Пирометаллургийн болон гидрометаллургийн үйлдвэрийн тооцоо судалгаа хийх. Металлургийн үйлдвэрийн зураг төсөл, технологийн схем, ТЭЗҮ боловсруулах, технологийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, материалын балансын тооцоо судалгаа хийх. Үйлдвэрлэлийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний гарцад хяналт тавих, сайжруулахад чиглэсэн тооцоолол, судалгааны ажил хийх.
Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах, тоног төхөөрөмжийн сонголтын тооцоо судалгаа хийх, санал дүгнэлт гаргах, Технологийн туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг тооцох, нэвтрүүлэх, сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, Баяжуулах, боловсруулах үйлдвэрийн үндсэн болон туслах процессууд, бүтээгдэхүүний гарцад хяналт тавих, тэдгээрийг сайжруулахад чиглэсэн тооцоо судалгааг хийх, материалын балансын тооцоо судалгаа хийх, санал дүгнэлт гаргах, Компани, нэгжүүийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.
Барилга байгууламжийн цахилгаан хангамжийн ТЭЗҮ-д шаардлагатай тооцоо судалгааг стандартын дагуу хийж гүйцэтгэх, гадаад хэлнээс хөрвүүлэх техникийн баримт бичигт мэргэжлийн үг, хэллэгийг оновчтой зөв хэрэглэж, стандартыг мөрдөх, Эрчим хүчний хангамжийг сайжруулахтай холбоотой оновчтой санал, шинэ бүтээлийн талаар санал дүгнэлт өгч, баталсан саналыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, Цахилгаан хангамжийн системийн технологийн шинэчлэлийн чиглэлээр туршилт судалгааны ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийн үр дүнг тооцох, нэвтрүүлэх, сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, Компани, нэгжийн үйл ажиллагаанд шаардлагатай мэргэжлийн дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжид заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх