Компани үйл ажиллагаатай холбогдуулан хууль, эрх зүйн дүгнэлт боловсруулах, хянах, зөвлөгөө өгөх. Бизнесийн болон бусад байгууллагатай холбогдох хувийн эрх зүйн харилцаанд компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалах Компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөх дүрэм, журам, заавар, гарын авлагын хууль зүйн үндэслэлийг хянах, сайжруулалтыг хийх, боловсруулахад оролцох. Компанийн засаглалыг сайжруулах компанийн дүрэм, журам боловсруулах, Хувьцаа эзэмшигчдийн хурал /Төлөөлөн удирдах зөвлөл/, гүйцэтгэх захирлыг үйл ажиллагаанд хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэн ажиллах. МУ-ын хууль хяналтын байгууллагаас явуулж буй компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удирдлагаас өгсөн итгэмжлэлийн хүрээнд оролцох Гадаад болон дотоод гэрээ, хэлцэл, эрх зүйн баримт бичиг боловсруулах, санал оруулах, дүгнэх гэх мэт бүх төрлийн гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах. Лиценз тусгай зөвшөөрөл бүхий Хууль эрх зүйн бичиг баримтын бүрдлийг хариуцах, эрх бүхий байгууллагуудтай харилцах.