Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эрчим Сүлжээ ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл

Эрчим сүлжээ ХХК нь анх 2004 оны 4 дүгээр сарын 1-нд М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн цахилгаан эрчим хүчний түгээлт борлуулалтын “Цахилгаан Түгээх Сүлжээ” хэлтэс, “Эрчим Технологийн Төв” цахилгааны электрон тоолуурын хяналт шалгалт, баталгаажуулалт, засвар үйлчилгээний “Тоолуур хэмжүүрийн Хэлтэс” нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш тасралтгүй үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна. 2017 оноос эхлэн бие даасан бүтэцтэйгээр нийт 60 гаруй бакалавраас дээш зэрэгтэй инженер техникийн ажилтан, ажиллагчидтайгаар ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагааны чиглэл

  • Цахилгаан түгээх
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • Эрчим хүчний чиглэлийн төсөл хэрэгжүүлэх, зөвлөгөө өгөх
  • Цахилгаан шугам сүлжээний засвар, угсралт, туршилт, тохируулга "ЭВА" төв
  • Эрчим хүчний хэмнэлтийн аудит, зөвлөх үйлчилгээ

ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ТҮГЭЭХ, ХАНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Манай компани нь Улаанбаатар, Зүүнхараа хотын нийт 2600 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг эрчим хүчээр найдвартай тасралтгүй ханган ажиллаж байгаа юм.
Жилд дундажаар 58 сая кВтц цахилгаан эрчим хүчийг түгээн борлуулдаг.

ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД
Манай компани нь эрчим хүчний 220кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт тохируулга, бусад дагалдах ажил үйлчилгээг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн хүрээнд олон төслүүдийг гүйцэтгэж амжилттай хэрэгжүүлсэн.

Бид өнөөдрийг хүртэлх хугацаандаа 0.4кВ–оос 35кВ хүртэл хүчдэлийн түвшинд орчин үеийн шийдэл бүхий орон сууцны хотхон, үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлуудыг гүйцэтгэж байсан бөгөөд Монгол Улсынхаа анхдагч болж байсан олон томоохон бүтээн байгуулалтанд оролцон хувь нэмэрээ оруулсан билээ.

Эрчим сүлжээ ХХК-ийн оролцсон томоохон төслүүдээс дурьдвал:
•18 мВт-ын Ухаа худагийн цахилгаан станцын цахилгаан хангамж, автоматжуулалт, ил хуваарилах байгууламжийн угсралт суурилуулалт,
•Ухаа худагийн уурхайн ус хангамжийн 10, 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/10кВ-ын дэд станцын барилга угсралтын ажлууд,
• “Мандалговь-Тавантолгой-Оюутолгой” 220кВ-ын 66 км хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, “Тавантолгой” 220/110/35кВ-ын дэд станц болон “Оюутолгой“220/110/35кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил.
•Тавантолгой дэд станцаас Ухаа худагийн төв дэд станц хүртэл 110кВ-ын 14 км хоер хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил,
•Сумдын цахилгаанжуулалт төслүүдийн хүрээнд БНХАУ-ын Такашикен боомтоос Ховд аймгийн Булган сумын 35кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Ховд аймгийн Манхан-Мөнххайрханы 15кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Дундговь аймгийн Хулд-Өлзийтийн 15кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, Баянхонгор аймгийн Баян-Овоо-Галуутын 15кВ цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын барилга угсралтын ажлуудыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болно.
ҮЙЛДВЭРЛЭЛ, УГСРАЛТЫН ЭВА ТӨВ
Эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт, тохируулгын ажлыг хийж захиалагчдад хүлээлгэн өгөх зорилгоор энэхүү төвийг 2007 онд байгуулсан.
Үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд:
•Дэд станцын хаалттай хуваарилах байгууламж (6, 10 кВ-ын ваакуум таслуур, микропроцессорын реле хамгаалалттай ячейкууд )
•Дэд станцын удирдлага, реле хамгаалалт автоматикийн самбаруудын угсралт
•Ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл угсралт
•Цахилгаан станцын зуухны цахилгаан, автоматикийн угсралт гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
  • Уриа

    ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТЕХНОЛОГИТОЙ ЭРЧИМ СҮЛЖЭЭ БАЙХ

  • Үйл ажиллагааны чиглэл

    1. Цахилгаан эрчим хүч, Дулаан хангамж

  • Байгуулагдсан он

    2004

  • Ажилтны тоо

    120

М-Си-Эс Групп-н салбар компаниуд

  • М-Си-Эс Групп
  • Эрчим Сүлжээ ХХК
  • Юнител Групп
  • М-Си-Эс Интернэйшнл ХХК
  • Мэтагро ХХК
  • Вэлл Бий ХХК
  • М-Си-Эс Кока-Кола ХХК
  • Скай Резорт ХХК
  • Тотал дистрибюшин ХХК
  • М-Си-Эс Проперти ХХК
  • Юнисервис Солюшн ХХК
  • ДДэшТВ
  • Анунгоо ХХК
  • М-Армор ХХК
  • М-Си-Эс Эстэйтс ХХК
  • ТекПак Групп ХХК
  • Интермед эмнэлэг

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Улаанбаатар-17070, Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, М-Си-Эс Анун төв

Фэйсбүүк хуудас

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2024.