Одоогоор мэдэгдэл алга байна

Үндсэн хувилбар

Эпирок Монголиа ХХК

  • Ажлын байрны зар
  • Манай компани
  • Мэдээ, мэдээлэл
АХЛАХ ИНЖЕНЕР ЗАСВАРЧИН (OT, Гүний уурхай)

Ажлын байрны зорилго: Уг ажлын байр нь аюулгүй ажиллагааны соёлыг нэн тэргүүнд төлөвшүүлэхийн зэрэгцээ уурхайн талбарт ажиллаж байгаа захиалагчийн тоног төхөөрөмж, машин болон бүтээгдэхүүний сэлбэг хэрэгсэл, түүний төлөвлөгөөт засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, үр дүнтэй төлөвлөлт, бүртгэлийн системээр дамжуулан тоног төхөөрөмжийн бэлэн байдал, найдвартай ажиллагааг ханган багийн гишүүдээ удирдан чиглүүлж Ээлжийн супервайзорын ажилд дэмжлэг үзүүлэх зорилготой.     Гүйцэтгэх үүрэг (үүгээр хязгаарлагдахгүй):   Засвар үйлчилгээг байгаль орчин, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагуудад нийцүүлэн хэрэгжүүлэх; Эпирок компаниас хэрэгжүүлдэг Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийг хариуцан ажиллах; Бүх өрөмдлөгийн тоног төхөөрөмжид засвар хийсний дараагаар дахин ажиллуулахын өмнөх баталгаажуулалтыг хийж гүйцэтгэх; Ээлжийн супервайзорт туслах, шаардлагтай үед орлох; Завсарын цехэд багийн гишүүдийг шууд удирдлагаар хангах, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх; Төлөвлөгөө, тайлан боловсруулах.

Далд уурхайн засвар үйлчилгээний инженер (ОТ)

Ажлын байрны зорилго: Энэхүү ажлын байрны гол зорилго нь харилцагчдад автоматжуулалтын аппликэшн болон өгөгдөлд суурилсан автоматжуулалтын шийдлүүдийн тал дээр дэмжлэг үзүүлэх юм. Дижитал технологийн хувьсал, дижитал бүтээгдэхүүнтэй холбоотой бизнесийн зорилгодоо хүрэхийн тулд Засвар үйлчилгээний багтай нягт хамтарч ажиллана.   Гол үүрэг, хариуцлагууд: Certiq системийг нэвтрүүлэх, алдаа оношлох, засварлах. Rig Remote Access (RRA) тохируулах, ашиглалтад оруулах. Теле удирдлага болон автоматжуулалтын системүүдэд ашиглалтад орсны дараах дэмжлэг үзүүлэх. Тоног төхөөрөмж болон процессын автоматжуулалтын сүлжээний шаардлагыг тодорхойлоход харилцагчийн мэдээллийн технологийн ажилтнуудтай хамтран ажиллах. Мөргөлдөхөөс хамгаалах системд туслалцаа үзүүлэх. Аюулгүй байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийг харилцагчдад санал болгох. Гүйцэтгэлийн боломж болон системийн загварчлалд өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ хийх. Технологийн бүтээгдэхүүний компанитай хамтран ажиллаж, сайжруулалтын санал хүргүүлэх. Эпирокийн технологийн бүтээгдэхүүний дэмжлэгийг харилцагчид үзүүлэх.  

Service Engineer Underground (Oyu Tolgoi Site)

The main objective of this role is to provide technical support to projects, including delivery of engineering artifacts and ensuring engineering processes and standards are followed, plus operation and maintenance of technologies and systems. Work closely with the customer technology team to achieve business objectives. Specific tasks and responsibilities, but are not limited to: To manage proper handling of fleet management monitoring product commissioning and troubleshooting Lead teleremote and automation system deployment and support after commissioning. Lead Collision Avoidance System (CAS) installation and commissioning. Work with end customers' IT staff in identifying systems network requirements to support equipment and process automation. To liaise with the Technology product company to obtain information and provide feedback to enable product improvements. To liaise with the Customer to support OEM technology products. Ensure engineering change management processes and procedures are followed by projects and team members within the program, report program progress, and participate in solution architecture reviews.

Гүний уурхайн Тоног төхөөрөмжийн шалгагч

Энэхүү ажлын байрны гол зорилго нь доголдлыг олж илрүүлэх, уг доголдлыг арилгах төлөвлөлт гаргах, улмаар доголдлын тоог бууруулах арга хэмжээнүүдийг авах замаар машины найдвартай ажиллагааг хангах явдал юм. ЗҮШ нь Эпирокын системд бүртгэгдсэн бүх хуваарьт захиалгыг шалгаж доголдлыг илрүүлнэ. Хийсэн үзлэг болон илэрсэн доголдлыг SAP системд оруулж баримтжуулах замаар бүх шаардлагатай мэдээллийг засвар төлөвлөлтийн багт дамжуулна. Засвар төлөвлөлтийн ажилтан шаардлагатай засвар үйлчилгээнүүдийг багцлан гаргаж хуваарьт оруулна. Мөн түүнчлэн: Супервайзер, ажлын ахлагч болон инженерийн багтай ажлын явц, төлөвлөгдсөн ажлууд, үр дүн, тоног төхөөрөмжийн статус зэргийн талаар мэдээлэл авч нэн яаралтай засвар байгаа эсэхийг магадлах, зохицуулах. Үр ашиггүй ажиллагааг бууруулах боломжуудыг эрэлхийлэх (давхардсан ажлын захиалга,буруу ажиллаж хэвшсэн горим),засварын зардлыг бууруулах (зөв эд анги захиалсан эсэхийг магадлан шалгах,хөдөлмөрийн шаардлагуудыг магадлах) Процессын хяналт хийж хоцрогдсон аргаар ажиллаж түүнээс болж шаардлагагүй илүү ажил хийж байгаа эсэхийг нягталж ажлын урсгалыг түргэсгэх зохицуулалт хийх, үйл ажиллагааны үндсэн зардлыг багасгах тал дээр анхаарч ажиллах. Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаанд нөлөөлөх үйл ажиллагааны хүчин зүйлсийг олж тогтоох. Долоо хоног тутмын төлөвлөгөөг харж тухайн долоо хоногт засвар ба үзлэгийн захиалгатай байгаа машинуудыг ангилах. Засварын супервайзер болон уурхайн хянагчаас тухайн долоо хоногийн захиалгад орсон машинууд засварын цех рүү гарсан эсэхийг лавлах. SAP системд дуусаагүй байгаа захиалга үлдсэн эсэхийг шалгах. Эд ангиудын ашигласан цагийг шалгаж хэдэн цаг явах нөөц үлдсэн байгаа тогтоох. Ажлын гүйцэтгэлд голлон нөлөөлж буй хэсгүүдийг найдвартай ажиллагаа хариуцсан инженерээс лавлаж үзлэгийн явцад юуг илүү анхаарах шаардлагатайг судлах. Доголдол илрүүлэх ажилд оролцох (олж тогтоох, тэмдэглэх, зураг авах),хийгдэх засвар ажлын багц гаргахад туслах. Шаардлагатай бол засварын ажлыг яаралтай хийгдэх засваруудыг түргэвчлэх ба ажлын даалгавруудын дэс дарааллыг засвар төлөвлөгчтэй зөвлөлдөх ба бусад ажил үүргүүд байна.

Гүний уурхайн тоног төхөөрөмжийн цахилгаанчин

Ажлын байрны зорилго: Байгаль орчин, аюулгүй ажиллагааны стандартуудыг баримтлан гүний уурхайн өрөмдлөгийн машин, тоног төхөөрөмжийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ашиглалтыг нэмэгдүүлэх, бэлэн байдал, найдвартай ажиллагааг хангаж, цахилгаан, гидр болон механик талын засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх.   Үндсэн үүрэг хариуцлага (дор дурдсан болон бусад): Байгаль орчны үүрэг хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг нэн тэргүүнд чухалчилсан соёл төлөвшүүлэх Эпирокийн тоног төхөөрөмж дээр нарийн төвөгтэй оношлогоо, засвар үйлчилгээг оновчтой чанартай гүйцэтгэх Цахилгааны засвар үйлчилгээ хариуцсан ахлах ажилтанд өдөр тутмын ажлаа тайлагнаж, ажлын даалгавар авч ажилах, дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах Засвар үйлчилгээний бүх цахилгааны үйл ажиллагааг шалгаж, ажиллахад бэлэн гэж гарын үсэг зурсны дараа бүх өрмийн төхөөрөмжийг ажилдаа буцааж өгөхийг баталгаажуулна. Эпирок компаниас хэрэгжүүлдэг тоног төхөөрөмжийн цахилгааны гэмтэлээс урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээний хөтөлбөрийг хариуцан ажиллах Бүх өрөмдлөгийн тоног төхөөрөмжид засвар хийсний дараагаар дахин ажиллуулахын өмнө зохих ёсоор шалган баталгаажуулах Утасны схем, компьютерийн программ хангамж, оношлогооны төхөөрөмжийг ашиглан бага хүчдэлийн системийн алдааг олж засварлах. Шугам дамжуулах, утас татах, цахилгааны холболт зэргийг диаграм , эсвэл цахилгааны схемийг ашиглан мэргэжлийн түвшинд гүйцэтгэх. Гэмтэлтэй бүрэлдэхүүн хэсэг/систем, алдаатай ажиллагаа, хэвийн бус нөхцөл байдлыг илрүүлж, шууд удирдлагадаа даруй мэдээлэх. Бага хүчдэлийн цахилгаан системтэй холбоотой бүх KPI-д нийцүүлэн үр дүнтэй ажиллах

Захиргааны ажилтан (Site Administrator)

Эпирок Монголиа ХХК-ийн Гүний уурхайн засвар үйлчилгээний хэлтэст Оюу Толгой төслийн талбарт ажиллах Захиргааны ажилтан шалгаруулж авна.   Ажлын байрны тоо: 1 (нэг) Хөдөлмөрийн нөхцөл: Хэвийн Байрлал: Оюу Толгой төслийн талбарт 14/14 ростерийн хуваариар ажиллана.   Ажлын байрын зорилго: Оюу Толгой сайт дахь Гүний уурхайн засвар үйлчилгээний хэлтэс болон Өрмийн хэрэгслийн завсар үйлчилгээний хэлтсийн хэвийн тогтвортой үйл ажиллагааг хангахад шаардлагатай захиргааны дэмжлэгийг үзүүлэх зорилготой. Энэхүү ажлын байр нь Төслийн менежерт шууд тайлагнах бөгөөд төслийн багийн гишүүд, хүний нөөцийн хэлтэс, захиалагчийн холбогдох багуудтай нягт уялдаа холбоотой ажиллана.   Үүрэг хариуцлага (үүгээр хязгаарлагдахгүй):  Уурхайн ажилтнуудын cар тутмын цагийн бүртгэлийг удирдах, тайлагнах; Шинэ ажилтныг уурхайд хүлээн авахтай холбоотой зохицуулалтуудыг хийх, захиргааны процесуудын талаар чиглүүлэг өгөх, мэдээллээр хангах; Оюу Толгой сайтад ажиллахад шаардлагатай бүх сургалтуудын зохицуулалтыг хариуцаж сургалт төлөвлөх, захиалах, бүртгэх, тайлагнах; Уурхайн ажилтнуудын орон байр, аялал болон боолтын хоол, бусад зөвшөөрлүүдийг зохицуулах, захиалах, төлөвлөх; Ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн захиалга, хангамжийг хариуцах; Уурхайн талбарт Засвар үйлчилгээний багт шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх; Багуудын ээлжийн болон ажлын цагийн хуваарийг гаргах, ажиллах хүчийг төлөвлөх, тухай бүр нь шинэчлэх; Шаардлагатай тохиолдлуудад Өгөгдөл мэдээллийн ажилтны үүргийг гүйцэтгэнэ. Төслийн менежерийн даалгасан бусад үүрэг даалгаврууд.

Холбоо барих

Монгол улс, Улаанбаатар хот, Эпирок Монголиа ХХК Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жи Сэнтэр, 8-р давхар

Фэйсбүүк хуудас

Жиргээ

Монголын иргэн бүрд ажлын байр!.

Zangia.mn

Copyright © 2008-2025.