олборлолтын багийн чиг үүрэгт хамаарах сайжруулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах Туслан гүйцэтгэгч компаниудтай харилцан ажиллах үед үүсэх эрсдэлийг боломжит хамгийн бага төвшинд байлгах, бууруулах зорилгоор гэрээт гүйцэтгэгчдийн ажлын арга барилын тодорхойлолттой нийцүүлэн, эрсдэлийн үнэлгээ боловсруулах Өрөмдлөг тэсэлгээний ажил удирдан зохион байгуулах Сард өрөмдөж тэслэх блокын хэмжээ, цооногийн тоог фронт бэлтгэх нөөцтэй уялдуулан план зурагт оруулан мөрдүүлэх чиглэл барьж ажиллах Өрөмдлөг тэсэлгээний ажлын чанар, үр ашиг, аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр судалгаа хийж, төлөвлөлтийг сайжруулж ажиллах Өрөмдлөг тэсэлгээний анхан шатны бүртгэл хөтлөлтийг, өдөр тутам удирдлагад танилцуулах

Технологич инженер

Баяжуулах үйлдвэрийн технологийн процессын горимыг тохируулах, хяналт тавих, Баяжуулах үйлдвэрийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах, Үйлдвэрийн технологи болон тоног төхөөрөмжүүдийг сайжруулах, металл авалтыг нэмэгдүүлэх судалгаа, туршилт хийх, Баяжуулах үйлдвэрийн технологийн ажлыг оновчтой төлөвлөж, төлөвлөгөөний дагуу үр дүнтэй зохион байгуулах, Үйлдвэрт ашиглаж байгаа бараа материал, сэлбэг хэрэгслийн зарцуулалт, нормын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих, Ажлын байрны чиг үүрэгт заасан бусад 

Маркшейдер

Уурхайн хил, хязгаар, хэмжээ, хэлбэр, мөрөгцөгүүд, хаягдлыг овоолго, уурхайн замуудад маркшейдерийн багаж ашиглан хэмжилт хийх Тэсэлгээний цооногийн өрмийн цооногийн хязгаар болон шавыг тавих, тогтоох Хийгдэж байгаа ажлуудын түвшинг гаргаж уулын мастер болон тоног төхөөрөмжийн операторуудад өгөх Уурхайн зам мөрөгцөгүүд, карьерын ханын налалт, овоолгын хэмжилт хийх, шав тэмдэг тавих Хаягдал болон хүдрийн мөрөгцөгүүдэд өдөр бүр, долоо хоног, сар тутмын хэмжилтүүдийг хийж уулын ажлын төлөвлөлт, зураглал оновчтой эсэхэд хяналт тавих Ил уурхайн хэмжигдэхүүнүүдийн төрөл бүрийн үзүүлэлтүүдийг тооцож гаргах Уул уурхайн ХАБЭА-ны талаар мэдлэгтэй байх

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Блю Скай Тауэр, 607 тоот

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.